Хөгшрөлтийг хурдасгаж, таныг наснаас чинь илүү хөгшин харагдуулдаг 10 хоол хүнс

4

Өнөөдөр өглөөний амттай жигнэмэг болон нэг аяга кофе тааламжтай байлаа эсвэл өдрийн хоолондоо идсэн салями хиамтай хачирхалтай талх өег байлаа гэж хэлэхийн өмнө, хор хөнөөлтэй байж болох талаар сайтар бодож үзэхэд гэмгүй. Ерөнхийдөө олон бүтээгдэхүүн бидний бие организмд сөрөг нөлөө үзүүлдэг. Сахар, эрүүл бус тос, их хэмжээний давс, согтууруулах ундаа, тэр ч бүү хэл кафейн хүртэл чухал уургуудийг устгаж, шингэний дутагдалд оруулаад зогсохгүй, арьсыг гэмтээдэг байна.

Манай хамт олон уншигчдынхаа эрүүл хооллолтод санаа тавьдаг билээ, тэр ч үүднээсээ та бүхэндээ зориулж арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг 10 бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Сахар нь уураг болон липидийг устгадаг

Сахараас болж жин нэмэгдэж, үрчлээс тогтож, арьс унжихаас авахуулаад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хэтэрхий их сахар идэх нь гликаци гэх үйл явцыг эхлүүлдэг: их хэмжээгээр сахар хэрэглэснээр глюкоз уураг болон липидэд бэхжиж тогтдог. Энэ үйл явц арьсны коллагеныг гэмтээх (яагаад гэвэл уураг арьсны бат бөх байдлын хангадаг) болон үрчлээс үүсэхэд нөлөөлдөг байна.

© depositphotos.com © pixabay.com

 

2. Транс тос нь арьс руу чиглэсэн цусны урсгалыг сулруулдаг

Транс тос түргэн хоол, сайн болгож шарсан хоол хүнс, маргарин, бүх төрлийн хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн болон өөр бусад хоол хүнсэнд агуулагддаг. Зүрх судасны өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй, артерыг хатууруулах эсвэл цусны судсыг агшаадаг байна. Арьс руу чиглэсэн цусны урсгал суларснаар хөгшрөлт хурдан явагдаж, үрчлээс үүснэ.

Савлагаан дээрх “0% транс тос агуулсан” гэсэн бичигт хууртах хэрэггүй, яагаад гэвэл доторх бүтээгдэхүүнд заавал 0.5 гр транс тос агуулагдсан байдаг.

© pixabay.com © pexels.com

 

3. Согтууруулах ундаа нь хортой бодисыг бий болгодог

Хааяа нэг ховорхон хундага дарс уух нь бие организмд хор хөнөөл учруулахгүй, гэхдээ тогтмол уух нь элгэнд нөлөөлөх болно. Таны элэг сайн ажиллах үед биеэс хортой бодисыг байгалийн жам ёсоор гадагшлуулж байдаг. Гэхдээ хэрэв эдгээр хортой бодисууд элгэнд бий болбол, биеэс зөв голдирлоор гадагшлахгүй, ингэснээр арьсанд нөлөөлж, батга гарах, царай зэвхийх, үрчлээс тогтох, коллаген алдах, торгомсог байдал алдагдах, улаан тууралт гарах, хуурайших болон хавагнах гэх мэт сөрөг үр дагавар бий болно.

© pexels.com © pexels.com

 

4. Эрүүл тосны бага хэрэглээ

Эрүүл тос нь эрүүл мэнд болон арьсыг залуу харагдуулахад нөлөөлдөг гол хүчин зүйл юм. Арьс үрэвсэхээс сэргийлэх, үс ургах үйл явцыг дэмжих, арьсны эсэн дэх ус алдагдахаас сэргийлэх үүрэгтэй хүчирхэг эсийн бүрхүүлийг бий болгох болон бусад олон давуу талуудтай.

Арьсанд эерэг нөлөө үзүүлэх эрүүл тос агуулсан бүтээгдэхүүнүүд:

  • Сальмон загас
  • Чиа үр
  • Авокадо
  • Буйлс самар
  • Улаан буудайн үр хөврөл
  • Бүх төрлийн самар болон үр
  • Бараан ногоон өнгийн навчит хүнсний ногоонууд
  • Омега 3 хүчлээр баяжуулсан өндөг
  • Кокосын тос
© pixabay.com © pixabay.com © depositphotos.com

 

5. Давс усыг ширгээдэг

Их хэмжээний давс олон түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүнд байдаг: бяслаг, пепперони пицца, чипс, жигнэмэг, цоохор майлз гэх мэт. Давс бие дэх усыг ширгээж, царайг хавагнахад хүргэдэг. Мөн эсүүдийг агшааж, шингэний дутагдал бий болоход нөлөөлдөг байна. Хангалттай хэмжээний ус байхгүйгээс болж арьсанд үрчлээс тогтож, улмаар хөгшрөлт хурдан явагдана.

© depositphotos.com

 

6. Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн шингэний дутагдалд оруулдаг

Олон хүний дуртай зайдас, гахайн шарсан мах болон утсан хиам найрлагандаа их хэмжээний давс болон хадгалалтын материал агуулдаг. Түүгээр ч зогсохгүй эдгээр бүтээгдэхүүнүүд бие дэх витамин C амин дэмийг үгүй хийдэг бөгөөд энэ нь коллагены бүтцэд чухал үүрэг үзүүлдэг. Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүний оронд тахиа эсвэл цацагт хяруулын мах хэрэглэх хэрэгтэй. Хэрэв танд бага зэрэг хэцүү байвал бага хэмжээтэйгээр хэрэглэж, хүнсний ногооны хамт хачиртай талх хийж идэж болно.

© depositphotos.com © depositphotos.com

 

7. Түлэнхий мах арьсанд хор хөнөөл учруулдаг

Махны хар түлэгдсэн хэсэг найрлагандаа үрэвсэл үүсгэгч нүүрс устөрөгч агуулдаг бөгөөд энэ нь биеийг үрэвсүүлдэг. Арьсны чухал элемент болох коллагеныг үгүй хийнэ, үр дүнд нь гадаад төрхийг хурдан хөгшрөхөд хүргэдэг байна. Найзуудтайгаа агаар салхинд гарах эсвэл гэртээ оройн зоог барихдаа “BBQ” махнаас татгалзах хэрэггүй, хамгийн чухал нь хар болтол нь махаа түлж болохгүй гэдгийг санаарай.

© depositphotos.com

 

8. Шарсан төмс бие дэх чухал эрдэс бодисыг багасгадаг

Төмс нэгэнт биед орсон бол сахартай ижилхэн сөрөг нөлөөг үзүүлдэг гэхэд буруудахгүй. Өндөр температурт тосонд шарсан хоол хүнс чөлөөт радикалуудыг багасгадаг бөгөөд үр дүнд нь арьс гэмтэж эхэлдэг байна. Хэрэв та төмсийг эрүүл мэндэд хор хөнөөлгүй байдлаар хэрэглэхийг хүсвэл жигнэж идээрэй!

© depositphotos.com © depositphotos.com

 

9. Кофе болон кафейн агуулсан шингэн зүйлс арьсыг хуурайшуулдаг

Кафейн бол туулгах үйлчилгээтэй, ингэснээр биеэс их хэмжээний шингэнийг гадагшлуулж, улмаар чийгшлийн дутагдалд ороход хүргэдэг. Энэ нь арьсыг хуурайшуулж, эмзэг болгоно. Гэхдээ аз болоход энэ асуудлыг шийдвэрлэж болно: кофе хэрэглэхийн оронд зүгээр л ус их хэмжээгээр уу. Мөн арьсаа шингэний дутагдалд оруулахгүй байхад анхаараарай.

© pexels.com © depositphotos.com

 

10. Халуун ногоотой хоол хүнс улаан тууралт гаргаж, хавагнуулдаг

Халуун ногоотой хоол хүнс цусны судсанд тархаж эхэлснээс хойш арьсан дээр улаан тууралт гардаг. Үр дүнд нь арьс улайж, толботой харагдахаас гадна залуу харагдах боломжийг үгүй хийдэг. Халуун ногоотой хоолыг хааяа нэг идэхэд тэгтлээ муу нөлөө байхгүй ч тогтмол идэх нь хавагналт эсвэл улаан тууралт гарахад хүргэдэг байна.

© pexels.com © pexels.com

 

Бонус: Таны арьсыг залуу хэвээр нь байлгах бүтээгдэхүүнүүд

Таны арьсыг залуу бас цэвэрхэн харагдуулахад туслах хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүдийн жагсаалт:

  • Анар: найрлагандаа витаминууд болон антиоксидантууд агуулдаг, нарны гэмтлээс сэргийлнэ.
  • Цэвэр байгалийн гаралтай оливын тос: найрлагандаа омега-3 тосон хүчил агуулдаг тул арьсанд сайн нөлөөтэй.
  • Нэрс: антоксидантаар баялаг, цусны судсыг торгомсог байлгах болон цусны даралтыг багасгах ач тустай.
  • Ногоон цай: хэт ягаан туяаны цацрагаас арьсан дээр үүсэх исэлдэлтийн гэмтлээс сэргийлнэ.
  • Ногоон навчит хүнсний ногоонууд: бууцай болон цэцэгт байцаа зэрэг нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хүнсний ногоонууд бөгөөд хөгшрөлтийг удаашруулж, арьсыг витамин К, А, C болон Е амин дэмээр хангана.
  • Тослог загас: сальмон, туна, сардинь болон хар амар загас нь омега-3 тосон хүчлээр баялаг учир үрэвслийн хамгаалалт болно.
  • Ус: Хөгшрөх үйл явцтай тэмцэхэд туслах хамгийн чухал хүчин зүйл. Ус ууснаар эд эрхтэн болон үе мөчний үйл ажиллагаа сайжирч, бодисын солилцоонд дэмжлэг үзүүлэхээс гадна арьсыг чийгшүүлнэ.
© pexels.com

Заримдаа эрүүл хооллох нь тийм ч амар зүйл биш байдаг! Бид таны дуртай ямар нэгэн бүтээгдэхүүнийг энд дурдсан уу? Танд сахар болон давсны хэрэглээгээ багасгах нь хялбар байж чадах уу? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай!

22
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *