Өдөр болгон 2 болон 3 дугаар маскыг ээлжилж тавина. Пигментийн толбо ул мөргүй арилж үрчлээ багасна

4

Арьсны өөрчлөлт бол хөгшрөлтийн мэдэгдэхүйц шинж тэмдэг болно. Зовхи унжих, үрчлээ суух бас пигментийн толбо, арьсны нүх томрох (заавал хар батгатай байхгүй) зэрэг нь насыг илэрхийлдэг ажээ.

Насны өөрчлөлтийн толбыг эмэгтэйчүүд маш эмзэг хүлээж авна. Уг толбо үүсэх шалтгаан нь нар, жирэмслэлт, жирэмснээс хамгаалах эм, стресс, бамбай булчирхайн асуудал байж болно.

Арьсны асуудлыг шийдвэрлэх маскыг танд танилцуулахаар бэлдлээ. Цэвэр байгалийн гаралтай орцтой бөгөөд хүн болгонд хүртээмжтэй. Хамгийн чухал нь тогтмол хэрэглэхэд оршино.

Насжилтын толбо

1. Лууван-өндөгний маск

Дунд зэргийн лууванг үрж жижиглэнэ. 1 том өндөг дээр 1 ц.х жижиглэсэн луувангаа нэмж сайтар хутгаарай. Цэвэрхэн нүүр, хүзүү, цээжин дээрээ луувангаа зөөлөн иллэг хийж түрхэнэ. 30 минут байлгасны дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Цэвэрхэн арьсандаа чийгшүүлэгч эсвэл бүйлсэн самрын тос түрхээрэй.

Хэрвээ пигментийн толбо их бол 10 хоногийн турш уг маскыг өдөр болгон тавина. Нэг долоо хоног завсарлаад долоо хоногтоо 2-3 удаа тавьж байгаарай. Сарын дараа толбо багасч арьсны өөрийн өнгө сэргэж эхэлдэг. Луувангийн шаргал өнгө орно гэж бүү ай.

 

2. Яншуйтай маск

Арьсны эрүүл байдлыг дэмжихийг хүсэж байгаа бол хоол хүнсэндээ яншуй хэрэглэхийг зөвлөж байна. Мөн маск байдлаар ашигласан ч болно. 1 ц.х жижиглэсэн яншуйн дээр 1 ц.х нимбэгийн шүүс, 1 ц.х овьёосны гурил хийж холино.

Зуурмагийг нүүрэндээ түрхээд 20 минут байлгасны дараа хүйтэн усаар угаагаарай. Чийгшүүлэгч тос түрхэнэ. Уг маскыг унтахаасаа өмнө тавьбал илүү тохиромжтой, арьсыг зөөлрүүлж тэжээл өгдөг маск юм. Хэрвээ тослог эсвэл хэвийн арьстай бол маскыг нэг өдөр өнжөөд тавьж байна. Хуурай арьстай бол долоо хоногтоо 2 удаа тавихад хангалттай.

 

3. Гадилны маск

Гадилны нухашийг 20-30 минут тавина. Хүйтэн усаар угаагаарай. Дараа нь чийгшүүлэгч эсвэл тэжээлийн тос заавал түрхэнэ. Гадил нь яг л пиллинг шиг үйлчилгээ үзүүлдэг: үхэжсэн арьсыг гуужуулж пигментийн толбыг арилгана. Тийм учраас гадилны маск тавьсан өдөр спирт эсвэл хүчил агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийхийг зөвлөж байна.

Маскыг долоо хоногтоо хэд хэдэн удаа тавьж болно. Арьсны өнгө сэргэж жигдэрдэг байна. Хэрвээ хуурай арьстай бол масканд цэвэр цөцгийн нэмээрэй.

 

4. Хаштай маск

Ургац хураалтын улиралд хаштай маск тавихыг санал болгож байна. Шинэхэн хашны шүүсэнд марль дүрээд нүүрэндээ 20 минут байлгана. Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Хүссэн үр дүнд хүрэхийн тулд маскыг өдөр болгон тавих ёстой. 3 долоо хоногийн турш маскыг тогтмол тавьж чадвал пигментийн толбоо арилгаж чадна.

Эдгээр маскуудаас өөрт илүү тохиромжтойг сонгож авахын тулд бүгдийг нь туршиж үзэх хэрэгтэй. Маскыг тогтмол тавьснаар насжилтын толбоос салж чадна. Орцууд нь цэвэр байгалийн гаралтай тул гаж нөлөө үгүй.

Маскны жоруудыг найзуудтайгаа хуваалцаарай.

15
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *