Тэтгэвэрт гарсан ч гандан буураагүй цоглог эмээ нар

0

Тэтгэвэрт гарсан ч гандан буураагүй цоглог эмээ нар“Нас бол цаасан дээр бичдэг тоо” гэж хэлэх олон хүн байдаг ч хэлсэн шигээ байж чаддаг нь тийм ч олон биш. Харин дараах фото нийтлэлээр та бүхэнд танилцуулж буй зургаан хатагтай бол дээрх үгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг хүмүүс. Тэд бүгдээрээ 70 гаруй насны тэтгэврийнхэн. Зарим нь бүр 90 насны босгыг алхах гэж байгаа. Британий Channel 4 телевиз энэхүү 6 хатагтайн тухай “Fabulous Fashionistas” хэмээх баримтат кино бүтээсэн нь загварлаг харагдахад нас огтхон ч хамаагүй гэж үздэг хатагтай нарын тухай өгүүлжээ.

75 настай Жин Вудс /Jean Woods/ 70 настайдаа бэлэвсэрснийхээ дараа өөрийгөө фэшниста /fashionista/ болгож өөрчилжээ.

Английн Бет хотод амьдардаг хувцас загварт үргэлж дурладаг байсан гэнэ.

Жин хотынхоо залуусаас загварын чиг хандлага, сэдлээ авсан гэж хэлдэг. Тэр тусмаа Доктор Мартенс /Dr. Martens/-ын гутланд дурлах болсноо.

Жин юу хүссэнээ өмсөхөөс айдаггүй.

Зүүн талын зурган дээрх 75 настай Брижит Сужурнер /Bridget Sojourner/ хувцаснуудаа буяны дэлгүүрээс авдаг. Баруун талын зурган дээр дэлхийн хамгийн өндөр настай загвар өмсөгч Дафни Селфи /Daphne Selfe/ харагдаж байна.

Британий Лордуудын ордны консерватив гишүүн 91 настай Жин Баркер, Баронесс Трумпингтон /Jean Barker, Baroness Trumpington/ болон 73 настай загварлаг эмээ Сью Крейтцман /Sue Kreitzman/

Жин Вудс, Британий балетчин, бүжиг дэглээч Жиллиан Линн /Gillian Lynn/, Брижит Сужурнер нар

Түүний загварлаг хувцаслалт, үс засалт зэргээс үеийн тэтгэврийнхэн нь айдаг бол өсвөр насныхан харин тун таатай хүлээж авдаг хэмээн Жин ярьжээ.

Сью Крейтцман, Дафни Селфи, Жин Баркер, Баронесс Трумпингтон нар /зүүнээс баруун тийш/

87 настай Жиллиан Линн 1940-өөд оноос хойш бүжигчнээр ажиллаж байгаа.
Жин 6 жилийн өмнө Геп /Gap/-ын хамгийн өндөр настай ажилтан байсан бол одоо өөр нэгэн бютикт ажиллаж байгаа аж.

Британий хамгийн өндөр настай загвар өмсөгч Дафни Селфи

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *