
Мөнхийн өрсөлдөөнтэй байдаг ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн дунд өрсөлдөөний бас нэгэн шинэ тойрог эхэлсэн гэнэ. Нэр үл мэдэгдэх нэгэн эх сурвалжийн мэдээлснээр Samsung компани тун удахгүй Galaxy S5 F эсвэл Galaxy S5 Alpha хэмээн нэрлэгдсэн ухаалаг гар утсыг танилцуулах гэж байгаа гэжээ. Маш нимгэн металл гэр бүхий тус төхөөрөмж нь 5 инчийн дэлгэцтэй байх тухай яриа чих дэлсэж байна. Харин LG компаний тухайд LG G3 Cat. 6 буюу G3 Prime хэмээн нэрлэгдэж буй ухаалаг гар утсыг худалдаанд гаргахаар зэхэж байгаа юм байх. Qualcomm Snapdragon chip 805 суурилагдан бүтээгдэж буй гэх энэ гар утасны талаар өөр дорвитой мэдээлэл байхгүй байгаа юм байна. Өөр нэг зүйл гэвэл энэ оны 9-р сард уг утас худалдаанд гарах тухай мэдээ байгаа аж. Энэ нь шинэ iPhone-ы танилцуулгатай давхцах магадлалтай юм.







