Дэлхийн хамгийн тарган гэрийн тэжээмэл амьтад

0

Дэлхийн хамгийн тарган гэрийн тэжээмэл амьтадӨндөр хөгжил, техник технологийн дэвшлийн хүн төрөлхтөнд авчирсан нэг сөрөг тал нь амьд байгалиас холдож, асар их хөл хөдөлгөөн, стресс ачааллын дунд амьдрах болсон явдал юм. Өдөр тутмын амьдралын дарамт ачааллыг багасгаж, стресс тайлах нэг зүйлийг сэтгэлзүйн эмч нар санал болгодог нь гэрийн тэжээмэл амьтантай байх аж. Хэрвээ танайх гэрийн тэжээмэл амьтантай бол энэ үнэхээр сайн хэрэг. Гэвч хайртай амьтан чинь хоолоо идэж өгөхгүй байгаа нь таны санааг зовоож байна уу? Тэгвэл хэт хоолсог амьтантай байх нь бүр ч илүү асуудал авчирдаг байж болох юм шүү. Ямартай ч дэлхийн янз бүрийн орноос илгээсэн хамгийн тарган амьтдын дараах зургууд танд сонирхолтой санагдаж болох юм.

Орегон мужийн Портленд хотын Хүмүүнлэгийн нийгэмлэгийн ажилтан Тиффани Норьюл 10 кг жинтэй Геркулес нэртэй муурыг тэвэрч байна.
Малын эмч Эми Хенсон Жамбо Жек нэртэй аварга том спаниель үүлдрийн нохойг тэврэхийг оролдож байна.

Плимут хотын 12,8 кг жинтэй Леннон нэртэй энэ нохой 3 настай.

Ердийн жингээс хоёр дахин хүнд жинтэй буюу 14 кг жинтэй, Бамбл нэртэй энэ гэрийн тэжээмэл өмхий хүрэн жингийн илүүдлийн асуудлаас болж зөвхөн жимс, ногоо идэх хоолны дэглэмд орсон.

Фифи Ботомли нэртэй энэ муур 9,3 кг жинтэй.

Жакартагийн Таман нэртэй сафари паркын энэ орангутанг бараг хөдөлдөггүй. Сармагчингуудын хамгийн дуртай үйлдэл болох модноос зүүгдэх ч дургүй.

Ливерпүүлийн 8 кг жинтэй Жорж муур

Нэгдсэн Вант улсын Гиллингем хотын Скуби нэртэй 3 настай энэ нохой 16,3 кг жинтэй.

Их Британий Виррэла хотын Мэдисон нэртэй энэ ротвейлер 58 кг жинтэй. /ердийн ротвейлер 42 кг орчим жинтэй байдаг./

Малын эмч Мариам Уилсон жингийн илүүдэлтэй Деко нэртэй лабрадор үүлдрийн нохойд хоолны дэглэм бичиж өгөхийн өмнө үзлэг хийж байна.

Эдинбургийн урт үст энэ муур 10,2 кг жинтэй.

Энэ бяцхан хэрэм өвлийнхөө самрын нөөцийг нэг дор идчихсэн бололтой.

10 гаруй кг жинтэй Мёрфи туулайгаа тэвэрч байгаа эзэгтэй
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *