Цэвэрлэгээ хийхдээ гаргадаг дараах 14 алдаанаас болж таны гэр улам бохир заваан болно

0

Цэвэр цэмцгэр, сэнгэнэсэн сайхан гэрт бушуухан шиг буцаж очмоор болдог. Цэвэрлэгээний дараа гэр улам цэвэрхэн болохын зэрэгцээ орон зай нэмэгдсэн ч юм шиг санагдана. Харин заримдаа цэвэрлэгээний ажилд хагас өдөр зарцуулсан ч заваан хэвээрээ харагдах үе ч бий. Бидний хичээл зүтгэлийг талаар болгох түгээмэл алдаануудыг танилцуулахаар бэлдлээ, мөн эдгээр алдаануудаас хэрхэн зайлсхийхийг ч үлдээсэнгүй.

1. Цэвэрлэгээндээ нэг л алчуур хэрэглэх

© savers_hb / Instagram

Цэвэрлэгээний бүх ажилд нэг л алчуур ашиглаж байгаа бол цэвэрлэж байгаа хэрэг биш, харин нэг газрын бохир завааныг нөгөө рүү нь л нүүлгэж байгаа хэрэг юм. Цэвэрлэгээний үед микрофибр алчуур хэрэглэх нь илүү тохиромжтой. Бүх төрлийн гадаргууд тохирно, мөн олон удаагийн цэвэрлэгээ даана. Тиймээс цэвэрлэгээнд хэрэглэснийгээ угаагаад дараагийн хэрэглээнд бэлдэх боломжтой.

 

2. Тоос шороог өдөөр цэвэрлэх

© Pixabay

Ийм өдөн шүүр хуучны холливудын кинон дээр л их гардаг байлаа, гартаа өдөн шүүр барьсан гэрийн үйлчлэгч өдөржингөө л энэ тэнд арчиж цэвэрлэж байгаа харагддаг байж билээ. Энэ хэрэгсэл үнэндээ тоос шороог авдаггүй, харин гэрээр нэг тарааж байгаад гол асуудал оршино. Үүний оронд нэг удаагийн цэвэрлэгээний алчуур эсвэл цэвэрлэгээний салфетка хэрэглээрэй. Тоосыг өөртөө сайн татна, өөр гадаргуун дээр ч үлдээхгүй.

 

3. Хивсний толбыг арчих

© YouTube / Carpet Cleaning : How Can I Remove Tough Old Stains From My Carpet?

Толбыг хүчтэй арчвал улам тарна эсвэл хивсэнд бүр гүн шингэнэ. Хивсэн дээр тогтсон толбыг сод, уксус болон савангийн уусмалаар арилгана. Уусмалаа цацаад арчихгүй, шингээх хэрэгтэй. Мөн хивсний ширхэгт тоос шороо, амьтны үс ноос ихээр шигддэг. Энэ тохиолдолд хивсийг HEPA шүүлтүүртэй тоос сорогчоор сорох нь үр дүнтэй болохыг туршилтаар тогтоожээ. Уг тоос сорогч агаарт байгаа жижиг ширхэгтэй тоос тоосонцрыг 4 минутын хугацаанд 50%-иар багасгана (1 кв.м талбайгаар тооцов).

 

4. Ороо байнга хураатай байлгах

© Unsplash

Тоосны хачиг байнга хураатай байх оронд хамгийн хурдан үрждэг болохыг судалгаагаар баталжээ. Бүтээлгээр бүтээсэн ор тэдний хувьд үржих таатай орчин болно. Нэг өдөр ороо хураалгүй задгайгаар нь орхивол орны чийг гадагшилж тоосны хачиг чийгийн дутагдалд орж устах юм.

 

5. Модон шалыг хэтэрхий их чийгтэй алчуураар арчих

© mbgreencleaning / Instagram

Модон гадаргуу онцгой арчилгаа шаарддаг. Шалыг хэтэрхий нойтон алчуур биш харин дөнгөж чийг авсан алчуураар арчина. Хэт их чийг модон гадаргууг гэмтээдэг. Дараа нь заавал хуурай алчуураар арчина, ингэснээр модонд мөөгөнцөр зэрэг үүсэхээс хамгаалах юм.

 

6. Махны модыг аяга таваг угаадаг машинд хийх

Аяга таваг угаадаг машинаар угаасан махны мод хэт халуун ууранд угаагдах тул дараа нь маш хурдан хуурайшиж хатдаг. Ингэснээр махны мод цуурах, муугаар төсөөлбөл бүр хагарч ч мэднэ. Мөн машинд модны жижиг үртэс, ширхэг ч үлдэж болзошгүй. Жирийн сойзоор угаахад махны модонд гарсан хутганы мөрийг хүртэл арилгаж болно. Хамгаалалтын бүрхүүл бий болгохын тулд ургамлын багахан тосоор арчиж байгаарай.

 

7. Уксус болон нимбэгийн хүчлийг буруу ашиглах

© Unsplash

Байгалийн цэвэр гаралтай бодис химийн бодисоос хор хөнөөл багатай. Гэхдээ хүчиллэг ихтэй бодисоор, жишээ нь нимбэгийн шүүс, уксус зэрэг нь байгалийн гаралтай материалын гадаргууг гэмтээх тул цэвэрлэхээс зайлсхийнэ. Усаар шингэлсэн уксус болон нимбэгийн шүүсний уусмалаар керамик зуух, угаалтуур, шүршүүр зэргийг л цэвэрлэх тохиромжтой.

 

 

8. Зуухаа төмөр үрүүлээр угаах

© Pixabay

Таны зуух өндөр хэмд тэсвэртэй байж болно, гэхдээ төмөр үрүүлд бол тэсвэргүй шүү. Төмөр үрүүлээр эмальдсан эсвэл шилэн гадаргуутай зүйл угаахад амархан гэмтээнэ.

 

9. Кофе чанагчийг угаахаа мартах

© Pexels

Халуун бүлээн, чийгтэй орчин нь кофены машинд нян, хөгц үүсэх хамгийн таатай орчин болно. Кофены машиныг хэрэглэсэн л бол бүх эд ангийг салгаж тэр даруйд нь цэвэрлэх хэрэгтэй. Өглөөг сэргэлэн цовоо угтах кофендоо аюултай микроб агуулахгүйн тул залхуурахгүй цэвэрлэж сураарай.

 

10. Шалаа угаангуутаа л үнэр дарагч шүрших

© The Big Bang Theory / Warner Bros. Television

Дуртай үнэр гэрийг тав тухтай, агаарыг илүү сэнгэнэсэн болдог. Гэхдээ шалаа дөнгөж угааж дуусгасны дараа үнэр дарагч цацвал шалны гадаргуу наалдамхай зууралдсан болно. Өөртөө дахиж ажил удахгүйн тулд чийгтэй цэвэрлэгээ хийхээсээ өмнө үнэр дарагчаа цацаж байгаарай.

 

11. Цэвэрлэгээний бодисыг шууд арчдаг

© Unsplash

Цэвэрлэгээгээ бушуухан шиг дуусгахын тулд тоос шороотой гадаргуун дээр бодисоо цацаад л шууд арчдаг. Толбыг арилгахын тулд бодис хэсэг хугацаанд байх ёстой юм шүү дээ. Бодисоо цацаад хэдэн минут хүлээгээрэй: бодис уусаж бохирдлыг бүрэн арилгаг, дараа нь арчихад хамаагүй амархан байх болно.

 

12. Зохих хэмжээнээс хэтэрсэн угаалгын бодис хэрэглэх

© Pixabay

Угаалгын машинд заасан хэмжээнээс хэтэрсэн угаалгын бодис хийлээ гээд таны хувцас улам цэвэрхэн болж чадахгүй. Харин ч эсрэгээрээ, зайлж байх явцад угаалгын бодис бүрэн арилахгүй, хувцсанд шингэсэн угаалгын бодис өөртөө улам их бохир, тоос шороо татдаг.

 

13. Даавуу зөөлрүүлэгч ашиглах

© thedinkyshop / Instagram

Даавуу зөөлрүүлэгч нь тийм ч гэмгүй бүтээгдэхүүн бас биш шүү. Энэ бодисоос болоод хувцсан дээр хортой гадаргуу үлддэг. Чанартай материалыг хэрэггүй зүйл болгож хувиргана, жишээ нь, агаар нэвтрэх чанараа алддаг, хөлс шингээхдээ ч муу болно. Тиймээс гар нүүрний алчуур, микрофибр алчуур болон зарим нэг спортын хувцсыг энэ бодисоор зайлах огт хэрэггүй.

 

14. Муурны шээснээс үлдсэн толбыг аммиактай бодисоор цэвэрлэх

© themayhew / Instagram

Хэрвээ муур өөрийнхөө “00”- д шээхгүй харин хаа таарсан газраа “шээгээд” байвал, угаалгын бодисыг өөрийн үлдээсэн тэмдэг гэж андуураад байгаатай холбоотой. Хэрвээ танай гэрт дөрвөн хөлт өхөөрдөм амьтан амьдардаг бол аммиакийн орцтой цэвэрлэгээний бодис хэрэглэхээс зайлсхийгээрэй. Аммиак өөрөө муурны шээсэнд агуулагддаг бодис учир муур цэвэрлэгээний бодисын үнэрийг өөрийн үлдээсэн тэмдэг гэж андуураад байж болно.

4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ёондод Цогзол

    Ёондод Цогзол

    2020/06/07 at 14:57

    L

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *