Шумуулыг тэр дор нь устгах, гэрийн нөхцөлд хийж бэлтгэх боломжтой 11 үнэртэн. Зуныг тав тухтай амарч өнгөрүүлэхэд тусална!

2

Зуны улиралд бид бүгд цэвэр агаарт, цэцэрлэгт хүрээлэнд алхаж, зүлэг ногоо болон цэцэгсийн дунд өнгөрүүлэхийг эрхэмлэдэг. Гэвч шумуулнууд бидний төлөвлөж байсан амралтыг бусниулдаг нь нууц биш.

Бид өнөөдөр байгалийн гаралтай үнэртүүлэгчийг гэртээ хийх жорыг бэлтгэсэн ба үр дүнд нь нэг ч шумуул ойртож чадахгүй учир та зуныхаа амралтыг ая тухтай өнгөрүүлж чадна.

1. Ванилийн нунтаг

Ванилийн нунтгийг хүүхдийн нүүр цэвэрлэгч шингэнтэй хольж, биеийнхээ ил гарсан хэсгүүдэд түрхэнэ. Мөн та ванилийг усанд уусгаж, дараа нь хувцаснаас ил гарсан арьс руугаа шүрших боломжтой.

© Dionisvera / shutterstock.com

 

2. Ногоон гоньд, базиль, сармис болон эквалитын тос

Дээр дурдсан хүнсний ногоонуудын тос шумуулнуудыг таниас үргээх болно, ингэхийн тулд та ил гарсан арьсан дээрээ тосноос түрхэх хэрэгтэй (нэг стакан усанд 5-10 дусал) эсвэл зуух, гэрлийн чийдэн эсвэл сав суулга руу шүршиж болно. Мөн та хөвөнд тосноос шингээж цонхон дээрээ тавиарай.

© Kerdkanno / shutterstock.com

 

3. Хуучин цэцгийн мөчир

Хуучин цэцгийн мөчрийг өрөөндөө тавь. Улаан лоолийн навчтай адил шумуулыг ойртуулахгүй. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй, энэ цэцгийн хурц үнэр таны нойрыг хулжихад хүргэж мэднэ, иймд мөчрийг оройн цагаар унтлагын өрөөнд тавих хэрэггүй.

© LidiaLydia / shutterstock.com

 

4. Башир цэцэг

5 гр башир цэцгийг 1 бүтэн стакантай усанд хийж, дараа нь 15 минутын турш буцалгана. Бэлэн болсон бэлдмэлээс 10 дуслыг авч, 1 хоолны халбага дурын үнэртэнтэй хольж биеийнхээ ил гарсан хэсгүүдэд түрхэнэ. Одоо та биеийнхээ хэсгүүдийг ил гаргаж, дор хаяж 2 цаг байх боломжтой, учир нь шумуулнууд таниас дайжих болно.

© Curioso / shutterstock.com

 

5. Ногоон арцны салаа мөчир

Хэрэв гадаа түйдэг асаах гэж байгаа бол цөөн тооны ногоон арцны мөчрийг ашиглаарай.

© Kaushik Ranjan Haldar / shutterstock.com

 

6. Царс модны тос

Царс модны тосны үнэр хурц учир шумуулыг үргээнэ, тэр ч бүү хэл ялаа болон жоомыг хүртэл ойртуулахгүй.

© Jelena Yukka/ shutterstock.com

 

7. Шарилж өвс

Хэрэв шарилж өвсөөр угаасан бол тань руу нэг ширхэг ч шавьж ойртож чадахгүй. Та атга дүүрэн хэрчсэн шарилж өвсний үндсийг 1.5 литр усанд хийж буцалгах ба 20-30 минут шаардлагатай.

© Pawle / shutterstock.com

 

8. Дэгжин шаваантиг

Дэгжин шаваантиг цэцгийг өөрөөр удвал цэцэг гэж нэрлэдэг ба эртний байгалийн гаралтай, шумуултай тэмцэх арга юм. Энэ цэцгийн хатаасан дэлбээ, иш болон навчийг нунтаглаж хэрэглэх юм бол шавьжны мэдрэлийн эсэд шууд нөлөөлнө. Та ердөө цөөхөн дэгжин шаваантиг цэцгийн мөчрийг гэрийнхээ ойролцоо тавихад л хангалттай.

© Irina Burakova / shutterstock.com

 

9. Үр тариа

Эрт цагт хүмүүс үр тариан үндсийг чанаж, шумуултай тэмцэж, цусаа соруулахаас хамгаалдаг байжээ. Атга дүүрэн хэрчсэн үр тарианы үндсийг 1.5 литр усанд хийж, 3 удаа буцалгах ба үр дүнд нь цайвар шаргал өнгөтэй болсон байна. Үүгээр нүүр болон гараа угаавал ямар ч шумуул таныг зүглэхгүй.

© bogdan ionescu © / shutterstock.com

 

10. Базилийн навч

Та хэрчсэн шинэхэн базилын дэлбээ болон навч эсвэл инторын цэцгийг ашиглаж болно. Өрөөндөө тавих эсвэл биеийнхээ ил гарах хэсгүүдэд тавиарай.

© Africa Studio / shutterstock.com

11. Тос, шампунь болон цагаан цуу

Шумуул болон ялааны эсрэг илүү үр дүнтэй аргыг мэдэхийг хүсэж байвал та дээр дурдсан орцуудыг буцалгах ёстой. Орцуудыг ижил хэмжээтэй тэнцүү хувааж, цагаан өнгийн хөөс гартал сайтар буцалгана. Үүнийг биедээ шүршиж болохоос гадна саванд хийж тагийг нь онгорхой орхих хэрэгтэй.

Цагаан цууны үнэрт шумуул тэсвэрлэдэггүй, шампунь зөөлөн үнэртэй, харин кремүүдийн найрлаганд тос агуулагддаг. Харин уг бэлдмэлийг хүүхдүүдээс хол байлгах хэрэгтэйг анхаарна уу.

Аль үнэртэн нь танд илүү их таалагдсан бэ? Эсвэл та шумуулнаас ангижрахад туслах өөр үнэртэнгийн талаар мэдэх үү?

12
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *