
Хятадад анхны Лондон, Нью-Йорк, Дубай хотуудын 1-р зэрэглэлийн буудлуудтай эн тэнцэхүйц долоон одтой зочид буудал нээгджээ. Шанхай дахь Бунд эрэгт байрлах Wanda Reign зочид буудал 3 жил баригдсан ба 515 сая долларын өртөгтэйгээр сүндэрлэн босжээ. Интерьерт багагүй тооны мөнгө орсон байна.
Загварыг нь Британийн Foster + Partners компани боловсруулсан ба ар-деко стилийг 20-р зууны эхэн үеийн хятадын интерьерийн стилтэй хослуулжээ. Ингэхдээ замбага цэцэг болон үндэсний сужоу хээг оруулж өгчээ.
Угталтын өрөөнд зочид хаш шалан дээгүүр, гантиг чулуун баганууд, эртний тавилгууд, хятадын орчин үеийн зураачдын бүтээлүүдийн дундуур өнгөрнө.
Гайхалтай чамин дизайн бүх интерьерт агуулагдах ба 4 хоолны зааланд том том гэрлэн бүрхүүл, таазнаас шал хүрсэн том цонхнууд бий. Хоолны газарт нь Marc гэсэн хоолны газар «Мишлен» одтой ахлах тогооч Марк Маногийн удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн жижиг кафе хятад ресторан, япон хоолны газар гэх мэт зүйлс ч бас бий.
Үйл ажиллагаа явуулах зориулалттай найман метр тааз бүхий 820 метр квадрат талбайтай бүжгийн заал ч бас бий. Заалны цонхоор Пудун дүүрэг болон Хуанпузян гол харагддаг.
Түүнчлэн зочид буудалд тансаг зэрэглэлийн Universe KTV караоке заал ч бий. Караоке дотор бүжгийн талбай, диско-лазер, шинэ аудио тоног төхөөрөмжүүд байдаг байна.
Зочид буудлын шөнийн амьдралын хэсэгт дарсны болон навчин тамхины баартай, задгай тэнгэр доорх коктель баартай Club Reign клуб байрладаг.
Шөнийн зугаа цэнгэлийхээ дараа өдөр нь алжаалаа тайлахын тулд Shui Spa спа-салонуудыг зорьж болно. Салон бүрт саун, халуун, хүйтэн устай том том бассейнууд, амралтын өрөө зэргүүд бий.
Зочид буудал 193 өрөөтэй ба үнэ нь хоногийн 430 доллараас эхэлнэ. Буудлын өрөө бүр орчин үеийн техникээр тоноглогдсон: өрөөнд массажны сандал, электрон хаалганы дуран бий.
Хамгийн шилдэг өрөө нь 20 давхарт байрлах, 288 метр квадрат талбайтай ерөнхийлөгчийн өрөө Chairman Suite юм. Энд зочны өрөө, зэргэлдээх агуулахтай хооллох талбай, тусдаа кабинет, саун болон том массажны ваннтай асар том угаалгын өрөө бий.








wasd
2016/11/18 at 17:14
wasd
Uugaa Lkha
2016/11/18 at 17:25
Сонин сайхан мэдээлэл байна даа.
Зочин
2016/11/18 at 18:34
7 odoi ni haana baigaa ym. hehe
зочин
2016/11/18 at 20:11
Одой кэээш хахаха
Зочин
2016/11/18 at 23:07
арай л гял цал ягаан юм cheap харагдаад байх юм
Зочин
2016/11/21 at 13:08
цаанаа л нэг хужаа
Зочин
2017/09/01 at 17:44
het haranhui tom buduuleg hiictei mebel ongo tohiroogui bna
mgl
2018/01/16 at 21:59
neeh onst sanagdsanguie