Энэ энгийн иллэгийг орой болгон хийгээд байгаарай, хэвлий орчмын өөх арилна

3

Хэвлийн өөх – эр эмгүй тэмцэж байгаа зүйл. Өөх хуримтлах шалтгаан маш олон, үүнд буруу, муу хооллолт, нас, дутуу нойр, стресс болон сахараар баялаг хоолны дэглэм зэрэг орно. Хэн нэгэн хэвлийн өөхнөөсөө салах гэж арга хэмжээ хайж эхэлдэг, энэ үед байнгын дасгал сургуулилт ч тус болохгүй байх нь харамсалтай. Өөх байсаар л…

Бие махбодид хуримтлагдсан өөх нь олон төрлийн үүргийг гүйцэтгэнэ, жишээ нь бие махбодийг хорт бодисоос хамгаалах, дотоод эрхтнийг хамгаалах, эрч хүчний эх сурвалж ч болно. Гэхдээ өөхний хуримтлал хэвийн хэмжээнээс хэтэрч байгаа бол анхаарал хандуулах ёстой. Ялангуяа таны хоолны дэглэм эрүүл бус бол өөхний хуримтлалаас тийм ч амар салж чадахгүй.

Хятадын анагаах ухаан. Хэвлийн иллэг

Дасгал сургуулилт нь хэдий хэвлийн булчинг чангалах шилдэг арга боловч хэвлийн өөхийг бүрэн хайлуулж чадахгүй, жишээ нь планк дасгал байна. Барууны болон хятадын анагаах ухааныг хослуулсан эмчилгээ хийдэг доктор Стивен Чаны хэлснээр бол 2 минут иллэг хийхэд дотоод эрхтэнд дасгал сургуулилт болж өгдөг, бие махбодийг хорт бодисоос цэвэрлэж, өөхийг шатаана гэжээ.

Хятадын уламжлалт анагаах ухааны аргаар хийх иллэг – хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулах олон төрлийн дасгалын цогц, энэ утгаараа биеэс хорт бодисыг хөөдөг ажээ.

Уг аргын давуу тал:

  • Хэвлий орчим байрлах эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжинэ
  • Хэвлий орчмын цусан хангамжийг идэвхжүүлнэ
  • Дотор муухайрах, гэдэсний хямралыг арилгана
  • Ходоодыг цэвэрлэнэ
  • Өөхний хуримтлалыг шатаана
  • Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна
  • Өтгөн хаталтыг арилгана

Илүү өндөр үр дүнд хүрэхийн тулд өдөрт хоёр удаа иллэг хийж заншаарай, өглөөний хоолны өмнө болон унтахаасаа өмнө.

Хятадын уламжлалт анагаах ухааны аргаар хэвлийн иллэгийг дараах байдлаар хийнэ:

Хатуу гадаргуу дээр дээш харж хэвтэнэ.

Гарын хоёр алгаа сайтар үрж халаагаарай.

Нэг гараа хүйсэн дээрээ тавина.

Хүйснээс эхлээд жижиг тойрог байдлаар илнэ, тойргийн хэмжээ болон даралтыг аажим нэмэгдүүлнэ.

Нэг тойрогт нэг эсвэл хоёр секунд зарцуулдаг.

Халуун дээрээ анхаарлаа төвлөрүүлээрэй, өөрөөр хэлбэл иллэг хийж байгаа хэвлий орчимд анхаарал төвлөрсөн байх ёстой. Иллэгийг хоёр минутын турш 40 тойрог хийхээр зохицуулна. Иллэг хийж байхдаа гэдсээ дулаахан байлгах ёстой.

Анхаарах: хүнд хоол идсэн эсвэл жирэмсэн, эмэгтэйчүүдийн эрхтний үрэвсэл, бөөр, давсаг, цөсний чулуутай, цусны өндөр даралттай, 12 нугалаа гэдэс эсвэл ходоодны шархтай, дотор цус алдалттай бол тус иллэгийг хийхийг эрс хориглоно.

24
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *