Цагаан кет угаахаас авахуулаад шархны лент зөв наах хүртэлх өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх ахуйн лайфхакууд

0

Интернэтэд бидний амьдралыг хөнгөвчлөх маш олон арга танилцуулсан байдаг. Зарим нэг аргууд үнэхээр үр дүнтэй, үнэндээ өөрсдөө туршиж байж л үр дүнтэй эсэхийг мэддэг нь харамсалтай. Таны өмнөөс туршилт хийсэн цөөн хэдэн баталгаатай аргуудаас танд танилцуулж байна.

Угаалгаас эхэлцгээе, чухам цагаан кетний цэвэрлэгээнээс эхэлье. Цагаан кет ямар ч хувцастай зохицдог, гэхдээ арчлахад их хэцүү. Битүү зорчигчтой автобуснаас бууж ирсний дараа хэн нэгэн хөлөн дээр гишгээд амжсан байгааг харна. Ингээд л кетийг угаалгын машинд хийхээс өөр аргагүйд хүрдэг.

respect-shoes.by

Хүнд ажил огт байхгүй мэт, гэхдээ угаалгын дараа цагаан кет дээр шар толбо харагдах болсон нь цавуу ил гарч ирсэнтэй нь холбоотой. Үүнээс зaйлсхийхийн тулд угаахаасаа өмнө гутлыг марль эсвэл бинтээр ороох нь зөв. Цавуу ил гарч ирэхгүй тул кет цагаанаараа үлдэнэ.

Мөн кетийг өөр төрлийн хувцастай угаавал зүгээр гэдгийг анхааралдаа аваарай. Жишээ нь, ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд хуучирсан алчуур цуг хийж болно. Энэ тохиолдолд пүүз, кетний өнгө ч илүү сэргээд ирэх шиг болдог.

snus-outlet.ru

Хэрвээ таны угаалгын машинд хатаах горим байдаг бол индүүдэх ажлыг ч хөнгөвчлөх боломжтой. Гэхдээ өмнө нь хэдэн ширхэг дөрвөлжин мөс хийх хэрэгтэй. Мөс хайлж уур нь даавууны үрчлээг арилгахын зэрэгцээ илүү зөөлөн болгож өгдөг. Үнэндээ нимгэн даавуунд л илүү үр дүнтэй арга.

youtube03.com

Цагаан гутландаа эргээд ирцгээе. Та хэчнээн цэвэрч нямбай хүн бай хамаагүй, цагаан резинэн уланд хар зураас гарчихсан л байдаг. Хар зураас бас тэгж амархан арилахгүй. Тийм учраас гелин лак арилгадаг шингэн ашиглахад гэмгүй. Нүүрний будаг арилгадаг хөвөнд бага зэрэг шингэн дусаагаад арчихад хар толбо, зураас амархан арилна. Энэ аргыг өнгийн гутланд ашиглахгүй байхыг анхаараарай. Магадгүй гутлын өнгө цуг арилчихаж мэднэ.

Өвлийн улирал дууссаны дараа машины шил арчигчны “хөлддөггүй” шингэний үлдэгдэл цонхон дээр харагдаад байж мэдэх юм. Үүнийг арилгахад маш амархан, ямар ч ахуйн химийн бодис шаардлагагүй. Хүүхдийн нойтон салфеткаар арчихад л ул мөргүй арилна.

fotovideomaniya.ru

Нэг савнаас нөгөө саванд шингэнийг хурдан юүлэх аргыг бүгд сайн мэдэх биз ээ. Үүний тулд шилэн саванд “хуй салхи буюу торнадо” үүсгэх хэрэгтэй. Таны хөдөлмөр, цагийг овоо хэмнэж өгөх арга.

userapi.com

Одоо цагт гулсаад тогтдоггүй тавилгын доор тусгай наалт наагаад л хөдөлгөөнгүй болгодог болсон. Хэрвээ гар доор ийм наалт бэлэн байхгүй бол жирийн зоос хэрэг болно. Тусгай наалтыг бодвол илүү баттай байдаг шүү.

Дэлгүүрийн лангуун дээр төрөл бүрийн ногоон навчит ногоо их зарах болжээ. Даанч хөргөгчинд удаан хадгалах боломжгүй гэж ихэнх нь боддог. Энэ асуудлыг амархан шийднэ, хадгалах хугацааг хоёр хүртэл долоо хоногоор сунгах боломжтой. Үүний тулд ногоог устай саванд хийгээд дээрээс нь гялгар уутаар таглахад л хангалттай.

prohranenie.com

Нийтлэлээ ард түмний дунд шалгагдсан нэгэн аргаар дуусгая. Шархны лент наах арга. Шархны лент хуруунд сайн тогтдоггүй, хэсэг хугацааны дараа салчихдаг зовлонтой. Үүнээс зaйлсхийхийн тулд шархны лентийн үзүүрүүдийг дундуур нь хоёр хувааж дээр дээрээс нь зөрүүлж наагаарай. Одоо салахгүй.

cpykami.ru

Интернэтэд байгаа ахуйн ямар зөвлөгөө танд үр дүнтэй санагдсан бэ?

7
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *