Таны хувцсыг цоо шинээр худалдаж авсан юм шиг цэвэрхэн болгох 10 лайфхак. Үр дүн нь 100% сэтгэл ханамжийн баталгаа өгнө

1

Хэрхэн үрчийсэн малгайг буцаагаад хэвэнд нь оруулах вэ? Зориулалтын тоног төхөөрөмж ашиглалгүй хувцас дээрх бөөснөөс яаж салах вэ? Хувцасны товч унахаас сэргийлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Энэ мэтчилэн асуултуудын хариултыг бид та бүхэнд хүргэж байна. Үр дүнтэй лайфхакууд асар их цаг хугацааг хэмнэхээс гадна таны мөнгийг ч хэмнэнэ.

Дөнгөж өчигдөрхөн худалдаж авсан мэт таны хувцсыг цоо шинэ болгоход туслах үр дүнтэй, энгийн лайфхакуудыг сурч аваад туршиж үзээрэй.

1. Хувцасны үрчгэрийг арилгахын тулд хатаагч руу мөс хийх

Хэсэг мөсийг хувцас хатаагч руу хийж, дундаж горим дээр 15 минутын хугацаанд тохируулж тавина. Мөс хайлж, уур болох бөгөөд ингэснээр таны хувцасны үрчгэрийг арилгах юм. Өөр сонголт гэвэл та хатаагч руу нойтон оймс хийж, хувцасны үрчгэрийг арилгах боломжтой.

 

2. Хувцас дээрх бөөснөөс сахлын хусуурын тусламжтай салах

Сахлын хусуураар хувцас дээрх бөөсийг амархан авч болдог. Гэхдээ хувцсаа зүсэхгүйн тулд анхаарал болгоомжтой, удаанаар хусаж авах ёстойг санаарай.

  1. Хувцсаа угаана.
  2. Бөөстсөн хэсгүүдийг хусаж авна.
  3. Бөөс түүгч эсвэл скоч ашиглаж болно.

 

3. Зориулалтын төхөөрөмж хэрэглэлгүй уурын тусламжтай малгайны хэлбэрийг хэвэнд нь оруулах

Жижиг хэмжээтэй тогоонд ус хийж буцалгана. Бага гаал дээр буцалгах бөгөөд малгайг тогоон дээр тавина. Уур малгайны үрчгэрийг арилгаж, малгайг буцаад хэвэнд нь оруулна.

 

4. Өнгөө алдсан хувцсыг давсаар сэргээх

1/2 аяга (150 гр) давсыг хувцас угаах үедээ хэрэглэнэ. Та хувцаснууд болон угаалгын нунтгаа угаалгын машинд хийчихсэн бол, дээр нь 1/2 аяга (150 гр) давсаа хийнэ. Дээрээс нь нэмж хэлэхэд өнгийг нь сэргээгээд зогсохгүй, давхар шинэ хувцсыг өнгөө алдахаас сэргийлнэ.

Мөн та хүсэж байвал угаалгын машин эргэж байх үед нэмж давс хийж болно.

Хоол хүнсэндээ хэрэглэдэг давс энэ нөхцөлд сайн үр дүн үзүүлнэ. Харин том ширхэгтэй далайн давс хэрэглэж болохгүй. Учир нь энэ давс угаалгын машинд бүрэн уусдаггүй.

© shutterstock.com

 

5. Цэнхэр өнгөтэй болгогч бодисын тусламжтай цагаан өнгийн хувцсыг илүү цайруулах

Ахуйн цайруулагчийг (натрийн гипохлорит) ихэнхдээ угаалга хийх эсвэл хувцсыг цайруулах зорилгоор хэрэглэдэг. Хэдий тийм боловч, энэ нь химийн бодис учир цагаан өнгийн хувцсыг шарлуулж орхидог. Цэнхэр өнгөтэй болгогч бодис бол шарласан эсвэл сааралтсан хувцсыг илүү өнгөлөг болгох, цайруулахын тулд хэрэглэдэг байсан хуучны арга юм. Энэ нь хувцасны даавуунд цэнхэр будаг өгч, улмаар илүү цагаан харагдуулдаг байна.

© shutterstock.com © amazon.com

 

 

6. Хувцас угаахын өмнө товчийг нь товчлох, цахилгааныг нь цахилгаандах

Сагс эсвэл угаалгын машин руу бүх зүйлийг шидлэхийн өмнө хэсэг хугацаанд түр хүлээж, хувцасныхаа товчийг товчилж, цахилгааныг нь цахилгаандаарай. Энэ нь хувцаснуудыг өөр хооронд нь орооцолдохоос сэргийлж, товч тасрах болон хэврэг болохоос сэргийлнэ. Эс бөгөөс хувцаснууд хоорондоо орооцолдох, даавуу урагдах эсвэл дараа нь хувцсаа цахилгаандахад асуудал үүсэхэд нөлөөлдөг.

 

7. Шүдний утасны тусламжтай товчнуудыг удаан тогтоох

Хэрэв та хувцасны товчнуудыг унахаас сэргийлэхийг хүсэж байгаа бол, шүдний утсаар тогтоож оёх хэрэгтэй. Энэ бол үр дүнтэй заль юм. Тэр тусмаа хүнд жинтэй хувцасны товчнуудыг ингэж хамгаалж болно.

 

8. Хүнсний содны тусламжтай гутлын эвгүй үнэрээс салах

Дор хаяж 1 хоолны халбага хүнсний содыг гутал тус бүртээ хийнэ. Та гутлын улавчийг далд орох хэмжээний хангалттай хүнсний сод хийх ёстойг санаарай. Хэрэв таны гутал том хэмжээтэй бол, та 1 хоолны халбагаас илүү их хэмжээтэй хүнсний сод хийнэ гэсэн үг юм.

 

9. Үсний индүүгээр цамцны захыг индүүдэх

Хэрэв индүүдсэний дараа ч гэсэн таны цамцны зах төгс харагдахгүй байвал, үсний индүүгээр энэ асуудлыг шийдэх боломжтой. Дахин индүүдэх эсвэл индүү байхгүй яарч, тэвдсэн үед энэ нь үр дүнтэй лайфхак юм. Харин даавууг түлэхгүйн тулд болгоомжтой байгаарай.

 

10. Хүүхдийн шампуниар хөвөн даавуун материалтай хувцсыг сунгах

Хөвөн даавуу нь нарийн ажиллагаа шаардагддаггүй учир, энэ асуудлыг шийдэхэд тэгтлээ их хүндрэлтэй санагдахгүй. Танд хэрэг болох зүйл бол хүүхдийн шампунь юм.

  1. Хувцсаа угаалтуур эсвэл саванд хийж, бүлээн усаар дүүргэнэ.
  2. Дээр нь 2 хоолны халбага хүүхдийн шампунь эсвэл ангижруулагч хийнэ.
  3. 30 минут дэвтээж байлгана.
  4. Тэгшхэн газар алчуур дээр хувцсаа тавьж, нойтон учраас өнхрүүлж эвхэнэ. Хувцсаа хатаахын тулд болгоомжтойгоор тэнийлгэж тавина.
© shutterstock.com © shutterstock.com

Аль арга нь танд хувцсыг чинь цоо шинэ мэт болгох юм шиг санагдаж байна вэ? Танд шинэ хувцас худалдаж авах эсвэл хуучин хувцаснуудаа сэргээхийн аль нь илүү зөв сонголт вэ? Мөн бидэнтэй хувцсыг цоо шинэ мэт болгоход туслах өөрийн мэддэг лайфхакуудаасаа хуваалцаарай.

10
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Kira Mgl

    Kira Mgl

    2020/03/16 at 01:02

    Setgel zui GG🙄😒 huvtsasgui bolchlooshd gsh😂😂😂👌

  2. Altanbat Batsaikhan

    Altanbat Batsaikhan

    2020/03/16 at 08:35

    Чимэдцэрэн Одмаа

  3. Bayarchimeg Gomboragchaa

    Bayarchimeg Gomboragchaa

    2020/03/16 at 13:24

  4. Bayarchimeg Gomboragchaa

    Bayarchimeg Gomboragchaa

    2020/03/16 at 13:24

  5. Bayarchimeg Gomboragchaa

    Bayarchimeg Gomboragchaa

    2020/03/16 at 13:24

  6. Nergui Tsagaan

    Nergui Tsagaan

    2020/03/16 at 13:59

    Цагаан торон тюлийг яаж цагаан болгох вэ

  7. Anungua

    Anungua

    2020/03/16 at 15:47

    Tserendorj Tsolmonchimeg

  8. Boloroo Boma

    Boloroo Boma

    2020/03/16 at 19:48

    Хар өнгийн хувцасны өнгийг яаж сэргээх вэ

  9. Dulguun Js

    Dulguun Js

    2020/03/18 at 14:00

    GT GT

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *