
Бид муужгайнуудад хайртай байдаг. Тэд зөвхөн зөөлхөн, үслэг болохоор ч тэр биш. Тэд бас бидэнд хортон шавьж болон мэрэгч амьтдаас салахад тусалдаг сайн анчид билээ. Энэ ан хийх чадвар нь өөр түүх болж хувирсан сонирхолтой тохиолдол гарчээ. Өөрөөр хэлбэл буяны үйлс болсон байна. Тийм ээ, эдгээр хоёр зүйлд ямар нэгэн холбоо байгааг олж харахад хэцүү боловч, бид та бүхэнд эхнээс нь юу болсон талаар хэлж өгье.
Бид та бүхэнтэй танихгүй хүмүүсээс мөнгө цуглуулах арга олсон нэгэн муурны талаарх сонирхол татам түүхийг хуваалцахаар шийдлээ.
Энэ хайр хүргэм муужгайг Тулса дахь “GuRuStu” гэх маркетингийн агентлагийн эзэн үрчилж авчээ. Агентлагийнхан хулганаас салах хэрэгтэй байсан бөгөөд мууртай болсноор энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна. Энэ үслэг залуу ч тэдний багт хурдан нэгдсэн бөгөөд цонхны тавцан дээр сууж, хотын гудамжинд юу болж байгааг дуртайяа харж эхэлжээ.

Энэ бүхэн хэвийн үзэгдэл болжээ – ердийн нэг байдаг л муур зөрж өнгөрөх хүмүүсийг харна. Гэвч гэнэтхэн агентлагийнхан муурны ойролцоох шалан дээр мөнгө хэвтэж байгааг олжээ. Тэд хаанаас эдгээр мөнгөнүүд шалан дээр хөглөрч байгаагийн учрыг эхэндээ ойлгохгүй байв. Нөхцөл байдал дахин дахин давтагдсаар байсан бөгөөд тэд юу болоод байгаа учрыг олохгүй хэсэг толгойгоо гашилгасан байна.

Гэсэн хэдий ч дараа нь тэд учрыг нь олжээ. Компанийн оффис энтертаймент үйлчилгээ хөгжсөн дүүрэгт байрладаг байв. Олон хүн оффисын хаалганы өмнүүр алхаж өнгөрдөг ажээ. Тиймээс оффисын хаалганы өмнүүр өнгөрч байгаа хүмүүс мууртай тоглож, хөгжилдсөнийхөө хариуд мөнгө үлдээдэг юм биш биз гэсэн бодол төржээ.

Тэд туршилт хийхээр шийдэж, оффисын хаалганы завсраар мөнгө унагах гэж оролдсон байна. Үр дүн нь тэднийг тийм ч удаан хүлээлгэсэнгүй. Муур маш хурдан хариу үйлдэл үзүүлж, мөнгийг авч байжээ. Агентлагийнханы бодсон үнэн болж таарав. Үйл явдал хэрхэн өрнөдөг болохыг эндээс хараарай:
Муурны онцгой авьяас үнэхээр алдартай болсон бөгөөд олон хүн түүнтэй тоглож хөгжилдөх болжээ. Шалан дээр хэдий хэр хэмжээний мөнгө хөглөрнө, агентлагийнхан төдий чинээ мөнгийг буяны үйлсэд хандивлахаар шийдсэн байна. Тэд шалан дээрээс цуглуулсан мөнгөө Тулса дахь орон гэргүй хүмүүст тусламж үзүүлэх төвд хандивлажээ. Яагаад гэвэл Тулсад орон гэргүй олон хүн амьдардаг бөгөөд энэ муур ч гэсэн үрчлүүлэхийнхээ өмнө орон гэргүй байсан юм.

Энэ өхөөрдөм муурны үйлдэл олон хүмүүсийн анхаарлын төвд орж, түүнд бүр “Бэлэн мөнгөний муур” гэж нэр хүртэл өгсөн байна – оффисын хаалганы өмнүүр явж өнгөрөх хүмүүс мууранд үргэлжлүүлэн мөнгө өгч, агентлагийнханы буяны үйлд туслахаар шийджээ. Бяцхан үслэг мууранд ямар нэгэн хүч чадал байгаа бөгөөд тэр үүгээрээ олон хүнд амьдрал бэлэглэсэн байна.




Та энэ муужгайтай тоглож, түүнд мөнгө өгөх байсан уу? Энэ мэдээг уншаад төрсөн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.








Solongo Bataa
2020/01/22 at 22:08
Nansalma Myagmar
2020/01/22 at 23:01
I
Khosoo Khosoo
2020/01/23 at 03:39
Arai manai gaali deer bish biz… haha
Ideree Bachaa
2020/01/23 at 10:38
Хулганаас хахууль аваад байгаа юм бишүү
Д. Ганчимэг
2020/01/23 at 12:37
Turiin ordonruu oruulayaa
Цэцгээ Цэцгээ
2020/01/23 at 13:20
End tend hiisen ymiig n gargaad bga ym bishu
Тѳгс Тѳгѳлдѳр Д.
2020/01/23 at 19:02
Э. Энхбадрал
Dorj Aagii
2020/01/23 at 21:00
Манай 76 илүү буянтай муур юм аа
Bayanbat Oyunchimeg
2020/01/23 at 21:52
Хөөрхөн шүү
Narantuya Naraa
2020/01/23 at 22:12
хулганаас хахуул аваад байгаа юм бна даа
Otgonzargal Boraros
2020/01/24 at 03:22
Huurhun shuu
Эмма Эмма
2020/01/24 at 08:30
Тvvнд монго огох юмсан.
Oyuntsetseg Oyuntsetseg
2020/01/24 at 10:17
ха ха
Цэрмаа Даваахүү
2020/01/24 at 10:56
Д. Оюунсүрэн
2020/01/24 at 14:00
DS Thumbeline
2020/01/24 at 14:13
Hoorhon yumbee…. Buur awaad surtsan bnashdeee… Kkk
Буянзаяа Иванов
2020/01/24 at 14:47
Bayrmaa Tsedenjaw
2020/01/24 at 20:29
зүүдээ ярих гээд хулгайгаа илчэлчээ өшөө юу гарах болоо мууранл гавьяа шагнал өгвөл яасан юм бэ
Mon Hoo
2020/01/24 at 23:23
Ийм муур бнуу
Egshiglen Egshiglen
2020/01/24 at 23:45
Sandar Amarjargal
2020/01/25 at 00:54
,