Цэргийн баяр болох нь ээ. Баярлах нь ч дамжиггүй биз дээ? Амралтын өдөр таарч байгаа юм чинь бас кино ч үзэх хэрэгтэй. Сүүлийн үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэх бол мэдрэмжтэй эрчүүдийн мэдэж байх зүйл мөн биз? Тэгвэл мэдрэмжтэй эрчүүдийн үзэх ёстой кино гэж сүүлийн үеийн ямар кинонууд байна?

Юнивишн компани нийт хэрэглэгчдэдээ зориулан “Буйдан дээрээс Азийн орнууд руу” хаврын урамшуулалт хөтөлбөрөө эхлүүллээ.

Та Юнивишнийн ВИДЕО САН-гийн “Урамшуулалт хөтөлбөр” цэсэд байгаа дэлхийн шилдэг, шинэ 80 гаруй киноноос сонгон үзээд Ази тивийн хүссэн улс руу хосоороо аялах эрх болон бусад олон, олон бэлгийн эзэн болоорой.

Танд танилцуулж буй доорх кинонууд бүгд Юнивишнийн “Урамшуулалт хөтөлбөр” цэсэд багтсан байна.

Baby driver

Эрэгтэй хүний тархины эмэгтэй хүнийхээс ялгардаг гол зүйл нь юу гээч? Тархинд нь эмэгтэй хүнийх шиг орооцолдсон олон утас биш, ганцхан том, олон тусдаа тасалгаатай шүүгээ л байдаг гэж байгаа юм. Шургуулга тус бүрийн нэгэнд нь хөлбөмбөг, нэгэнд нь зугаа цэнгэл, нэгэнд нь ажил, нэгэнд нь эмэгтэй хүн гээд тус тусдаа байдаг юм гэсэн. Тийм болохоор л хөл бөмбөг үзэж байхдаа эсвэл кино үзэж байхдаа ертөнцөөс тасарч чаддаг байхгүй юу. За тэгээд өөрийнхөөрөө ертөнцөөс тасарч чаддаг залуугийн тухай адал явдалтай, триллер кино үзнэ ээ. Энэ бол Нялх хочит жолооч залуугийн тухай кино. Киноны гол дүрийн залуу 6 настай байхдаа эцэг эхтэйгээ явж байгаад автомашины осолд орсон бөгөөд тэр үед чихэвч зүүж байж. Тэр ослоос хойш байнга чихэвч зүүж явдаг зуршилтай болно. Соёлтой дээрэмчдийн жолооч хийх залуу хайр дурлалтай учирч, гэмт хэргийн ертөнцөөс салахыг хүснэ. Гэвч үйл явдал хүссэнийх нь дагуу өрнөхгүй.

 

Dunkirk

Бараг ухаан орсон цагаасаа л байлдаж тоглож байсан даа, тийм ээ? Манай тал, дайсны тал болчихоод л буудаад л, хөөцөлдөөд л, ялаад л, ялагдаад л…зарим нь булхайцаад л үхчихсэн байж үхэхгүй зугтаад л. Сүүлийн үед үнэн гоё дайн байлдаантай кинонууд гарсаны нэг нь найруулагч Кристофер Ноланы энэ бүтээл. Ёстой л загатнаа хүргээд, дараа нь маажихад мэдэрдэг мэдрэмжийг өгсөн юм. Холливудын жаягаар биш, найруулагчийн өвөрмөц шийдлээр хийгдсэн гэдгийг энд сануулъя. Киноны үйл явдал ар араасаа хөврөхгүй, харин гурван тусдаа дүрийн хувьд нэгэн зэрэг өрнөх бөгөөд харилцан яриа багатай, хөгжим хийгээд зураглал дүрслэлээр илүү ихийг харуулахыг зорьсон нь илт. Дэлхийн 2-р дайны үед Францын Данкирк хэмээх эрэгт бүслэгдсэн Англи, Бельги, Франц улсын цэргүүд хэрхэн аврагдаж байгаа тухай өгүүлэх энэ бүтээл бодит явдлаас сэдэвлэсэн.

 

Daddy You, Daughter Me

Танд ерөөсөө, бүр огтоосоо таардаггүй хүн байна уу? Нэг үг унагасан ч муудалцчих гээд л эсвэл тэрнийг харахаар л өдмөөр, уурлуулмаар, янзыг нь үзмээр санагдаад л…?

Нэг өглөө сэрсэн чинь та тэр хүнийхээ биед нь орчихсон байвал яах уу?

Сүнс нь солигддог кино хэд хэд бий л дээ. Гэхдээ бараг бүгдээрээ ядаж л эрэгтэй нь эрэгтэйтэйгээ сүнсээ сольдог доо. Солонгосын энэ кино болохоор аав, охин хоёрын сүнс солигдоод, инээдтэй бөгөөд хөгжилтэй адал явдлуудтай тулгарч байгаа тухай.

Инээдмийн кино үзэж л элгээ хөшөөнө, бас стрессээс сална шүү дээ.

 

Cars 3

Эрэгтэй хүнд төгс тохирсон бүтээл юу гээч? Эмэгтэй хүн, лавтай биш. Харин машин байхгүй юу. Яагаад гэж үү? Өөр юунаас эрэгтэй хүн хурдны кайфыг мэдэрч чадах билээ. Сайхан машин уначихаад салхи татуулаад нисэж явах чинь бас эр хүний жаргалын нэг мөн биз?

Тэгвэл машины тухай хүүхэлдэйн киноны шинэ анги гарсан байгаа. Цахилгаан Маккуйн уралдааны №1 машин гэсэн байр сууриа алдах дээрээ тулчихаад, за тэгээд үзэж тарж, үсэрч наалдана даа. Хамгийн хурдан байх нь чухал уу, хамгийн “ухаантай” хурдан байх нь чухал уу гэдгээ шийдэж байгаа тухай энэ ангид гарна. “Ухаантай” хурдан гэхээр ямар хурдан байдаг тухай киногоо үзээд мэдэж аваарай.

 

Baywatch

Эрэгтэй хүн 50 наслахад амьдралынхаа бүтэн жилтэй тэнцэх хугацааг эмэгтэй хүнийг зүгээр л ширтэхэд зарцуулсан байдаг гэж байгаа. Сайхны өмнө харц буруугүй юм хойно, одоо яах билээ. Сайхан бүсгүйчүүдийн тоглосон кино энэ жагсаалтанд заавал багтах хэрэгтэй. Нүдээ баясгах зүйлгүй бол кино арай уйтгартай болчихно.

Далайн эргийн аврагчдын тухай гардаг инээдмийн сэдэвтэй энэ кинонд Холливудын сайхан алимнууд ч гарна, бас булчинлаг том залуу Двэйн Жонсон гарна, үйл явдал нь мэдээж элгийг чинь хөшөөнө л дөө.

 

Battleship island

Эрэгтэй хүмүүсийн дунд судалгаа явуулсан чинь, хувцсаа эвхэж тавихаас дайнд явахыг илүүд үзнэ гэж гарсан байгаа юм. Эрэгтэйчүүдийн хариулт мөн байгаа биз?

Дайны сэдэвтэй бас нэг зэвүүн кино гарсан. Япончууд Солонгосуудыг хуурч, хөлөг дээр аваачин нүүрс олборлуулж байгаа тухай гардаг. Эрэгтэй хүний эр зориг, гэр бүлээ байтугай улс орноо хүртэл хамгаалж чадах тэр зүрх зориг цээжинд чинь унтаа хэвээрээ байгааг сануулах сайхан бүтээл шүү.

 

Happy Death Day

Таны үхэл болдгоороо л болно. Гэвч үхсэнийхээ маргааш та дахин үхэх өдөртэйгээ нүүр тулах бол та юу хийх вэ?  Энэ киноны гол дүр, өдөр бүр үхдэг өдөр нь дахин дахин ирээд байгаа нь эмэгтэй хүн л дээ. Киноны үйл явдлын дараалал нь эмэгтэй хүний хувьд яг зөв гэж надад санагдаад байгаа юм. Эхлээд үхсэндээ итгэхгүй, дараа нь зүүдэлж байна гэж бодно, тэгээд айна, сүүлдээ үхлээс дахин дахин зугтах гэж оролдоно, тэгээд бүр болохгүй болохоор нь хүлээн зөвшөөрч үзнэ, эцэст нь нэг юм аргаа олно. Эрэгтэй хүн бол үхээд дахиад амилаад сэрэхдээ л шууд аргаа олоод, үхлийн элчийг хуурч орхино эсвэл тонилгож орхино. Тийм биз?

 

Spider-Man Homecoming

Супер баатаргүй кино жагсаалт гэж хаа байхав. Эрчүүдийн амьдрал тэр чигтээ супер баатруудын үлгэр дуурайл шүү дээ. Харин энэ жагсаалтанд Хүн-Аалз цувралыг онцолж байна. Супер баатруудын соло түүхүүд дуусч, тэд хамтран дэлхийг, улс орноо аварч байгаа тухай Марвел цувралууд гарах болсон. Энэ удаагийн Хүн-Аалз киноны үйл явдал Ахмад Америк: Иргэний дайн кинонд болсон үйл явдлын дараа болж байгаагаар гарч байгаа. Энэ удаад хорон санаат Вультураас хотоо аврах шаардлага Петр Паркерт тулгарна, үүний хажуугаар хайр дурлал, романс, энгийн оюутаны амьдралаа авч явах хэрэгтэй болно.

 

Geostorm

Энэ киног үзчихээд, ерөөсөө хамаг болох болохгүй, сайн мууг эрчүүд л хийх юмаа гэж бодсон шүү. Дэлхийг асуудалд оруулна, хүн төрөлхтөнд аюул тулгаруулна, нөгөө талаас нь эрэгтэй хүн л аварна, хамгаална. Эсвэл энэ Холливудын найруулагчид эр хүн эр хүндээ хайртай гэдэг зарчмаар кинонуудаа хийгээд байдаг юм уу?

Зөгнөлт киноны шинэ давалгааг Геосторм авчирсан. Одоо бүр байгалийн аюултай үзэгдлээс зугтаж, амьд үлдэх гэсэн сэдвээс халиад сансарт байгаль цаг уурыг удирдах төхөөрөмж бүтээж аваачиж тавьчихаад, өөр хоорондоо нөгөөхөөрөө тулалдаж байх юм. Энд Холливудын найруулагчид ирээдүйг зөгнөдөг болсон уу эсвэл биднээс далд байх бодит байдлыг харуулж байна уу гэдэг өнцөг ч бас сонин. Үзэнгээ тунгаана биз дээ.

 

IT

Супер баатар, адал явдал, инээдэм, уран зөгнөлт, хүүхэлдэйн кино гээд олон төрлөөр үргэлжилсэн энэ жагсаалтаа аймшгийн киногоор төгсгөж байна.

Эрчүүд яагаад аймшгийн кино үзэхээрээ айдаггүй вэ? Киноныхоо үйл явдлыг худлаа гэж боддог уу эсвэл буйдангийнхаа араар нуугдчихмаар санагдаж байсан ч бусдын дэргэд зоригтой царайлдаг уу? Ер нь бол эрэгтэй хүн өдөрт 6 удаа худлаа ярьдаг гэж байгаа юм. Магадгүй энэ 6 худал хэлснийх нь нэг нь “би аймшгийн киноноос айдаггүй” гэсэн өгүүлбэр ч юм билүү, хэн мэдэх билээ?! Зоригтой л юм бол энэ киног үзээрэй л дээ. Нэг хотод алга болоод байгаа хүүхдүүдийг томчууд эрж хайхгүй. Харин хүүхдүүд харанхуйгаас гарч ирж хүүхдүүдийг авч яваад байгаа аймшигтай нүүр тулахаар шийднэ.

44
ТэнэглэлТэнэглэл
14
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *