Ажил болон гэртээ энерги сорогч нэгнээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

4

Энерги сорогч их хэмжээний сөрөг зүйлийг авчирдаг. Дан ганц таны зан араншинг эвдээд зогсохгүй, амьдралд ч асуудал учруулна.

Сөрөг энергиэс сэргийлэх 3 найдвартай арга байх боловч энэ нь таныг энерги сорогчоос бүрэн хамгаална гэсэн үг биш юм. Учир нь ихэнх хүмүүс бусдад шууд сөрөг нөлөө үзүүлдэггүй – тэд эерэг сэтгэл хөдлөлийг үгүй хийж, тухайн хүний эд эсийг үхүүлнэ. Сөрөг энергитэй, энерги сорогчтой ярилцсаны дараа хүн ядралт мэдэрдэг: зан араншин дордох, бие организм тавгүйтэх гэх мэт.

Энерги сорогчийг хэрхэн таних вэ?

Олдмол биш, төрөлхийн байх нь элбэг. Бүх зүйл дандаа автоматаар тохиолдоно. Ихэнх сөрөг энергитэй сорогчид өөрсдийгөө хэн болохыг мэддэггүй.

Гол шинж тэмдэг: энерги сорогчтой ярилцсаны дараа та шархлах болно. Зан араншин сэтгэл санааны байдлаас болж, огцом өөрчлөгдөх ба энэ нь сэтгэл хөдлөлийг хянах чадвартай холбоотой. Зарим хүмүүс энерги сорогчид соронз мэт татагддаг байна.

Бусад шинж тэмдгүүд:

  • Сөрөг харилцаа болон сэтгэл хөдлөл
  • Таныг өөртөө донтуулах хүсэл тачаал

Хэрэв таны ойр дотнын хүн эсвэл хамтран ажиллагч ганцаараа муу зүйлийн тухай ярьж байвал энэ нь жинхэнэ сөрөг энергитэй холбоотой байж болзошгүй. Энгийн хүмүүс асуудал, хэрүүл маргаан болон сөрөг дурсамжийн талаар удаан яриад байдаггүй. Энерги сорогчид хүнийг төвөггүй хуурч чадна, таны танил болон хамаатан садны тань талаар сөрөг зүйлийг ярьж, таньтай ам мурийна. Тэд ингэж сөрөг зүйлээр дамжуулж бусдын уур бухимдлыг төрүүлдэг байна.

Таныг өөртөө донтуулах хүсэл тачаал хэд хэдэн арга замаар илэрч болно: жишээ нь, тухайн хүн санаатайгаар дуудлага хүлээж авахгүй байх, зээлсэн мөнгөө буцааж өгөхөөс зайлсхийх, өнөөдрийн ажлыг маргааш гэж хойшлуулах гэх мэт. Үр дүнд нь таны сэтгэл санааны тэнцвэрийг алдагдуулна. Сөрөг энерги эрэгтэй, эмэгтэй алинд нь ч ижил илрэх ба хүнд үзүүлэх нөлөө нь адилхан байдаг байна.

Гэрийн нөхцөлд энерги сорогчоос хэрхэн хамгаалах вэ?

Дээрх төрлийн хүн таньтай нэг дээврийн доор амьдардаг бол асуудлууд ар араасаа ундарсаар байх болно, учир нь түүний үзүүлэх сөрөг нөлөөг мартаж болохгүй. Ямар ч нөхцөлд хамгийн найдвартай сэргийлэх арга гэвэл татгалзах явдал юм.

Эхлээд сөрөг энергитэй хүмүүсийн ярьж буй зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй. Эс бөгөөс таныг сөрөг мэдээллээр цэнэглэнэ – чихэндээ сонсох зөвшөөрөл бүү олго. Энерги сорогч шиг хүнтэй харилцаж байх үедээ аль болох хол зайнаас харилцахыг эрхэмлэ. Энэ нь зан араншингаа хэвээр авч үлдэхэд туслана.

Хоёрдугаарт, болж өгвөл бага ярь. Заримдаа энэ арга хэрэгжихгүй байж мэднэ. Энэ нөхцөлд дараах арга тус хүргэнэ: энерги сорогчтой зайнаас харьц, ингэхдээ хоёр гараа цээжнийхээ урд зөрүүлж бариарай. Ингэснээр та ямар ч энерги сорогчоос өөрийн сэтгэл санаагаа хамгаалж буй хэрэг ба үүнийг сэтгэл судлаачид “бэлэг” гэж нэрлэдэг байна.

Ажлын нөхцөлд энерги сорогчийн энергиэс хэрхэн хамгаалах вэ?

Металл болон чулуун эдлэл энерги сорогчдоос таныг найдвартай хамгаална. Металл эдлэлээс мөнгөн бөгж болон зүүлт хамгийн тохиромжтой. Найдвартай хамгаалж чадах чулуунд алмаз, болор, судалт гартаам болон сарны чулуу орно. Магадгүй бүх сөрөг энергиэс хамгаалж чадахгүй ч, их бага хэмжээгээр танд туслах болно.

Энерги сорогчидтой харц тулгарах хэрэггүй, харилцааны үеэр өөр зүйл рүү хар. Мөн харилцааны дараа заавал гараа угаах хэрэгтэй. Ямар ч харилцааны үеэр их цаг зарцуулах гэсний хэрэггүй. Дээр дурдсанчлан хамгийн найдвартай арга бол харилцахаас татгалзах явдал юм. Ингэж чадвал энерги сорогч танд хор хүргэж чадахгүй.

52
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
14
БахархмаарБахархмаар
13
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
12
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2018/10/18 at 06:43

    Bymba Uranbileg

  2. ErKa Rentsendorj

    ErKa Rentsendorj

    2018/10/18 at 12:33

    байнга л өвчин зовлон яриад л байдаг хүмүүс байдаг шүү нээрээ тэд инерги сорогч баых нь

  3. Uranchimeg Ochir Choidog

    Uranchimeg Ochir Choidog

    2018/10/18 at 19:34

    энэ мэтийн хачин шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээллийн үрээр хүмүүс биенийхээ их бага сэтгэлийн зовлонг сонсохгүй, тэгээд нэгэндээ туслахгүй болж байна гэж би үздэг, хүмүүс нэгнээсээ сэтгэлийн тайтгарлыг авдаг ч нөгөөдөө мөн тийм тайтгарлыг өгч л амьдардаг биз дээ.

  4. Отгон Отгоо

    Отгон Отгоо

    2018/10/19 at 09:14

    Zainaas xaritsah ni zuv ymu da9

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *