Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус

2

Бид танд зориулан хамгийн шилдгүүдийг түүвэрлэн бэлдлээ. Халуухан болзооны хамгийн сайн сонголт тань байх болно!

1. Chanel Coco

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 2

Энэ үнэртэй усыг түрхсэн хүн хажуугаар тань өнгөрөхөд л шууд таних сонгодог үнэрүүдийн нэг бол Коко Шанел.

Бомбшел стилийн удирдлага энэ үнэртэн бараан үстнүүдэд илүү тохирно гэж санал болгожээ. Энэ ч үнэн л дээ.

2. Versace «Eros Pour Femme»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 3

Анх уг үнэртэн өнгөрсөн хавраас дэлгүүрийн лангуунуудад харагдах болсон. Энэ бол нимбэг, анар, хүдрийн заарны холимог юм.

3. Lancôme «Trésor»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 1

Сарнай болон чангаанзны мөрөөдлийн нийлэмж 25 гаруй жилийн настай ч одоог хүртэл сэнгэг үнэрээрээ биднийг бишрүүлсээр.

4. Dior «J`adore»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 4

Сарнай болон жасмины зөөлөн үнэр үл үзэгдэх анхилуун нөмрөгөөр таныг хучих мэт. Хэрвээ та өөрийн эр хүнийг (3 метрийн радиус дахь бүгдийг биш) олохыг хүсч байгаа бол энэ үнэртэн яг тохирно.

Уг шинэ сонгодог үнэрийг саван, тос, биеийн сүүн шингэн маягаар ашиглаж бас болно.

5. Chloé «Eau de Parfum»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 5

Сарнай болон замбага цэцгийн ноот нь дэгжин тансаг боловч жийнсэн өмдтэй бас зохицдог.

6. Prada «Candy»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 23

Залууст энэ үнэр таалагддаг. Карамель болон ванилийн үнэр нь ийм нөлөө үзүүлдэг ба боловсруулсан хүдрийн заар нь илүү хурц болгож өгдөг.

7. Stella McCartney «Stella Eau de Toilette»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 6

Английн загвар зохион бүтээгч сарнайны нялуун үнэрийг арилгахын тулд удаан ажиллажээ. 12 жил өнгөрсний дараа тэрээр сэнгэнэсэн цэцгийн үнэртэнг гаргаж авч чаджээ.

8. Chanel «Coco Noir»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 7

Индонезийн пачули болон зандан модны үнэртэй Шанел илүү тачаангуй үнэртэй болж чаджээ.
Уг үнэртэнд хүдрийн заар, сарнай, жасмин, зандан мод болон ванилийн ноот бий.

9. Terre d’Hermes

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 8

Хэрвээ та зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан нэгэн хэвийн цэцгийн эсвэл дулаан үнэрт татагддаггүй бол уг эрэгтэй эмэгтэй алинд ч тохирох унисекс хувилбар таны дуртай үнэртэн болох боломжтой.

10. Gucci «Guilty»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 9

Gucci Guilty бол халуухан үнэртэн. Энэ үнэртэн өрөөнд ороод өрөөг эзэгнэж чадах эмэгтэйд зориулагдсан.

11. Guerlain «La Petite Robe Noire»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 10

Жижигхэн савнаас нь үл хамаараад энэ бол хамгийн тачаангуй үнэртэй уснуудын нэг.

12. Vera Wang «Princess»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 25

Хуримын даашинзны алдартай загвар зохион бүтээгч романтик, сайхан үнэртэн бүтээнэ гэдэг юутай гайхалтай.

Энэ үнэртэн хангалттай чихэрлэг ба өдөр тутам түрхэхэд тохиромжтой боловч хүдрийн заарны ноот агуулдаг болохоор онцгой тохиолдлуудад түрхэж болно.

Таны хурим уу эсвэл анхны болзоо юу гэдгээс үл хамааран энэ бол гайхалтай сонголт байх болно.

13. Voyage d’Hermès

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 11

Энэ бол чинжүү болон модлог ургамлын нооттой унисекс үнэртэн. Гэхдээ энэ үнэртэй ус хүнд үнэртэй биш (танилцуулга дээр нь бичсэнээр энэ бол сэнгэнэсэн хув болон модлог ургамлын үнэртэй).

Уг өвөрмөц үнэр нь маш өргөн дэлгэрсэн ба шүршүүрийн шингэн саван, биеийн лосьон, дезодорант, дезодорант-спрей, нүүр болон биеийн чийгшүүлэгч бальзам хэлбэрээр зарагддаг. Энэ үнэр үнэхээр толгой эргэм сайхан үнэртэй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

14. Yves Saint Laurent «Opium»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 12

Энэ бол халуун ногоотой, хөндийн сараанатай, сарнайтай, хуштай, зандан модтой, хадаасан цэцэгтэй (гвоздика), чавгатай дур булаам, хүчтэй үнэртэн. Нууцлаг бас гайхалтай үнэртэн!

15. Beyonce «Midnight Heat»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 13

Уг жимсний үнэртэнд цэцэгсийн ноот бий ба нийлэмж халуун ногооны үнэрээр дуусна.
Орхидей, хар алтан зул цэцэг болон дулаахан хувны ноот бас бий.

16. BULGARI «Jasmin Noir»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 24

Тачаангуй үнэртэй уснуудын тухай нийтлэлд энэ үнэртэнг дурсахгүй байж хэрхэвч болохгүй. Энэ бол сэтгэл татам, гайхалтай сайхан үнэртэн.

17. Dolce & Gabbana «The One»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 14

Энэ гайхалтай үнэртэй ус цэцэгсийн ноотуудаар дүүрэн.

Уг үнэртэн сараана, жасмин, чавга, хүдрийн заар, хув болон ванилийн ноотуудыг агуулдаг.

18. Giorgio Armani «Acqua di gioia essenza»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 15

Энэ бол хуш, сахар, гааны навч, сарнай, жасмины нооттой үнэртэн.

Магадгүй энэ үнэртэн танд янз бүрийн ноотнуудын холимог юм шиг санагдаж магадгүй л юм. Гэхдээ энэ үнэртэй усыг үнэрлэж үзэх болон түрхэхэд та огт харамсахгүй.

19. Oscar de la Renta «Santa Domingo»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 16

Таны хамтрагчийн сэтгэлийг татах энэхүү супер секси үнэртэй ус сарнай, тоор, зөгийн бал, бергамот, гальбанум, зандан модны ноотууд агуулдаг.

20. Chanel «Sycomore»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 17

Энэ бол бүх цаг үеийн хамгийн нууцлаг, сэтгэл татам үнэртэй уснуудын нэг юм. Хэрвээ та сэтгэлээр унасан боловч үдэшлэг юмуу томоохон үйл ажиллагаанд явах зайлшгүй шаардлагатай бол энэ үнэртэнг түрхээрэй.

21. Calvin Klein «Eternity»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 18

Кристи Терлингтоны тоглосон 90-ээд оны рекламны хар цагаан өнгө нь энэ үнэртэй усны минималист өнгө төрхөнд яг тохирч байв.

22. Dolce & Gabbana «Light Blue»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 19

Дольче & Габбана сайхан амьдралын жорыг бодож олжээ. Энэ үнэртэн бол хонхон цэцэг, алим, хуш модны гайхалтай нийлэмж юм.

23. Jennifer Lopez «Glow by J.Lo»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 20

Лопезийн 21 үнэртнээс энэ бол хамгийн нууцлаг үнэртэн юм. Тэрээр улаан хивсний тансаг үнэртний оронд сэнгэнэсэн цэнгэг үнэртнийг бүтээжээ.

24. Britney Spears «Curious»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 21

Бритнигийн гарааны үнэртэн бол Анжу лийр, бадамлянхуа цэцэг болон замбага цэцгийн тааламжит нийлэмж. Энэ бол алдартнуудын үнэртний салбарт гаргасан өндөр амжилтуудын нэг юм.

25. Marc Jacobs «Oh, Lola!»

Бүх цаг үеийн хамгийн секси 25 эмэгтэй үнэртэй ус 22

Таныг хуурахгүй ээ. Энэ цэцгийн баглаа бүхий жижигхэн сав миний анхаарлыг байнга татдаг. Энэ бол хамгийн сэнгэнэсэн, эрчүүдийн анхаарлыг татдаг үнэртнүүдийн нэг, гайхалтай сүрчиг юм.

Танд бид цаг хугацааны шалгуурыг даван туулсан дурсамж агуулсан үнэртнүүдийг толилууллаа.
Харин таны дуртай үнэртэн юу вэ? Бидэнтэй сэтгэгдлээр хуваалцаарай!

Нийтлэл таалагдсан уу? Найзуудтайгаа хуваалцахаа мартав аа!

52
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhee

    2016/11/20 at 10:37

    La vie est belle
    Lancome

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *