
Палеонтологийн музейд ирлээ гэж та төсөөл дөө. Тэнд та юу үзэх үү? Гавлын яс, яс, чулуужсан араг яс. Өнөөдөр та бүхнийг яг л энэ музейгээр аялуулах гэж байна, гэхдээ тун этгээд, дижитал хэлбэртэй байх юм. Уг музейн үзвэрүүд нь хүүхэлдэйн киноны баатрууд байх болно. 3D зураач Филип Ходанс «Cartoon Fossils» (“Чулуужсан хүүхэлдэйн киноны баатрууд”) гэх нэртэй нэгэн сонирхолтой төсөл хэрэгжүүлжээ. Үүнд хүүхэлдэйн киноны баатруудын гавлын яс яаж харагдахыг үзүүлэх болно. Зураач угаасаа л гавлын яс урлах дуртай нэгэн, ингээд сонирхлынхоо дагуу 3D болон хүүхэлдэйн киног хослуулахаар шийджээ. Түүний юу бүтээснийг хамтдаа сонирхоцгооё.
Canis Goofus (Гүүфи) — АНУ, 1932
Anas Scroogius (Скруж Макдак) — АНУ, 1947
Spongia Bobæ (Спонж Боб) — АНУ, 1999
Homo Popoculis (Далайчин Попай) — АНУ, 1929
Mus Minnius (Минни Маус) — АНУ, 1928
Canaria Tweetea (Твити бялзуухай) — АНУ, 1941
Уран бүтээл туурвих үйл явц
Эхлээд уг нь динозаврын араг яс бүтээх санаатай байсан ч ажлын явцад танигдахааргүй яснууд бий болоод байхаар нь Филип уран бүтээлийнхээ дүрийг өөрчлөхөөр шийдсэн байна. Музейн үзвэрийн нэрийг бүгдийг нь латинаар бичсэн, яг л жинхэнэ музей шиг. Түүний уран бүтээл үүгээр зогсохгүй гэж найдаж байгаа бөгөөд түүний цаашдын ажилд нь амжилт хүсэхээс өөр зүйл үлдсэнгүй.








Naran Naagii
2020/03/17 at 18:47
Хийх юмаа олж ядсан дурак вэ кккк