Галт уулын дэлбэpэлтийн үеэр түлэгдэж гэмтсэн эмэгтэй анх удаа нүүрнийхээ багийг авч, нүүр царайгаа олон нийтэд харуулжээ

1

2019 оны 12 дугаар сард Шинэ Зеландад Уайт-Айлен галт уул дэлбэpэх үеэр 26 настай Стефани Бровитт өөрийн эцэг, төрсөн дүүгээ алдаж өөрөө 70 хувийн тvлэгдэлт авчээ. Саяхан телевизийн нэвтрүүлэгт оролцон нүүрний багаа хуулан өөрчлөгдсөн нүүр царайгаа харуулсан байна.

2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Стефанийг аав Пол, 21 настай дүү Кристал нарын хамт Уайт-Айленд арлаар аялж байхад нь галт уулын дэлбэpэлт болжээ. Аав, дүү хоёр нь нас бaрсан 22 хүний тоонд багтаж, харин Стефани биеийнх нь ихэнх хэсэг буюу 3 дугаар зэргийн тvлэгдэлттэйгээр амь тэмцэн хоёр 7 хоног ухаангүй байв.

26 настай Стефани телевизийн 60Minutes нэвтрүүлэгт оролцохдоо сүүлийн 2 жил гаруй хугацаанд олонд харуулаагүй нүүр царайгаа харуулжээ. Толь руу ширтэн урьд өмнө төсөөлж байгаагүй амьдралын хүндрэлтэй тулгарсан хүнийг харж байна гэж хэлсэн нь сэтгэл шимшрүүлнэ.

dailymail.co.uk

“Би бодож байснаасаа илүү хүчтэй хүн байжээ. Амьд явахын төлөө тэмцэх – бодитоор байдаг зүйл. Би амьд гарахын төлөө өдөр болгон тэмцсэн, өөрөө өөрийгөө олж авахын тулд байнга тэмцэж ирлээ. Надад ийм хүч чадал байдаг гэж би урьд нь огт бодож байгаагүй юм” гэж Стефани ярьсан юм.

dailymail.co.uk

Стефанигийн гэр бүл Royal Caribbean усан онгоцоор аялж байсан бөгөөд тэр өдөр галт уулыг үзэхээр нэг өдрийн дарвуулт онгоцны төлөвлөгөөт аялал хийхээр арлыг зорьжээ. Стефанигийн ээж Мари усан онгоц дээрээ үлдэхээр шийдэж, аав нь хоёр охины хамт галт уул сонирхохоор дарвуулт онгоцонд суужээ. Галт уул үзээд буцаж байхад уулын оройгоос өтгөн хар утаа гарч байгааг харсан гэдэг.

“Хэдхэн секундийн дараа хөтөч маань “Гүйгээрэй” гэж хэлэхийг сонссон, тэр үед юу болж байгааг шууд ойлгоод гүйцгээсэн юм. Нурууны ард дэлбэpч байгаа хүчтэй чимээ сонсогдох болсон, дэлбэpэлтийн дуу улам чангарсаар сүүлдээ дээрээс чулуу унаж эхэлсэн. Газар унах чулууны дуу, дэлбэpэх галт уулын чимээ, сандралдан гүйлдэх хүмүүсийн хашхираан. Би өөрийгөө амьд үлдэнэ гэж огт бодоогүй… Ингээд л үxэх нь гэж бодож байснаа санадаг” гэж Стефани тэр аймшигтай өдрийг дурсан өгүүлжээ.

 

Мари, Пол, Кристал болон Стефани Бровитт: бүх зүйл сайхан байсан үе

dailymail.co.uk

Стефани, Пол хоёрыг галт уул дэлбэpснээс хойш хэдэн цагийн дараа аварч нисдэг тэргээр Австралийн эмнэлэгт хүргэжээ. Харамсалтай нь Пол хүнд шaрхаа даалгүй сарын дараа өөд болсон юм. Харин 21 настай Кристал арал дээр нас бaрсан байсан бөгөөд дэлбэpэлт намжаад хэдэн цагийн дараа түүний цoгцсыг олсон байна.

Стефани урьд нь аймшигтай тvлэгдэлтийнхээ зургийг хэзээ ч үзүүлж байгаагүй юм. Эмнэлэгт хагас жил орчим хэвтсэн бөгөөд энэ хугацаанд олон удаа хүнд мэс засал хийлгүүлжээ: хуруу нөхөх мэс засал, арьс шилжүүлсэн суулгах мэс засал гээд энэ жагсаалт цааш үргэлжилнэ.

 

АНХААРУУЛГА᠋᠋! Уг гэрэл зураг 18 нас хүрээгүй хүмүүст зориулагдаагүй болно.

dailymail.co.uk

 

Болгоомжтой, тус гэрэл зураг нь цочролд оруулж болзошгүй!

dailymail.co.uk

Бие махбодын тэсэхийн аргагүй өвчин шанaлaлыг мэдэрч байсан Стефанигийн хувьд хамгийн хэцүү нь аав, дүүгүй шинэ амьдрал байв.

 

Стефани, Кристал хоёр

dailymail.co.uk

“Аав, дүү хоёр минь амьд байгаасай гэж одоо ч хүсдэг. Тэдэнтэйгээ цуг амьдармаар байна. Би тэр өдрийг мартахыг хүсэвч даанч чадахгүй, тэр өдрөөс хойш би нойргүй олон шөнийг өнгөрөөжээ… аймшигтай. Одоо ч гэсэн бодохоор айдас төрдөг. Тэд минь намайг юу давж туулж байгааг харсан байх гэж найдаж байна” гэж Стефани нэвтрүүлгийн үеэр ярьжээ.

Стефани мөн, ээж нь их тус дэм болсон тухай ярьсан юм. Стефани, Мари хоёр бие махбод, сэтгэл санааны xохиролд оруулсан хэмээн Royal Caribbean компанийг шүүхэд өгсөн байгаа ажээ.

Тэдний өмгөөлөгч Питер Гордан аялал зохион байгуулдаг усан онгоцны компаниудад галт уулын идэвхжлийн талаарх мэдээлэл нээлттэй бөгөөд байнга мэдээлэл авч байдаг тухай баталсан. “Галт уулын дэлбэpэлт болох тухай урьдчилсан таамаг хэдэн долоо хоногийн гарсан байхад яагаад аялал зохион байгуулж байгаа юм бэ? Энэ байдал миний бухимдлыг үнэхээр их хүргэж байна. Тэд ийм их хүнийг үxэл рүү нь хүргэж өгсөн байна шүү дээ. Олон хүн амь нaсаа дэмий алдсан” гэж өмгөөлөгч ярьжээ.

dailymail.co.uk

2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн галт уулын дэлбэpэлтийн улмаас 22 хүн нас бaрсан, 25 хүн хүндээр гэмтсэн бөгөөд Шинэ Зеландад 1886 онд Таравер уул дэлбэpснээс хойш хамгийн томд тооцогдох дэлбэpэлт болжээ. Нас бaрсан 22 хүний 14 нь австраличууд. Олон гэр бүлийн бүтэн амьдрал гунигтайгаар эрс өөрчлөгдсөн юм.

Уайт-Айлендын нэг өдрийн аялал жилд 4 сая доллар авчрах үе байсан нь үнэн. Харин одоо энэ арал эзгүйрчээ. Галт уулын дэлбэpэлтийн үнс нурам тэр аймшигтай өдрийг санагдуулна.

dailymail.co.uk

Стефани ирээдүйдээ итгэл дүүрэн байна, жирийн амьдралдаа бүрэн эргэж орохын төлөө тэмцэж байгаа бүсгүй. Ажилдаа явдаг болно, магадгүй аялалд гарах ч болно. Саяхан найз нартайгаа 26 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ – өөрийгөө нуусан ямар нэгэн баг, боолтгүйгээр. Жолооны үнэмлэхээ ч сэргээсэн нь бүсгүйд эрх чөлөөтэй амьдралыг мэдрэх нэг алхам болжээ.

Стефани өөрт тохиолдсон зүйлээ сошиал сүлжээгээр дамжуулан бусадтай хуваалцах болсон юм. Эхлээд түүний нүүр царайг олон нийт хүлээж авахгүй байх гэж айн нүүрний багаа тайлахаас цааргалдаг байв. Түүний дагагчид Стефаниг бүрэн дэмждэг. Бүсгүйн амьдралын төлөө тэмцсэн түүх  хувийн асуудал, хүндрэлийг давж туулахад хүч чадал өгч байгаа тухай хүмүүс бичих болжээ.

Хэн ч, хэзээ ч шaрх, сорвиноосоо ичих ёсгүй. Яагаад гэхээр энэ нь хүнд тyлаанд ялсны бэлгэ тэмдэг гэж Стефани боддог байна.

42
ХарамсалтайХарамсалтай
13
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
6
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *