Япончуудын аз жаргалын гүн ухаан агуулсан 18 дүрэм таныг хором мөч бүрийг үнэлж, хайрлахад сургах болно

0

“Итиго итиэ” гэх ойлголтыг үгчлэн орчуулбал “Нэг мөч – Нэг боломж”. Энэ бол нэг өдрөөр амьдарч сургах Японы гүн ухаан бөгөөд бусадтай болон өөртэйгөө өнгөрөөж байгаа мөч бүрийг ухамсартайгаар, дурсамжтай өнгөрүүлэхэд оршино. Хайртай хүнтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ, хамтран зүтгэгчтэйгээ бүхэлд нь дэлхий дахинтай харилцан уялдаа холбоотой оршин тогтноход уриалжээ. Уг дүрмийг зөвхөн япончууд ч төдийгүй, дэлхий даяараа даган мөрдөж байна.

Амьдралынхаа мөч бүрээс аз жаргалыг мэдрэх уг урлагийн талаар илүү ойлголттой болохын тулд “Ikigai: The Japanese Secret to a Long and Happy Life” номыг сайтар уншиж судалсан юм. Таныг ч бас аз жаргалтай амьдралаар амьдраасай гэж хүсэж байна, тиймээс итиго итиэ нууцаас дэлгэхээр шийдсэн юм. Өнөөдрийн амьдралаараа амьдрахад тань тусална гэж найдаж байна. Харин бонуст нь энэ гүн ухааныг ямар кинонд гаргасныг танд танилцуулах болно.

© mjth / depositphotos

1. Сайхан зүйлийг хойш бүү тавь. Оршин байгаа ямар ч мөчийг амьдралынхаа хамгийн сайхан үе болгон хувиргахын тулд өглөө нүдээ нээгээд нэг л энгийн дүрмийг өдөр болгон санаж явахад болно. Санаж явах дүрэм бол боломж бүр амьдралд ганц л удаа бидэнд тохионо. Хэрвээ түүнийг тосож аваагүй бол дахиж хэзээ ч эргэж ирэхгүй. Амьдрал бол яг одоо л болж байгаа үйл явдал, өөр дахиж ийм мөч олдохгүй.

2. Ямар нэгэн тодорхой зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Ярианд оронгоо эсвэл ном уншиж байхдаа утсаараа оролдож үнэхээр чадахгүй. Нэг л зүйлийг хий, тэр хийх зүйл чинь амьдралын чинь чухал ажил байг. Уг дүрмийг дагаж чадвал амьдрал үргэлж сайхнаараа үргэлжлэх болно.

3. Бидэнд тохиож байгаа зүйл таагүй байсан ч хамаагүй, цаанаа зорилготой. Хамгийн гол нь бид өөрсдөө эерэг бодолтой байх ёстой, ингэснээр бид зөв шийдвэр, үйлдэл гаргах болно.

4. Хүлээлтээс зугт. Урьдчилан таамаглах бол цаг хугацааг алах шилдэг арга. Ямар ч хүлээлт дуусашгүй, амьдралын өгсөн бэлгийг хэзээ ч олж харахгүйд хүрнэ.

© elwynn / depositphotos

5. Одоо цагтаа амьдар. Сэтгэл хөдлөл цаг хугацаагаар аялахад тусалдаг, өнгөрсөн болон ирээдүй рүү аялуулна. Аялал болгон бидний сэтгэлд нийцэхгүй нь мэдээж. Өнгөрсөн болон ирээдүй рүү хийх аялал сэтгэл шархлуулсан, ихэнх тохиолдолд үр дүнгүй байх болно. Болоогүй зүйлийг та өөрчилж чадахгүй, юу болохыг ч та мэдэх боломжгүй. Энд болон одоо цаг бол дэлхийн бүх боломж амьдарч байгаа цорын ганц газар шүү.

6. Үйл явдалд бүү яар. Өрнөж буй үйл явдлыг хурдлуулах хүсэл биднийг тухайн цаг мөчөөс “алс” болгож орхино. Жишээ нь, бушуухан шиг анхны үнсэлтээ хийхийг мөрөөдөж байгаа хайр дурлалдаа умбасан хүн үл тэвчих байдлаасаа болоод одоо байгаа аз жаргалаа бүрэн мэдэрч чадахгүйд хүрдэг.

7. Урьд өмнө нь хийж байгаагүй зүйлийг хийгээрэй. Амьдралаа тод томруун дурсамжаар дүүргэхийн тулд ямар нэгэн шинэ зүйлийг хийж үзэх хэрэгтэй. Бид аливааг эргэцүүлж шийдвэр гаргаснаар өөрсдийн амьдралаа удирдаж чадна гэж боддог. Үнэндээ, амьдралд гэнэтийн хүчин зүйлс их нөлөөлдөг, зарим тохиолдолд үндсэн төлөвлөгөөнөөсөө хазайсан үед жинхэнэ зорилгодоо хүрэх нь ч бий.

8. Дүгнэж цэгнэхээ больж үз. Бүгдийг өөрийн байх ёстой байранд нь гээд тавиурууд дээр өрөөд байвал тухайн цаг мөчийг алж байгаа хэрэг юм. Үйл явдлыг юу аз жаргалтай болгож чадсан юм бол гэдгийг ойлгох гэж хичээх тусамд аз жаргал нуран унадаг. Тиймээс, зүгээр л аз жаргалыг мэдэр.

© Alex Alvarez / unsplash

9. Тухлан суугаад амьдралын сайн сайхныг ажигла. Өдөр тутмын давтагдсан амьдрал, үүрэг хариуцлага болон яарч сандарсан хэмнэлээсээ зай барингуут сайн сайхан амьдралын үүд хаалгыг өөртөө нээх болно. Байгаль эх биднийг таатай зүйлээр хүрээлэхийг хичээнэ. Жаргах алтан шар нар, хайлах цасан ширхэг, намрын навчис гэх мэт энэ бүх энгийн зүйл өөрийн эрхгүй анхаарал татах ёстой, энэ бүгд сэтгэлд халуун дулаан мэдрэмжийг төрүүлнэ.

 

 

10. Таван мэдрэхүйгээ бүгдийг ажиллуул, тэр л мөчийг барьж авахын тулд. Бодитоор сонсож, харж, үнэртэж, амталж бас хүрэлцэж сур, ингэж чадваас өдөр бүрийг та баялаг дурсамжаар үдэх болно. Мөн бусдад ч илүү анхаарал халамжтай болгож сургадаг.

11. Уулзалтыг баяр болгож байгаарай. Этгээд гоё мэдрэмж авахын тулд онцгой нөхцөлд (амралт, төрсөн өдөр) гэж бүү хүлээ. Зөв сэтгэл санаа, зөв бодолтой байхад ажлын өдрийг ч амралтын өдөр шиг таатай өнгөрөөж болно.

© Guille Álvarez / unsplash

12. Өөрөө өөртэйгөө ядаж долоо хоногт нэг удаа болзоо тавьж байгаарай. Энэ бол сэтгэлийг хөглөх таатай орчинг бүрдүүлж өгнө. Бодолд автах, тэмдэглэл хөтлөх бас зүгээр тайван амьсгалахаар өөртөө хэдэн цагийг бэлэглэ, сайхан дурсамжаа өөртөө сэргээ.

13. Эргэн тойрноо харж сур. Интернетээр зугаалаад сэтгэл хөдөлгөсөн мартагдашгүй зүйл хэзээ ч олж харж чадахгүй. Ажлаасаа гэртээ очоод эсвэл ажлаар гадуур явж ирээд зомби шиг л битгий болоорой. Ухаалаг утсаа ухаад суух шиг муухай ажил байхгүй. Тэр болгон нүдэнд өртөөд байдаггүй жижиг сажиг зүйлийг ажиглаж сур. Хөвөх үүлсийн хэлбэрийг ажигла, тэнгэрийн байдлыг ажигла, барилга байшин, холхих хүмүүс гээд харж сонирхох зүйл эргэн тойронд зөндөө байна.

© PNG Design / unsplash

14. Хэвшмэл байдлаас зайлсхий. Хурдхан шиг өглөөний хоолоо идээд ажил руугаа гүйнэ, өдрийн хоол, ажлаа тараад оройн хоол. Гэртээ хариад зурагт эсвэл компьютерын өмнө баахан дэмий сууна, тэгээд унтана. Өдөр тутмын энэ хэвшмэл байдал хүнийг идэвхгүй болгоно. Ой санамжид үлдсэн түүхээ бич, гэнэтийн бэлэг бэлд, хайрттайгаа сайхан оройн хоол ид, гэртээ аз жаргал дайрч орж ирэх бүхий л нөхцлийг ханга. Он удаан үргэлжлэх үнэнч харилцааны нууц юунд оршдог вэ? Бие биетэйгээ итиго итиэ мөчийг аль болох олон хуваалцахад оршино.

15. Насыг март. Хүн амьдралаа эхнээс нь дахин эхлүүлж болно, үүнд хэдэн настай байх нь хамаагүй. Өвгөн болсон хүн хүртэл өнгөрснөө эргэцүүлэн бодоод бүгдийг шинэ хуудаснаас ч эхлүүлэх боломжтой. Гарри Бернштейн бестселлер болсон “The Invisible Wall: A Love Story That Broke Barriers” романаа 93 насандаа бичиж эхлээд 96 насандаа дуусгаж хэвлүүлсэн байдаг.

© Antonina Bukowska / unsplash

16. Өөрийнхөө бодит байдлыг бий болго. Эргэн тойронд байгаа бодит байдал танд хэтэрхий уйтгартай эсвэл илт тодорхой, мөн итиго итиэ байх боломжгүй бол та өөртөө тохирсон бодит байдлыг өөрөө бий болгох боломжтой.

17. Зөв асуулт асууж байгаарай. Өөрийнхөө амьдралд өрнөж байгаа нөхцөл байдал, үйл явдлыг өөрчлөхийг хүсэж байгаа үед танд туслах ганц асуулт иймэрхүү байх болов уу, тэгвэл яах бол? Энэ тохиолдолд бид асуудлыг асуулт болгон хувиргаж байгаа юм. Бид идэвхүгй байдлаасаа гарч амьдралын чиглэлийг өөрчлөх ёстой, бидний бодол бол өөрчлөлт хийх анхны алхам болно.

18. Сайхан мөчийн ангууч болоорой. Жирэмсэн эмэгтэй том гэдэснийхээ эргэн тойронд байгаа зүйлийг л анзаарч хардаг гэж ярьцгаадаг. Үүнтэй адил, сайхан цаг мөчийн араас ангуучлаад эхлэхэд бидний бодол эерэг болж хувирна, амьдралын үнэ цэнийг ч мэдэрнэ. Бидний одоо бодож, зовж байгаа болгон дахин хэзээ ч давтагдахгүй.

Бонус: Итиго итиэ кинон дээр:

© Forrest Gump / Paramount Pictures

1995 онд Японы кино театруудад “Forrest Gump” кино гарчээ, прокатанд уг киног “Том Хэнкс бол Форрест Гамп, итиго итиэ” гэж нэрлэсэн байна. Киноны гол дүрийн баатартай тохиож байгаа үйл явдал зүгээр ч нэг зүйл биш гэдгийг тус улсынхан ойлгосон байна. Тэр амьдралын мөч бүрийг мэдэрдэг, өөрийгөө зориулдаг. Түүний хичээл зүтгэл их бага хэмжээгээр ч үр өгөөжөө өгдгийг та санаж байгаа биз ээ.

Японы аз жаргалыг мэдрэх зарчмуудаас та алийг нь баримтлахаар шийдэв? Итиго итиэ, нөхөд өө.

7
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *