Шилдэг тусгай эффект төрлөөр Оскар авч чадсан гэхэд итгэмээргүй кинонууд

0

Орчин үеийн бид “шилдэг тусгай эффект” гэдэг үгийг заавал зодоон тулаан эсвэл зөгнөлт сэдэвтэй ойлгож хүлээн авдаг нь нууц биш. Америкийн кино түүхэнд сонин хачин кинонууд энэ төрлөөр шагнал авсан байдгийг та бүхэнд танилцуулах гэж байна.

Ex machina, 2016

Шилдэг тусгай эффект төрлөөр Оскар авч чадсан гэдэгт итгэмээргүй кинонууд 1

88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоор “Шилдэг тусгай эффект” төрөлд бага төсвөөр хийгдсэн шинжлэх ухааны зөгнөлт кино тэргүүлжээ. Кинонд тусгай эффект багагүй гарах бөгөөд хэнээс ч дутахааргүй. Гэхдээ энэ жил түүнтэй мөр зэрэгцэн “Mad Max: Fury Road”, “The Martian”, “The Revenant”, “Star Wars: Episode VII – The Force Awakens” тус төрөлд өрсөлдсөн гэж байгаа. 12 сая долларын төсөвтэй найруулагч ийм хүчтэй өрсөлдөгчдийг яаж ардаа орхиж чадсан юм бол?

Hugo, 2012

Шилдэг тусгай эффект төрлөөр Оскар авч чадсан гэдэгт итгэмээргүй кинонууд 2

Найруулагч Мартин Скорсезегийн найруулсан адал явдалт кино. Кино тэр чигээрээ тусгай эффект гэж хэлж болно. Гал тэрэгний гурван хэмжээст ертөнцийг бүгдийг нь зурсан. Кино “Rise of the Planet of the Apes”, “Transformers: Dark of the Moon” зэрэг кинонуудыг ардаа орхиж чадсан юм.

The Curious Case of Benjamin Button, 2009

Шилдэг тусгай эффект төрлөөр Оскар авч чадсан гэдэгт итгэмээргүй кинонууд 3

Энэ кино шинжлэх ухааны зөгнөлт гэхээсээ илүү уянгын төрөлд хамаарна. Кинонд тусгай эффект бага ч гэсэн тус төрлөөр өрсөлдсөн “The Dark Knight” болон “Iron Man”-аас давж шагнал авчээ.

What Dreams May Come, 1999

Шилдэг тусгай эффект төрлөөр Оскар авч чадсан гэдэгт итгэмээргүй кинонууд 4

Сайхан кино. Уянгын киноны тусгай эффект гэхэд гайхалтай хийсэн. Тэр жил энэ төрөлд “Armageddon”, “Mighty Joe Young” кино өрсөлдсөн гээд бод доо.

Titanic, 1998

kinopoisk.ru

Танилцуулах ямар ч шаардлагагүй болов уу. 1990-ээд оны сүүл үеийн хамгийн том төсөл бөгөөд тусгай эффектээр баялаг. Гэхдээ 1998 оны Оскарт ганцаар өрсөлдөөгүй, үүнээс гадна “The Lost World: Jurassic Park”, “Starship Troopers” энэ төрөлд өрсөлдсөн юм.

Babe, 1996

Шилдэг тусгай эффект төрлөөр Оскар авч чадсан гэдэгт итгэмээргүй кинонууд 6

Ярьдаг амьтадтай хөгжилтэй гэр бүлийн түүх, киноны гол дүрийн баатар бол Бэйб нэртэй өхөөрдөм тоорой. Ярьдаг амьтадтай байхын тулд “тусгай эффект”-ийн тусламжийг авахаас өөр аргагүй байсан юм. Тэд ажлаа сайн хийсэн тул “Apollo 13” киног давж чаджээ.

Forrest Gump, 1995

Шилдэг тусгай эффект төрлөөр Оскар авч чадсан гэдэгт итгэмээргүй кинонууд 7

Энэ киноны нэрийг сонсоод тусгай эффект гардаг хэсгийг толгойдоо гүйлгэж эхлэх байх, тэгээд хошууч Дэн гардаг хэсгийг л олох болов уу? Тэр жил “Forrest Gump”–тай өрсөлдсөн “The Mask” бол тэр чигээрээ тусгай эффект байсан юм. Тэгсэн хэдий ч “Forrest Gump” тэргүүлж чаджээ.

Тусгай эффектийн 89 жилийн хөгжлийг нэг видеогоор харуулбал

Burger Fiction блог эрхлэгчид 1927 оноос өнөөг хүртэл тусгай эффектээр Оскар авсан бүх бүтээлийг нийлүүлж нэгэн видео бүтээжээ. Энэ хугацаанд технологи хэрхэн өөрчлөгдсөнийг видеоноос сонирхон үзнэ үү.

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Munkhbayar Tsee

    Munkhbayar Tsee

    2016/10/18 at 19:20

    tusgai effecttei huuchinii goy kinooshdee ene Arni ahiin mars deerh tulaantai kino. angaitaraal uzej bailaa

  2. Зочин

    2016/10/18 at 20:16

    gaihaltai hiisen ertnii linonuud bas bn shuu

  3. Ene bagtaagui baina o. Zugeer l zurgiig n tavichij. Ex machina, Titanic, Hugo edrt bol neh gaihaad baih yum alga o. Forrest gump, Benjamin Button edr l sonin yum bna.

  4. Зочин

    2016/10/18 at 22:30

    za bolij uz dee setguulchee. ehleed sain sudla. daraa ni bich. Forrest Gump l gehed Americiin yerunhiilugchdiin huuchin bodit bichleguuded Forrest-iig nemj oruulsan. Dan gants hulgui deslegcheer duusahgui. What Dreams May Come l gehed kinonii zuraglaliig buheld ni usan budgaar zursan zurag shig bolgoson, Benjamin Button gehed Brad Pittiin zaluu nasiig erguulj avch irsen.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *