Алдартай газруудын цаана орших эдгээр 8 нууцыг маш цөөхөн хүн л мэддэг

0

Бидний эртний танил болсон урлагийн бүтээл бүрийн ард чадварлаг архитектур, уран бүтээлчид байдаг билээ. Тэдний хувьд алдартай бүтээлүүдээ улам бүр үнэ цэнэтэй болгох үүднээс нууцлаг зүйлсийг шингээн урладаг биз ээ. Манай сайт уншигч танд дэлхий даяар алдартай газар, орнуудад байдаг хүн бүрийн төдийлөн мэдээд байдаггүй 8 нууцыг хүргэхээр бэлдлээ.

1. Сфинкс дотор нууц өрөө байдаг.

© pixabay.com

Цөл дунд сүндэрлэн боссон аварга том байгууламж болсон Сфинкс дотор түүний суурь хэсэг хүү хөтлөх нарийн төвөгтэй хонгил, өрөөнүүд байдаг хэмээн мэргэжилтнүүд үздэг.

 

2. “Charing Cross Road” гудамж дор хуучны орхигдсон гудамж байдаг.

© Travers Lewis/Shutterstock.com, © steve_w/Little Compton Street/Flickr, © CC BY 2.0

“Little Compton” хэмээх гудамж дээр өнөөгийн бидний мэдэх “Charing Cross Road” гудамж сүндэрлэн босч байжээ.

 

3. Лондон хотын “Trafalgar Square” талбайн гэрлийн доор цaгдаагийн хэсэг байрладаг.

© andersphoto/Shutterstock.com, © Dmytro Shapoval/Shutterstock.com

Лондон хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй бүсийн нэг болох энэ талбай 24 цагийн цaгдаагийн хяналтад байх шаардлага тулгардаг нь гарцаагүй. Тэгвэл тэд хэнд ч цaгдаагийн хэлтэс гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүй газарт цaгдаагийн хэлтэс байгуулсан нь талбайн гэрлийн доорх зай ажээ. Өдгөө биечлэн цaгдаагийн хамгаалалт гарах шаардлагагүй болж, ашиглалтаас гарсан ч тус хэлтсийн байр олон жуулчдын хувьд заавал үзэх зүйлсийг жагсаалтад багтдаг газруудын нэг болсоор буй юм.

 

4. Нью-Йорк хотын “The Waldorf Astoria” доорх “Track 61” нэртэй зүтгүүр.

© Tupungato/Shutterstock.com, © Felix Lipov/Shutterstock.com

Зочид буудалд хонох үед шөнийн турш галт тэрэгний чимээ сонсогдох шиг таагүй зүйл үгүй. Тэгвэл “The Waldorf Astoria” буудал дор чанга дуу чимээ гаргахгүй ч өнөөг хүртэл орхигдон хоцорсон “Track 61” нэртэй уурын галт тэрэг байдаг ажээ.

 

5. Итали дахь Леонардо да Винчигийн хөшөөний нууц хаалга.

© nitpicker/Shutterstock.com, © Statue of Leonardo da Vinci in front of Italian airport, Item No. 911-3442/Photo Collection Anefo/Dutch National Archives/Wikimedia Commons, © CC0 1.0

Уран барималч Ассен Пейков өөрийн бүтээсэн Леонардо да Винчигийн үлэмж хэмжээний бүтээлдээ нэгэн нууцыг үлдээсэн нь хөшөөний нууц хаалга ажээ.

 

6. Ромын Колизейн доор далд хонгилууд байрладаг.

© Georgy Kuryatov/Shutterstock.com, © Anamaria Mejia/Shutterstock.com

Асар баялаг түүхийг өөртөө агуулсан Ромын Колизейн доор сүлжээ болсон асар олон хонгил байрласан байдаг.

 

7. Ниаграгийн хүрхрээ дор орших Evil Spirit агуй.

© Steve Heap/Shutterstock.com, © Curtis Anderson/Flickr, © CC BY 2.0

АНУ болон Канадын хил дээр орших Ниаграгийн хүрхрээ олон сая жуулчдыг жил бүр өөртөө татдаг байгалийн үзэсгэлэнт газруудын нэг билээ. Тэгвэл тус хүрхрээн доор “Evil Spirit” нэртэй агуй байдаг бөгөөд агуй руу нэвтэрсэн хүн бүрийг азгүйтэл дагаж явдаг гэх домог бий.

 

8. Диснейленд дэх 33 клуб

© Allison Fraser/Shutterstock.com, © Patrick Pelletier/”Trophy Room” at Club 33 at Disneyland/Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

Хүн бүрт л аз жаргал, баяр хөөр мэт сэтгэгдэл төрүүлдэг Диснейлендэд нэгэн нууц клуб байдаг. 33 хэмээн нэрлэгддэг тус клуб нь өөрийн гишүүддээ Диснейн олон паркуудаар зугаалах ховор боломжийг олгодог байна. Иймээс ч тус клубт элсэх хүсэлтэй хүмүүсийн жагсаалт олон мянгаар үргэлжилдэг ажээ.

13
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *