
Олон жилийн дараа камерын дурангийн өмнө эргэн уулзацгаасан хуучны анд нөхөд, хамтран зүтгэгчдийн харьцуулсан гэрэл зургийг танд толилуулж байна. Иймэрхүү гэрэл зураг үзэх үеэр халуун дотно дурсамж сэргэдэг юм. Тэд олон жилийн өмнө цугтаа кинонд тоглож байсан алдартай жүжигчид. Энэ удаад эргэн уулзаж камерын өмнө нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр тэврэлдэн зогсоно.
Ямар нэгэн төслийн хүрээнд эргэн уулзах нь бий. Төсөл гэдэг нь урлагийн салбарт эсвэл кино ч байж болох тул ийм тохиолдлыг ч гэсэн бид уг нийтлэлдээ орууллаа. Тэд бүгд ямар их өөрчлөгдсөн юм бэ?
Мишель Пфайффер болон Аль Пачино (1983, 2018 онууд)

Цугтаа “Scarface” кинонд тогложээ.
Сальма Хайек болон Антонио Бандерас (1995, 2020 онууд)

Хамтдаа “Desperado” кинонд тоглоцгоож байжээ.
Мерил Стрип болон Роберт Де Ниро (1978, 2020 онууд)

Хамтдаа “The Deer Hunter” кинонд тоглож хоёул “Оскар” авч байсан жүжигчид.
Клинт Иствуд болон Жефф Брижес (1974, 2017 онууд)

“Thunderbolt and Lightfoot” кинонд тоглоцгоосон. Жефф Брижес энэ дүрээрээ “Оскар”-ын шагналд хоёр дахь удаагаа нэр дэвшиж байсан түүхтэй. Нийтдээ 7 удаа нэр дэвшиж байснаас 1 удаа Оскар авч байжээ.
Майкл Жей Фокс болон Кристофер Ллойд (1985, 2021 онууд)

Хамтдаа “Back to the Future” кинонд тоглож байсан жүжигчид.
Ума Турман болон Жон Траволта (1994, 2022 онууд)

“Pulp Fiction” кинонд анх удаа цугтаа тоглож байсан юм. Тэдний хамтдаа бүтээсэн бүтээл ганц энэ киногоор хязгаарлагдахгүй.
Марк Руффало болон Женнифер Гарнер (2004, 2022 онууд)

“13 Going on 30” кинонд хамтдаа тоглоцгоож байсан бөгөөд маш өвөрмөц байдлаар эргэн уулзацгаасан юм. Тэд энэ оны 3 дугаар сард дэлгэцнээ гарсан “The Adam Project” кинондоо урьдын бүтээлийнхээ алдартай хэсгийг давтжээ.
Арнольд Шварценеггер болон Роберт Патрик (1991, 2015 онууд)

“Terminator 2: Judgment Day” кинонд тоглож байсан алдартай жүжигчид.
Роберт Де Ниро болон Бен Стиллер (2000, 2018 онууд)

Цугтаа “Meet the Parents”, “Meet the Fockers” болон “Little Fockers” кинонуудад тоглоцгоож байсан. 2018 онд киноны үйл явдлын нэг хэсгээр Saturday Night Live шоунд пароди хийж байжээ.
Тим Роббинс болон Морган Фримен (1994, 2014 онууд)

“The Shawshank Redemption” кинонд тоглоцгоосон жүжигчид.







