Асрамжийн газарт түүнийг чөтгөрийн хүүхэд гэдэг байжээ: нэгэн гэр бүлийн хос хаягдсан охиныг өргөж авсан ба хожим нь өсөж том болоод дэлхийд алдартай балетчин болсон гайхалтай түүх

0

Микаэла Де Принс – Бостонд балетын тоглолтоо хийж дэлхий дахинаа алдаршсан балетчин бүсгүй. Тэрээр Бейонсе, Мадонна нарын клипэнд хүртэл тогложээ. Тэр өөрийнхөө хичээнгүй зан, хайрлаж явдаг хүмүүсийнхээ туслалцаа дэмжлэгтэйгээр алдарт гарч чадсан юм. Түүнийг үрчилж авсан эцэг, эх нь охиныхоо амжилтад байнга итгэж явсан хүмүүс. Бүсгүйн түүх аз жаргалтайгаар төгсөж байгаа ч гэлээ эхлэл нь маш хүнд байсан юм. Микаэлагийн амьдралын түүхийг та бүхнийг мэдээсэй гэж хүсэж байна. Магадгүй түүний түүх хэн нэгнийг зоригжуулахад ч нөлөөлж болох юм.

Микаэлагийн амьдрал үрчлэгдэхээс өмнө солонго шиг биш байлаа

Микаэла 1995 онд Сьерра-Леонед төржээ. Эцэг эх нь түүнд Мабинти гэж нэр хайрлаж. Эцэг эх нь өнгөрсний дараа үеэл ах нь охиныг асрамжийн газар өгсөн ба тэндээ нэр ус ч үгүй, нэг дугаартай л охин болон хувирсан байна.

Микаэла нэгэн ярилцлагын үеэр асрамжийн газрын үеийн амьдралаа дурсан ярьсан байдаг: “Тэд бидэнд 1-27 хүртэлх дугаартай нэр өгсөн. Дугаар 1 нь асрамжийн газрынхны хайрыг татсан хүүхэд, харин 27 дугаартай хүүхэд нь бусдын хайрыг хамгийн бага татдаг”. Микаэла 27 дугаартай хүүхэд байжээ. Охин арьсны маш ховор тохиох өвчтэй – витилиго. Өвчнөөсөө болоод бусад хүүхдүүдээс ялгарах тул түүнийг чөтгөрийн хүүхэд гэх болжээ.

Бяцхан охины ганцаардлыг хамгийн дотнын найз нь нөхдөг байв. Түүнийг бас Мабинти гэдэг бөгөөд асрамжийн газар 26 дугаартай нэгэн. Охид хоёул дуу дуулах дуртай, хүмүүсийг дуурайхдаа ч сайн. Өөрсдийг нь хэн нэгэн үрчилж авбал ямар амьдралтай байж болохоо мөрөөдөж хороондоо аминчхан ярьдаг байжээ.

 

Охины амьрдал гэнэт л үлгэрт гардаг шиг эрс өөрчлөгдсөн юм

Энэ үед Нью-Жерсид амьдардаг Элейн Де Принс гэх эмэгтэй Африкаас хүүхэд үрчилж авахыг мөрөөддөг байв. Ингээд Микаэла Мабинтигийн найз охиныг үрчилж авахаар төлөвлөн Африкт очсоны дараа бага зэрэг будлиан гарсны ачаар Микаэлагийн ирээдүйн хувь заяа тодорхойлогдсон гэдэг.

Элейн Ди Принс тэр үеийг дурсан ярихдаа: “Хүүхэд үрчлэх асуудал хариуцсан газраас над руу залгаад: “Та аль Мабинтиг үрчилж авмаар байна? Манайд хоёр бий шүү дээ?” гэж асуусан юм”.

Нөгөө Мабинтиг арьсны өвчнөөс нь болоод 12 удаа үрчилж авахаас татгалзсан тухай Элейн олж мэдээд хоёр охиныг хоёуланг нь үрчилж авахаар шийджээ. Элейн охин Микаэлатайгаа уулзсан анхны уулзалтаа хэзээ ч мартахгүй. “Тэр гараа цээжиндээ зөрүүлээд барьчихсан, их ууртай харагдсан. Бодвол дахиад л үрчилж авахаас татгалзана биз гэж бодож байсан болов уу” хэмээн Элейн дурсан ярьжээ.

 

Микаэлагийн үрчилж авсан эцэг эх бол түүний баатрууд

Микаэла асрамжийн газар хүмүүжиж байхдаа балетчин бүсгүйн гэрэл зургийг сониноос хараад жинхэнээсээ шүтжээ. Тэр цагаас л хойш мэргэжлийн бүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн гэдэг.

Үрчлэгдсэн гэртээ ирээд охин ээж Элейндээ өөрийнхөө хүслийг хэлж л дээ. Элейн охиныхоо ярьсан зүйлд ихэд уярч охиноо нэг л өдөр бүжигчин болж чадна гэж амласан байна.

Микаэлагийн амьдрал өдрөөс өдөрт жигдэрч байв. Эхний өдрүүдэд шинэ гэр бүлдээ гологдох вий гэж айхын зэрэгцээ шөнө унтахдаа ч гэрэлтэйгээ унтана. Эцэг эхийн хайр халамж бяцхан охины сэтгэлийн шархыг эдгээж, өдрөөс өдөрт өөртөө итгэлтэй бас хүсэл мөрөөдөл рүүгээ тэмүүлэх болжээ.

 

Микаэла энэ насны мөрөөдлөө биелүүлэхээр хичээнгүйлэн зүтгэсний ачаар үр шимийг нь хүртэж эхэллээ


Микаэла шинэ газартаа дассанаас хойш мэргэжлийн балетчин болох том зорилго тавин бүжгийн сургуульд тууштай суралцах болов. Түүний туулах зам амаргүй гэдгийг тэр сайн ойлгож байсан гэдэг. Охин өөрийнхөө витилигогоос их санаа зовдог нэгэн. Анх удаа тайзан дээр гарахаасаа өмнө үзэгчдийн суудлаас арьсны толбо нь харагдаж байна уу гэж ээжээсээ асууж байсан удаатай.

Элейн: “Би “нэг их тод харагдахгүй байна аа” гэж хэлсэн юм. Толбо нь шидтэний жижигхэн хуруу шиг л байна гэлээ. Тэгсэн охин маань: “Тэгвэл сайн хэрэг. Би мэргэжлийн балетчин болж чадах юм байна” гэж билээ” хэмээн дурсан ярьжээ.

17 настайдаа Нью-Йорк дахь Гарлемын бүжгийн театрт тоглолтоо хийсэн хамгийн залуу балетчинаар тодорчээ. Дараа нь түүнийг Нидерландын үндэсний балетад урьсан юм, одоо Амстердамыг өөрийн хот гэх болсон. Түүний мөрөөдөл биелсэн, гэхдээ Микаэла өөрийнхөө хичээл зүтгэлээр ийн амжилтад хүрч чадсанаа сайн ойлгож байгаа.

“Үлгэр биш юм шүү дээ. Их л хөдөлмөрлөх хэрэгтэй. Олон зүйлийг золионд гаргана, өвчин шаналлыг тэвчихээс өөр аргагүй. Би тайзан дээр бүжиглэх дуртай” гэжээ.

 

Өөрийнх нь амьдралын түүх бусдад үлгэр дуурайлал болоосой гэж хүсэж явдаг

Микаэлад өөрт нь ч гэсэн дуурайлал болсон нэгэн бий – Америкийн хамгийн анхны хар арьст балетчин Лорен Андерсон. Микаэла саяхан өөрийн намтрыг бичиж эрхлэн гаргажээ. Мадонна бяцхан балетчины тухай кино хийх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлж. Дуучин охины хувь тавиланг уншаад үнэхээр их сэтгэл нь хөдөлсөн байна.

Мадонна кино бүтээх төлөвлөгөөгөө хэлээд ийн бичжээ: “Микаэлагийн түүх миний сэтгэлийг уран бүтээлч хүний хувьд ч тэр, идэвхтний хувьд ч тэр ихэд хөдөлгөлөө. Сьерра-Леонегийн амьдралыг бодитоор харуулах сайхан боломж. Микаэла өнчин өсөж байгаа хүүхдүүдийн дуу хоолой болно. Түүний амьдралын түүхийг уран бүтээлээр амилуулах нь миний хувьд том аз завшаан” гэжээ.

Микаэлагийн хувь заяаны түүх танд ямар санагдав? Бага нас нь амаргүй өнгөрсөн ч өөрийнхөө хүч чадлаар амжилтад хүрч чадсан хүн таны танилууд дунд бий юу?

64
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *