Гал тогооны өрөөндөө засвар хийхдээ гаргадаг түгээмэл 10 алдаа

3

Гал тогооны өрөөг засах үед тань таны ажлыг хөнгөвчилж, сэтгэл санаа, эд материал хэмнэх зөвлөгөөнүүд

Буруу байрлал, орон зай

Угаагуур болон цахилгаан зуухны хооронд багадаа 60 см-ийн зай байх ёстой. Мөн хоол унд аягалах, ширээ засах зэрэгт бас 60 см-ээс багагүй зай хэрэгтэй. Байнга ажлын дараалал ямар байх талаар бодож түүнд тааруулах хэрэгтэй: хүнсээ угаана – хальсалж цэвэрлэлээ, жижиглэж хэрчлээ – чанаж, шарлаа – гаргалаа, хоолоо аягаллаа гэх мэт. Энэ нь цаг хэмнэж хоол хийх хугацаа багасч, илүү хөдөлгөөн хийх тоо бага болох билээ. Ажлын дарааллаа яг таг тогтоож ав: угаагуур, ажиллах орон зай, цахилгаан зуух, дахин орон зай. Мөн цахилгаан зуух хөргөгчтэй зэрэгцэн байж болохгүй.

 

Гал тогооны хэрэгслийн эвгүй байрлал

Энэ нь угсарсан техникийн хувьд бүр их чухал юм. Дэндүү өндөр эсвэл нам байрлуулсан кофены машин, шарах шүүгээ, аяга таваг угаах машин зэрэг нь ихээхэн эвгүй, тухгүй байдалд оруулдаг. Иймэрхүү техникийг бүсэлхий хавийн орчинд байрлуулах хэрэгтэй бөгөөд амьдарч байгаа хүмүүсийн дундаж өндрөөр хэмжээ авна. Тухайн техникийг байршуулах шийдвэрээ гаргахын өмнө дэлгүүрээр явж уг техникийн ямар байрлал танд хамгийн сайн таарахыг мэдэж аваарай.

Энэ фото зураг дээр техник хэрэгслийг яаж зөв байрлуулахыг үзүүлсэн байна. Шарах шүүгээ, богино долгионы зуух зэрэг дотор юу болж байгааг харж байх нь их хэрэгтэй бөгөөд заримдаа аливаа хоол хүнсийг болгож байхдаа болсон эсэхийг зөвхөн гадна талаас нь харахад л хангалттай байдаг билээ.

 

Хэцүү шал

Гал тогооны шалан дээр толгойны үс төдийгүй сав суулга, бүр жижиг ахуйн техник ч унаж болох газар. Гэрт олон хүүхэд байдаг, эсвэл хэн нэг нь аливаа зүйлийг шүүрэн барьж авах чадвар муутай бол гал тогоондоо модон болон ламинат шал тавих хэрэггүй. Ийм шал танайд удаан хугацаагаар өнгө, шинэ байдлаа хадгалж чадахгүй биз ээ. Ер нь бол гялалзсан цагаан плитан шал (тас хар бас адил) бол алдаа юм. Нэгдүгээрт халтирч унахуйц гулгамтгай, хоёрдугаарт ямар ч жижиг бохир шууд нүдэнд тусдаг, гуравдугаарт аливаа сэв зураас шууд ил харагдана. Энэ бүхнийг арилгах арга үгүй билээ.

Мөн арзгар плитан шал ч бас болохгүй бөгөөд түүнийг угааж цэвэрлэнэ гэдэг маш хэцүү.

 

Гэрэлтүүлэг дутах

Та харанхуй агуйд хоол бэлдэж байгаа мэт сэтгэгдэл өөртөө төрүүлэхгүйн тулд гэрэлтүүлгийн тухай урьдчилж сайн бодох хэрэгтэй: гал тогооны тавилгын дагуу, дээд шүүгээний дээгүүр, хооллох газрынхаа дээд хэсгээр гэх мэт. Гэрэл ихэднэ гэж хэзээ ч үгүй.

 

Залгуур цөөдөх

Гал тогооны өрөө шиг олон тооны залгуур хэрэгтэй өөр өрөө гэж үгүй. Энэ өрөөнд ус буцалгагч, хөргөгч, богино долгионы зуух, аяга таваг угаах машин, комбайн, кофены машин, талх шарагч… гээд тоолоод үз дээ. Энэ жагсаалтыг цааш нь үргэлжлүүлбэл үргэлжилсээр байх болно. Та хэрэглэх бүх л цахилгаан хэрэгслээ тооцож дээр нь дахиад хоёроос гурван залгуур нөөц болгон нэмнэ. Бидний зөвлөгөө: гал тогоонд багадаа 8 ширхэг залгуурын оролт хийх хэрэгтэй. Илүүдэхгүй нь тодорхой.

 

Техник хэрэгслээ хадгалах талаар бодож тооцоогүй байх

Гал тогооны эзэгтэй нарын бас нэг зовлон бол гал тогооны техник хэрэгсэл жил ирэх тусам нэмэгдэж байдаг явдал бөгөөд харин гал тогооны маань хэмжээ хэвэндээ л байна. Хэрвээ та техник хэрэгслээ цонхны тавцан дагуулан тавих бол урьдчилан дотор нь хийж хадгалах хайрцаг шүүгээний тухай бодоорой. Шүүгээний таг, шургуулга зэрэг хөдөлгөөнт механизм үнэтэй боловч ахуйн нөхцөлд ийм байдал нь илүү тохиромжтой билээ. Хүмүүсийн түүхийг харахад янз бүрийн сав, шүүгээ хийх боловч тэрхүү том шүүгээний цаад буланд юм хүрч очихгүй, ямар ч ашиглалтгүй зай болон үлдэх нь их байдаг.

Гал тогооны жижиг хэрэгслийг дээд хэсгийн тавилга дотор хадгалахаас зайлсхий. Нэг л өдөр эзэгтэйн толгой дээр янз бүрийн техник хэрэгсэл унаж ирэх аюултай бөгөөд учир нь цахилгаан хэрэгслийн утас нь бусад зүйлтэй ороолдож татаж унагадаг билээ.

 

Гантиг хана

Жинхэнэ гантигаар хана, шал хийсэн хүмүүс энэ нь тун хэцүү материал бөгөөд бохир шингээж аваад арилдаггүй гэж бүгд л ярьдаг.

 

Гал тогооны хананы хамгаалалт

Цахилгаан зуух болон бусад хэрэгслийн үйлчлэлээр халж, бохирддог ханыг хамгаалахын тулд ихээхэн анхаарал тавих хэрэгтэй. Ийм хэсэгт ханын цаас нааж хэрэггүй (хэрвээ наамаар санагдаад байвал дээгүүр нь дахиад шилэн хаалт хий). Мөн цахилгаан зуухны ойролцоох хэсгийг будгаар будаж болохгүй. Будсан бол мөн л хамгаалалт хийх хэрэгтэй бөгөөд үүнийг доорх зургаар харуулав.

 

Шүүгээний ил гарсан бариул

Ийм бариултай шүүгээ ханатай зэрэгцэн байгаа биш бол энэ нь чухал зүйл биш. Харин ханатай зэрэгцэн байгаад, эдгээр бариул нь шүүгээний хаалгыг гүйцэд онгойлгоход тээгэлдэж байх нөхцөл бий эсэхийг урьдчилан харах хэрэгтэй. Мөн ийм бариул нь хурц үзүүр, ирмэгтэй бол хөдөлгөөний үед гуя, гар, хөлөнд цохигддог эвгүй талтай билээ.

 

Гал тогооны өрөөний халдаг шал

Зарим нэг хүмүүс өөрөө бие дааж гал тогооны өрөөгөө янзлахдаа бүх л шалаа тэр чигээр нь халдаг байдлаар хийсэн байдаг бөгөөд чухам дараа нь л зарим газар ийм халаалт байж болохгүйг ойлгодог бөгөөд үүний нэг жишээ нь хөргөгчний доод хэсэгт халуун шал байж болохгүй явдал юм. Тавилга маань ямар байрлалтай, хаана байхыг урьдчилан бодож халдаг шал хийхдээ анхаараарай.

10
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *