Хүний биед хамгийн их ашиг тустай 6 төрлийн сүү ба тэдгээрийн зохистой хэрэглээ

2

Орчин үеийн ихэнх хүмүүс эрүүл мэндийн тухай маш их мэдээлэлтэй болсон учир энэ талаар өөр нэмэлт мэдээлэл авах хүсэл сонирхол нь их болж. Сүү уух дургүй, лактоз хүлээн авах боломжгүй хүмүүст зориулан ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй өөр төрлийн сүүний тухай танилцуулъя.

Одоо цагийн олон төрлийн бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сайн, муу нь ойлгомжгүй болсон ийм нөхцөлд та өөрийн гэрийн ойр байрлах хүнсний дэлгүүрийн лангуун дээрх кокосын болон будааны сүүтэй хэсгийг хараад бодолд орох нь ойлгомжтой болов уу.

Аз болж хоол судлаач хэрэглэхэд амархан, ойлгомжтой өөр төрлийн сүүний тухай зөвлөмж өгсөн юм. Энэ зөвлөмжийн тусламжтайгаар та янз бүрийн төрлийн сүү авахдаа гайхаж суухгүй болох бөгөөд та чухам юунд зориулж ямар төрлийн сүү авах хэрэгтэйгээ мэддэг болох билээ.

Шар буурцагны сүү

Ямар амттай: зөөлөн, цөцгий маягийн, бага зэргийн чихэрлэг амттай

Эрүүл мэндэд ашигтай тал нь: энэ төрлийн сүүг хэрэглэх арга нь жирийн сүү хэрэглэхтэй адил. Илүү их уураг, нүүрс ус агуулах ба бусад төрлийн сүүн болон сүүн бус бүтээгдэхүүнээс бага хэмжээний тослогтой юм. Энэ сүүг өдөрт хэд хэдэн удаа уух хэрэггүй бөгөөд учир нь шар буурцагны уураг нь энэ сүүнд маш өндөр хэмжээгээр байна. Шар буурцгийн сүүний уураг бол жирийн уургаас нэлээд тусдаа зүйл бөгөөд уургийн хэмжээ нь шар буурцгийн бүтэн үрийн бүтээгдэхүүн, шар буурцагт байдаг уургаасаа илүү их хэмжээтэй байна. Тийм учраас энэ сүүг хэрэглэх тухайд бодолтой хандах хэрэгтэй бөгөөд дотроо олон хэрэгтэй фитонутриент агуулах учир энэ сүүнээс татгалзаж болохгүй юм шүү.

Хэрэглэхэд хамгийн тохиромжтой: жирийн сүүн бүтээгдэхүүний адил хэрэглэж болох бөгөөд жирийн сүүтэй адил төстэй бүтэцтэй юм.

Кофенд хэр зэрэг амт оруулах бол? Шар буурцгийн сүү нь кофетой маш сайн зохицох ба сайн уусдаг, тунадас үлдээдэггүй байна. Дараа нь амтагдах амт нь тухайн сүүний төрөл зүйлээс шалтгаалж өөр байж болно.

 

Бүйлсний сүү

Ямар амттай: бага зэрэг чихэрлэг, самрын амттай

Эрүүл мэндэд ашигтай тал нь: Бүйлс нь Е болон В төрлийн амин дэмийн эх уурхай, марганец, кальци, төмөр, фосфор, зэс, цайр болон эрүүл тос агуулна.

Хэрэглэхэд хамгийн тохиромжтой: “Би бүйлсийн тосыг бүх л зүйлтэй хольж хэрэглэдэг: өглөөний хоол, коктейл, халуун какао, куркумын сүү болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг бүх л төрлийн хоол хүнс үүнд орно. Энэ бол хамгийн олон янзаар хэрэглэж болох сүү билээ” гэж хоол судлаач ярьж байна.

Кофенд хэр зэрэг амт оруулах бол? Энэ сүүг бага зэргийн кокосын сүүтэй хольж хэрэглэвэл ёстой сайхан амттай болно. Сүүгээ халуун бүлээн кофен дээр нэмэх хэрэгтэй ба уг сүү нь өөрөө маш сайн хална.

 

Кешью самрын сүү

Ямар амттай: чихэрлэг, цөцгий мэт амттай бөгөөд самрын төрлийн сүүн дотроос хамгийн бага самрын амттай нь.

Эрүүл мэндэд ашигтай тал нь: Кешью самрын сүү нь ашигтай өөх тос ихээр агуулахаас гадна марганец, магни, фосфор, төмөр цайр агуулна.

Хэрэглэхэд хамгийн тохиромжтой: та коктейлоо өтгөн болгох гэсэн үедээ хэрэглэх ба энэ сүүгээ сүүн бус зайрмаг эсвэл давстай хоол дээр нэмээрэй.

Кофенд хэр зэрэг амт оруулах бол? “Кешью самрын сүүг би цай болон кофен дээр нэмэх дуртай гурван сүүний нэг бөгөөд (нөгөө хоёр нь кокосын сүү болон бүйлсийн сүү) кофенд ер бусын баялаг амт оруулдаг болохоор би хэрэглэдэг юм. Гэрийн нөхцөлд энэ сүүг гаргаж авсан бол кофендоо хийгээд сайн хутгаж холих хэрэгтэй.” хэмээн хоол судлаач зөвлөж байна.

 

Маалингын сүү

Ямар амттай: бага зэргийн чихэрлэг, самрын амттай боловч илүү усархаг шинж чанартай.

Эрүүл мэндэд ашигтай тал нь: энэ ургамлын үрийн сүү нь хамгийн их хэмжээний өөхөн хүчил омега-3 агуулна. (үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болон зөв өөх тос) Маалингын үр нь сүүн бус самрын төрөл, үрүүд дундаас хамгийн их хэмжээний уураг агуулдаг. (гурван хоолны халбага хэмжээтэй үрэнд 11 гр уураг байна)

Хэрэглэхэд хамгийн тохиромжтой: Энэ сүүг өөр юутай ч холилгүй уух нь хамгийн сайхан. Та энэ хүйтэн сүүг дангаар нь уух эсвэл коктейл дээрээ ямар нэг хөнгөн сүү нэмэх хэрэгтэй үед (тосгүй болгосон сүүтэй харьцуулахад илүү хөнгөн байна) маалингын сүүг нэмж болох юм.

Кофенд хэр зэрэг амт оруулах бол? Сүүн бус хүнс дотроос маалингын сүү нь хамгийн хөнгөн чанартай бөгөөд түүний дараа будааны сүү орох билээ. Энэ сүүг кофенд хэрэглэж болох ч хэрвээ та цөцгийн амттай, баялаг сайхан кофе уумаар бол кокосын сүү нэмэх нь дээр бөгөөд маалингын сүүг халуун цайтай эсвэл дангаар нь уух нь дээр юм шүү.

 

Будааны сүү

Ямар амттай: багахан чихэрлэг, амт багатай

Эрүүл мэндэд ашигтай тал нь: самар жимс, шар буурцаг, бусад төрлийн үрээс харшилдаг хүмүүсийн хувьд энэ сүү нь маш тааламжтай хүнс байх билээ. Боловсруулахад хөнгөн, тэжээллэг чанар нь нүүрс уснаас хамаагүй илүү. Бусад төрлийн сүүн бус хүнстэй харьцуулахад будааны сүү нь уураг болон өөх тос багаар агуулдаг байна.

Хэрэглэхэд хамгийн тохиромжтой: энэ сүүг та коктейл, каш-зутан, хүйтэн үрийн хүнс дээр нэмж хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Бага насны хүүхдүүд ч энэ сүүг бие даан ууж болно.

Кофенд хэр зэрэг амт оруулах бол? “Будааны сүү нь маалингын үрийн сүүтэй адил илүү усархаг бөгөөд энэ талаар бусад сүүн бус бүтээгдэхүүнээс ихээхэн ялгардаг”

 

Кокосын сүү

Ямар амттай: чихэрлэг, кокосын амт мэдрэгдэх ба цөцгийн баялаг амттай

Эрүүл мэндэд ашигтай тал нь: Кокосын сүү нь ашигтай ханасан өөх тосоор баялаг бөгөөд эдгээр нь  дунд шатны триглицерид хэлбэрээр байдаг ба хүний биед амархан шингэдэг, нүүрс ус адил хүч чадал өгдөг байна.

Хэрэглэхэд хамгийн тохиромжтой: Кокосын сүү нь халуун шинж чанартай хоолонд хамгийн сайн тохирох ба эдгээр нь карри, янз бүрийн шөл, жигнэсэн хоол зэрэг байна. Мөн коктейлыг, түүнтэй адилтгах амтат шингэнийг өтгөрүүлэхэд хамгийн сайн тохирно.

Кофенд хэр зэрэг амт оруулах бол? Кокосын сүү бол ургацын дээж л гэсэн үг. Энэ нь хамгийн өтгөн хэлбэртэй сүүн биш сүү бөгөөд кофенд их сайн тохирно. Бага хэмжээний кокосын сүү нь шингэхдээ удаан хугацаа шаардах ба бүтэц нь хүнд цөцгий, сүүг (сүү, сүүн бүтээгдэхүүн ) санагдуулна.

7
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *