Бараг хаяанд ирчихсэн байгаа ирээдүйн 8 төхөөрөмж

0

Ном зохиол, уран зөгнөлт кинонд бодитоор дүрслэгдсэн ямар нэгэн төхөөрөмжийг эзэмших гайхамшигт мөрөөдлийг бид тээсээр өсдөг. Гайхалтай зөгнөл мөрөөдлүүдийг өдөөх онцгой содон зүйлсүүд маш олон байгаа ч тэдгээрээс бодит амьдрал дээр бий болсон нь хэд билээ? Гэхдээ үүнд сэтгэлээр унах хэрэггүй юм. Ирээдүйд л боломжтой гэж бодож байгаа олон төхөөрөмжүүд бараг бидний дэргэд ирчихээд байгаа аж. Дараах 8 төхөөрөмжийг тун удахгүй хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болох боломжтой байгаа юм байна.

1. Утасгүй цахилгаан

Бараг хаяанд ирчихсэн байгаа ирээдүйн 8 төхөөрөмж 1
Массачусетсын технологийн институтын багийнхан Теслагийн зарчмууд дээр суурилсан утасгүй цахилгаан /witricity aka wireless electricity/ дээр ажиллаж байгаа. Тус багийнхан орооцолдсон утас кабелиудад баяртай гэж хэлэхэд ойрхон байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

2. Даавуун лаптоп

Бараг хаяанд ирчихсэн байгаа ирээдүйн 8 төхөөрөмж 2
Fujitsu компани зөөврийн компьютерын шинэ үеийг бүтээхээр ажиллаж байгаа нь ханын шүүгээнд өлгөчихөж болдог даавуун лаптопны загвар аж.

3. Зөгнөлт ертөнц

Бараг хаяанд ирчихсэн байгаа ирээдүйн 8 төхөөрөмж 3
Нүдэндээ баг зүүж, гүйдэг зам дээр үсэрч гараад л уран зөгнөлт гайхамшигт ертөнц рүү ороод явчихна.

4. Харандаан хэвлэгч

Бараг хаяанд ирчихсэн байгаа ирээдүйн 8 төхөөрөмж 4
Бэхээр хэвлэдэг хэвлэгч машинуудад баяртай гэж хэлэх цаг иржээ. Энэ харандаан хэвлэгч нь буруу бичсэн зурсан зүйлийг баллуурдаж арилган засах боломж олгосноороо нэгдүгээрт цаасанд хэмнэлттэй, хоёрдугаарт хэвлэсэн бүхний арилгаад тэр цаасан дээрээ дахин хэвлэх боломжтойгоороо бас дахин цаасанд хэмнэлттэй юм.

5. iPhone нийтлэг удирдлага

Бараг хаяанд ирчихсэн байгаа ирээдүйн 8 төхөөрөмж 5
Apple компани саяхан iPhone гар утсыг универсал удирдлага болгож хувиргах санааг патентжуулсан. Ингээд Xbox 360-аа гар утсаараа удирдах нь дээ.

6. Кибернетик контакт линз

Бараг хаяанд ирчихсэн байгаа ирээдүйн 8 төхөөрөмж 6
Вашингтон дахь улсын их сургуулийн био-нанотехнологийн мэргэжилтэн Babak A. Parviz контакт линзэн дээр микрочипнүүд суулгах технологийг судалж байгаа. Үүний үр дүнд хүмүүс гэртээ юу ч харахгүйгээр цаг агаарын мэдээг хүлээн авах боломжтой болох аж.

7. Ухаалаг гутал бүхий iTrainer

Бараг хаяанд ирчихсэн байгаа ирээдүйн 8 төхөөрөмж 7
Apple компаний өнгөрсөн жил патентжуулсан iTrainer нь үндсэндээ дасгал сургуулилт хийх явдлыг сайжруулах зорилготой. Энэхүү төслийн хүрээнд бүтээгдэх ухаалаг гутал нь эзэмшигчийг дасгал хийх үеийн мэдээллийг хадгалах, дамжуулах, тохирох хөгжмийн сонголтыг санал болгох аж.

8. Нарийвчлалтай хэрчиж, хоол хийх

Бараг хаяанд ирчихсэн байгаа ирээдүйн 8 төхөөрөмж 8
Jess Griffin, Jim Termeer нарын зохион бүтээсэн гамбанз буюу хүнсний бүтээгдэхүүн хэрчих зүсэх хавтангийн нэг хэсэгт хүнсний бүтээгдэхүүнийг хэрчиж, нөгөө хэсэгт нь жинлэж үзэх боломжтой онцгой гамбанз юм.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочинw

    2014/07/16 at 23:13

    a

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *