Стивен Хокингийн бидэнд нээж өгсөн 10 чухал үнэн

2

3-р сарын 14-нд агуу эрдэмтэн Стивен Хокинг нас барлаа. Тэрээр хүнд өвчтэй байсан боловч шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон чухал зүйлийг бидэнд энгийн үгээр тайлбарлаж таниулж чадсан хүн билээ.

Энэ хүний дурсгалыг хүндэтгэн Хокингийн амьдралын дүрэм, чухал нээлтүүдийг нь та бүхэнтэй хуваалцаж байна.

IQ – тэнэгүүдэд зориулсан зүйл

Хокинг өөрийнхөө IQ коэффицентийг мэддэггүй, түүнийг хэзээ ч сонирхож байгаагүй билээ. Энэ үзүүлэлт нь зөвхөн тэнэгүүдийн сонирхдог зүйл гэдэгт тэрээр итгэдэг байсан хүн юм.

 

Манай дэлхий бол дугуй ханатай аквариум

Хүн төрөлхтөн бол дугуй ханатай аквариумд амьдарч байгаа загастай адил гэж Стивен Хокинг үздэг байжээ. Бид энэ дугуй ханын гадна талаас нь харж чадахгүй, дотор талаас харж байгаа учир буруу дүгнэлт хийдэг.

Хэдийгээр ийм онол ярьдаг боловч Хокинг өөрөө эх дэлхийгээ судалсаар, олон буруу ойлголтыг эвдсээр байсан юм.

 

Орчлон ертөнц “юу ч бишээс” болон татах хүчнээс үүссэн

Ертөнцийн үүсэлд ямар нэг онцгой нууц үгүй гэж Хокинг хэлдэг байлаа. Эх дэлхий маань “юу ч бишээс” үүссэн байж болох юм. Их тэсрэлтийн онолоор бол дэлхий маань өчүүхэн жижиг боловч маш халуун, хэт өндөр нягтралтай, хязгааргүй жинтэй, үүнээс шалтгаалаад хязгааргүй татах хүчтэй байсан байна.

Ойролцоогоор 14 тэрбум жилийн өмнө энэ тэсрэлт болж манай ертөнцийн орчинг буй болгожээ.

 

Хокинг өөрийнхөө ихэнх судалгааг хөдөлгөөнгүй болсон хойноо хийсэн байдаг нь сонирхолтой

Стивен Хокинг Amoyotrophic Lateral sclerosis хэмээх өвчтэй байсан юм. Ирээдүй бүхий физикч маань 18 настай байхад нь энэ өвчний шинж илэрсэн бөгөөд эмч нар түүнийг 2,5 жил амьдрах болно гэж байсан ч Хокинг 76 насаллаа.

Тэрээр шинжлэх ухааны тухай энгийнээр, их ойлгомжтой зүйл мэт ярьдаг байсан юм. Түүний номыг шинжлэх ухаанаас хол хүмүүс уншдаг, нисэх буудлын жижиг номын дэлгүүрт зардаг байгаасай гэж хүсдэг байсан байна.

 

Хуурамч сэтгэгдэл мэдлэгийн дайсан

Хокингийн үзэж байснаар мэдлэгийн гол дайсан нь мэдэхгүй байх биш харин мэддэг гэсэн хуурамч сэтгэгдэл юм. Бид бүх л зүйлийг мэддэг мэт санагдавч эргэн тойрон маань шинэ шинэ үл ойлгогдох гэнэтийн зүйлийг бий болгосоор. Хэдэн арван жилийн өмнө шинжлэх ухааны уран зөгнөл хүртэл ертөнцийн хар нүх гээчийн тухай мэддэггүй байсан бол энэ нь өнөөдөр шинжлэх ухаанаар батлагдсан, биет зүйл билээ.

Шинэ зүйлийг мэдэх нь түүнээс олсон мөнгөнөөс хамаагүй илүү сонирхолтой гэж Хокинг хэлж ярьдаг байв.

 

Диваажин гэгч нь дэлхий дээр байхгүй

Хаана байхыг хүсэж байна вэ гэсэн асуултанд тэрээр тийм газар энэ дэлхийд байхгүй гэж хариулж байв. Хэрвээ түүнд илүү хэдэн тэрбум доллар байсан бол сансрын хөлөг түрээслэж аваад эндээс нисэх байсан гэж хэлсэн байдаг.

Хэдийгээр сансарт гарч чадаагүй ч жингүйдэл гэдгийг үзсэн хүн билээ. Түүнд ийм боломжийг Америкийн Zero Gravityкомпани олгосон бөгөөд тусгай бэлтгэсэн онгоцоор өндөр аваад огцом “шумбах” үед бүхээгт 25 секундын турш жингүйдэл бий болдог билээ.

 

Өнгөрсөн үе гэдэг нь олон боломжийн нэг л хэсэг юм

Хокингийн хувьд бид өнгөрсний тухай ямар дурдатгалтай байдаг нь чухал биш гэдэг хүн юм. Аливаа үйл явдал ямар нэг тодорхой зүй тогтлоор явдаггүй билээ. Өнгөрсөн зүйл маань бүх л боломжит байдлаар болж өнгөрнө. Хажуугийн ажиглагч бий болтол энэхүү өнгөрсөн үе маань ямар нэг тодорхой бус байдалд байсаар байх болно.

Энэ санаа нь квантын механикийн нэгэн үндэс бөгөөд үүнийг Алберт Эйнштейн огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй байжээ.

“Бурхан шоогоор тоглодоггүй” гэж Эйнштейн энэ талаар хэлж байсан гэдэг.

Хари Хокинг хар нүхийг жишээ болгон ”Бурхан шоогоор тоглодог төдийгүй шоогоо хэний ч харахгүй зүгт шиддэг” гэж баталдаг.

 

Цаг хугацаа гэж харьцангуй зүйл

Хокинг цаг хугацаа нь харьцангуй нэгж гэдэг тал дээр Эйнштейнтэй бүх талаар санал нийлж байсан байдаг. Дэлхийтэй ямар нэг зүйл хэдий хэр ойрхон байна төдий чинээ түүний хувьд цаг хугацаа удаан үргэлжилнэ.

GPS системийн программыг бичих үедээ энэ нөхцлийг харгалзаж үзэхийг Хокинг шаарддаг байсан ба үүнийг тооцохгүй бол алдаа, зөрүү нь өдөрт 10 км хэмжээний хурдаар хуримтлагдах болно гэж байв.

 

Фатализм бол хоосон зүйл

Стивен Хокинг нь бидний амьдралын бүх л зүйл урдаас зурагдсан шийдэгдсэн гэдэгт итгэдэггүй байсан бөгөөд хамгийн итгэлтэй фаталистууд ч (бурхан бүх зүйлийг урьдчилан зурсан гэсэн итгэлтэй хүн) замаар хөндлөн гарахдаа хоёр тийшээ машин байгаа эсэхийг хардаг гэж доог тохуу хийдэг байв.

Физикч маань хүн төрөлхтөн дахиад ядаж мянган жил дэлхий дээр амьдарна гэдэгт итгэдэггүй байсан боловч (энэ жижигхэн дэлхий дээрх бүхэн сөнөх өчнөөн олон хувилбар бий) дэлхий сөнөх үед хүн төрөлхтөн өөр гариг руу шилжин суурьших чадалтай болсон байна гэж үздэг өөдрөг үзэлтэн байжээ.

 

Амьдралд зовлон, сүйрлийн зай үгүй

“Амьдрал ийм зугаатай биш байсансан бол амьдрал маань өөрөө зовлон сүйрэл байх байлаа” гэж Хокинг ярьдаг байж. Өнөөдөр их эрдэмтэн нас барсанд гашуудаж буй олон сая хүнд энэ үг нь зовлон гунигаас салах эм мэт сонсогдож байна.

 

Эрдэмтний үхэлд ойр тойрныхон нь хэрхэн хандаж байгаа нь

Стивен Хокинг гурван насанд хүрсэн хүүхэдтэй хүн юм. Том нь программ хангамж сонирхдог бол бага хүү, охин нь хэл судлалд өөрсдийгөө зориулж байгаа гэнэ.

3-р сарын 14-нд тэд хэвлэлийнхэнд хандаж эцэг нь нас барсанд маш их гашуудаж байгаагаа мэдэгдсэн байна.

“Тэрээр суут эрдэмтэн, агуу хүн хүн байсан бөгөөд түүний бүтээл, үлдээсэн өв нь олон жил амьд байх болно. Түүний эр зориг, шаргуу зан нь энэ дэлхийн олон хүнийг урамшуулж зоригжуулж байсан билээ” хэмээн Хокингийн хүүхдүүд хэлжээ. Тэд мөн өөрийн эцгийн үгнээс иш татсан байна.

“Эх дэлхий маань хүн төрөлхтний хайртай гэр орон байгаагүй бол ийм их ач холбогдолтой зүйл биш байх байсан”

54
ГоёГоё
44
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Olz Olz Olz

    Olz Olz Olz

    2018/03/17 at 14:16

    Shal hudal

  2. Mygmarjav Gerelmaa

    Mygmarjav Gerelmaa

    2018/03/17 at 15:25

    Ёстой үнэн сайн унш ойлговол сайн л бна

  3. О. Сэр-Од

    О. Сэр-Од

    2018/03/18 at 03:35

    R.I.P

  4. Nemuun Lovetta

    Nemuun Lovetta

    2018/03/18 at 18:04

    ??????????????

  5. Gjjfdhj

    2018/03/19 at 01:48

    Taiwan noirsdoo.um mani bad mi hum

  6. Baya Baya Baya

    Baya Baya Baya

    2018/03/21 at 01:31

    tegeed eu neej ugsii

  7. Зочин

    2019/07/28 at 12:46

    “Стивен Хокинг гурван насанд хүрсэн хүүхэдтэй хүн юм.” – Энэ өгүүлбэрт найруулгын олон алдаа байна даа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *