Аэробикийн дасгалжуулагч эмэгтэй ажлаа орхисныхоо дараа 127 кг хүртэл таргалжээ. Гэхдээ тэр өөрийгөө ялан дийлж эргээд туранхай сайхан болж чаджээ

0

Гуалиг байхад нөлөөлөх хүчин зүйл бол дасгал сургуулилт болон зөв хоолны дэглэм гэдгийг бид бүгд сайн мэднэ. Ивонна Томпкин үүнийг өөрийн биеэр мэдэрсэн хүн. Бүсгүй аэробикийн дасгалжуулагч байсан бөгөөд 44 размерын хувцас өмсдөг байжээ, харин дараа нь нөхөрт гарсныхаа дараа хүүхэд гаргаж спортоо орхиход хүрсэн. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ихэнх эмэгтэйчүүдийн л адил хоолны дэглэм ч алдагдсан бөгөөд үр дагавар нь өөрийгөө тун удахгүй мэдрүүлсэн юм. Ивоннагийн жин нэмэгдсээр 127 кг хүрчээ. Гэхдээ тэр өөрийгөө гартаа барьж эргээд хоёр дахин турсан байна.

Аэробикийн дасгалжуулагч ажлаа орхиж буруу хооллож эхэлжээ, тэгээд 127 кг хүрч таргалсан

The Sun-ы мэдээлснээр, Ивонна энэ жил 54 настай, нөхөр нь 45-тай, тэд гурван хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй. 38 насандаа нөхөрт гараад 39 насандаа жирэмсэлжээ. Эмэгтэй аэробикийн дасгалжуулагч хийж байсан бөгөөд охиноо төрсний дараа ажлаа төдийгүй дасгал сургуулилтаа ч орхисон байна. Эдгээрийн оронд тэрээр эрүүл бус хоолонд дурлаж эхэлсэн, шоколадан жигнэмэг хэд хэдээр нь иднэ. Өөрт нь эрч хүч хэрэгтэй байгаа учраас идэхээс өөр аргагүй гэж өөрийгөө өмөөрдөг байжээ. Спортын тусламжтайгаар калорио шатаахгүй байгаа хүний жин аажмаар нэмэгдэхийн зэрэгцээ хувцасны хэмжээ нь ч 56 болж өөрчлөгдсөн.

 

Ивонна хүүхдүүдээ төрүүлснээс хойш таргалж эхэлжээ

Ивонна өөрийнхөө биеийн жингээс ичиж, хүлээж авахаас татгалзсан байна. Тэр нөхөртөө ч гомдоллоно, нөхрөө эзгүйд хичнээн их амттан, эрүүл бус хоол идэж байгаагаа нуулгүй хэлдэг байлаа.

 

2017 онд түүнийг эрс өөрчлөлт хийхэд нөлөөлөх нэгэн дуудлага ирсэн байна

Ивонна ажилдаа эргэж орох цаг болсон гэж шийджээ. Тэр өөртөө итгэх итгэлээ алдсан байсан үе, ажилд орох олон ч ярилцлагад орсон ч дандаа татгалзах хариу л авна. Сүүлдээ гэрээсээ ч гарахад хүндрэлтэй санагджээ. Нэг удаа найз нартайгаа тураах байгууллагын тухай ярилцаж байгаад Ивонна нэгдэхээр шийдэв. Гэртээ ирээд охидуудаасаа гэрэл зургийг нь дарахыг гуйжээ. Тэр цагаас хойш гуалиг болох замдаа эргэлт буцалтгүй орсон байна.

 

 

Өмнө нь болон Дараа нь

Урьд нь Ивоннагийн хоолны цэсэнд сахартай кофе, чипс, жигнэмэг, талх зэрэг багтдаг байж. Харин одоо жимс, ногоо, цэвэр тараг, аарц, тахиа иддэг болжээ. Жин нь багассаар л…

 

2018 онд Ивонна турах хүсэлтэй хүмүүст зөвлөгөө өгч эхэлжээ

Үүнээс гадна найзынхаа компанид долоо хоногт гурван өдөр ажиллах болсон.

 

Ивонна 70 хүртэл кг жин хассан байна

 

Ивонна нөхрийн хамт

17 жилийн тэртээ өмсөж байсан хуримынхаа даашинзаа Ивонна одоо амархан өмсөнө. Үүнийг амжилт гэж хэлэхээс өөр аргагүй. Хамгийн гол нь тэр өөртөө итгэлтэй болж аз жаргалыг мэдэрч байна. Тэгэхээр түүний хөдөлмөр үр дүнгээ өгч амжилтад хүрч чаджээ.

24
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Sachiel

    Sachiel

    2020/03/16 at 03:04

    Uiddimu

  2. Namuun Bldbtr

    Namuun Bldbtr

    2020/03/16 at 06:15

    hun l ym chn hvsdg l blgvde hvssnere idhig hahhah

  3. Uranbileg Urna

    Uranbileg Urna

    2020/03/16 at 14:53

    Ккк

  4. Oyuntuya Oonoo

    Oyuntuya Oonoo

    2020/03/16 at 21:20

    Yamar sain nuhurtei huuhen bee!!
    Saihan muuhai hargdah yamar ch tsag ued orhisongui

  5. Tegsh Tsetseg

    Tegsh Tsetseg

    2020/03/17 at 17:46

    Mundag yum as

  6. би гэртээ хүүхдүүдээ хараад сууж бхдаа иймэрхүү л болж бсан эцэст нь буцаад турсан шүү сайхан түүх бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *