Та дараах дасгалыг хийж үзээд өөрийгөө хэдэн жил амьдрахаа мэдэж аваарай!

2

Оролдоод үзээрэй…

Бид бүхэн ихэвчлэн бие организмоо ямархуу байгааг мэдэхийн тулд олон төрлийн сорилтыг туршиж үздэг. Гэхдээ Бразилийн эрдэмтэн Клаудио Гил Араоужо (Claudio Gil Aroujo) хүний биеийг хэр залуу болохыг нь тодорхойлох нэгэн сонирхолтой, энгийн сорилтыг санаачилжээ. Хэд хэдэн судалгаагаар энэхүү сорилтын үр дүн үнэн байх өндөр магадлалтайг олж тогтоосон байна.

Маш энгийн! Та доош сууж, эргээд босоход л болно. Яг ингэж:

© YouTube /JonPearlstone

 

1. Гуталгүйгээр шалан дээр зогсож, хөлөө хооронд нь зөрүүлнэ. Дасгалыг хийж эхлэхийн өмнө та өөрийгөө 10 оноотой гэж бодоорой.

© YouTube /JonPearlstone

 

2. Хөлөө зөрүүлсэн чигээрээ доош сууна. Ингэхдээ та аль болох биеийнхээ аль нэг хэсгээс тусламж авалгүй шууд суух гэж хичээгээрэй. Хэрэв та гар, тохой, өвдөг эсвэл хөлийнхөө тусламжийг авч суувал 1 оноо алдана. Хэрэв та энэ байрлалаар шууд сууж чадсан ч тэнцвэрээ олж чадахгүй бол 5 оноо алдана.

© YouTube /JonPearlstone

 

3. Суусан чигээрээ дээш босно. Ингэхдээ гарынхаа туслалцааг авч болохгүй. Хэрэв авах юм бол эсвэл биеийнхээ өөр хэсгийг ашилглан босох аваас 1 оноо алдах болно.

© YouTube /JonPearlstone

 

4. Ингэснээр та өөрийнхөө эрүүл мэндийг ямархуу байгааг мэдэх бүрэн боломжтой юм.

© YouTube /JonPearlstone

 

Үр дүн:

  • 8-10 оноо: Сайн. Та амьдралын зөв хэв маягаар амьдардаг бөгөөд таны бие организм үнэхээр сайн байна. Эрүүл мэнддээ санаа бүү зов.
  • 6-7.5 оноо: Муугүй шүү. Үргэлжлүүлэн амьдралын зөв хэв маягийг өөртөө хэвшүүл. Санаа зовоох эрсдэл алга байна.
  • 5-5.5 оноо: Аюултай. Танд асуудал байна. Дараагийн 6 жилд амь насаа алдах эрсдэл дээрх хүмүүсийнхтэй харьцуулахад илүү өндөр байна.
  • 0-3 оноо: Муу. Үнэхээр аюултай. Таны биеийн байдал тааруухан байна, дараагийн 6 жилд амь насаа алдах магадлал дээрх хүмүүсийнхээс 5 дахин их байна.

Мэдээж хэрэг энэхүү сорилт танд ямар өвчин байгааг хэлж өгөхгүй. Гэхдээ туршаад үзэхэд сонирхолтой байх нь дамжиггүй.

Эхний хоёр онооны ангилалд багтаж буй хүмүүс тайван байж болно. Гэхдээ хэрэв та доогуурх онооны ангилалд байгаа бол, эрүүл мэнддээ оройтохоос нь өмнө анхаарал хандуулаарай гэж хүсье.

 

Бичлэг:

Эрүүл мэнддээ анхаарал халамж тавьж байгаарай. Танд эрүүл энхийг хүсье!

15
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
1
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Battsetseg Luvsan

    Battsetseg Luvsan

    2019/04/10 at 21:25

    солонгос хүүхнүүд сайн сууна шүү

  2. Young Young

    Young Young

    2019/04/11 at 00:38

    Сууж чадаж байна,босно гж бхгуйн бна,хэд улдсийн бол

  3. Ulziibayar Togtool

    Ulziibayar Togtool

    2019/04/11 at 07:11

    ene yostoi hudlaa. manai ajlaas gants l hun yamar ch tovoggui suuj bosoj bsan yag l purjintei um shig.bid nar ene uhehguiee geel togloj bsan. gehdee udaa ch gui 1 l odor …

  4. Тулга Жанчив

    Тулга Жанчив

    2019/04/11 at 10:01

    100 жил бнаа.

  5. Tseegii Baasankhuu

    Tseegii Baasankhuu

    2019/04/11 at 10:38

    Яаахаараа ийм мулгуу байдгийн болоо????

  6. Tsetsegmaa Naidan

    Tsetsegmaa Naidan

    2019/04/11 at 11:21

    одоо би 70 настай тѳвѳггүй сууж босож байнаа хэд наслах нь хамаагүй ямарч байсан чадаж байнаа

  7. Tumuruu Sp

    Tumuruu Sp

    2019/04/11 at 11:55

    Эрд дээрээс эцэг өвгөд маань бургас таслаж , малдаа барих саваа шилбүүрээ хийхдээ хүртэл Хангай дэлхийгээсээ гуйж аргадаж тасалдаг бсан гэдэг шүү

  8. Daagii Dambaa

    Daagii Dambaa

    2019/04/11 at 12:25

    Kkkk suujiin bosch chadahguum bna

  9. Мөнгөө Г.Б

    Мөнгөө Г.Б

    2019/04/11 at 13:18

    Lol bvten jil hodolgoongu shireeni ard suusn mortlo chadaad bhi