Сингапур улс – аль хэдийнээ ирээдүйн амьдралыг цогцлоосон улс болохыг батлах 15+ нотолгоо

0

Хэдий газар нутаг жижигтэй, байгалийн баялаг гээд байх зүйлгүй ч дэлхийн хамгийн хөгжингүй улс орнуудын тоонд Сингапур зүй ёсоор ордог. Нийгмийн үндсэн үзүүлэлтээрээ ч дээгүүр бичигдэнэ: боловсрол, эрүүл мэнд хамгаалал, амьдралын чанар болон хувь хүний аюулгүй байдал. Сингапурчууд өндөр наслалтаараа дэлхийд дээгүүрт орно, мөн интернетийн хурдаараа ч гайхагдах ажээ.

Сингапур улсаар аялж үзсэн хүн болгон сэтгэл хангалуун байдаг. Сингапур – ирээдүйгээ аль хэдийн угтаж авсан улс болохыг нүдээр харна. Энэ улсыг хүн болгон үзэх боломж байгаа гэж найдаж байна. Харин энэ удаад “Азийн бар”-ыг илүү ойроос танилцуулах гэрэл зураг, бичлэгийг та бүхэндээ сонирхуулахаар бэлдлээ.

Нарны эрчим хүчээр ажилладаг супер моднууд нь Сингапурын хотын ногоон байгууламжийн амьдралыг чимэх шиг

© surangastock / Depositphotos.com

 

Өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь зам хөндлөн гарахдаа гэрлэн дохиог арай удаан асаалгахын тулд тусгай карт ашигладаг.

© alreadytakenusername / Reddit

 

Сингапурт модыг ингэж дахин суулгадаг юм байна

 

Нэгэн их сургуулийн барилга

© feloreen / Reddit

 

Онгоцны буудал дээр нисэх хаалга дээрээ хурдан очмоор байна уу? Амархан!

 

Interlace цогцолбор – 31 орон сууцны барилгаас бүрдэнэ. 2015 онд Дэлхийн архитектурын их наадмаас “Оны шилдэг барилга” шагнал хүртжээ

© bennytgh / Instagram

 

Сингапурт харсан аймшигтай үүл. Аадар бороо орж эхлэхээс өмнө авсан гэрэл зураг

© Leeyikkeat / Twitter

 

Ягаан галт тэрэгний буудал байдаг

© Julianh65 / Reddit

 

Сингапурт юу хийхийг xориглодог хийгээд түүнд оноогдох торгуулиуд – өнөөдрийн сониноос олж уншлаа

© rubicondroid / Reddit

Олон нийтийн газар дуу дуулбал – 3 сар хүртэл xоригдох. Бусдын хамгаалагдаагүй Wi-Fi сүлжээг ашиглавал – 10,000 доллар эсвэл 3 сар хүртэл xоригдох. Тагтаа хооллох – 500 долларын торгууль. Бие засаад усаа татахгүй орхих – 150 хүртэл долларын торгууль. Гэртээ нvцгэн явах – 1000 доллар.

 

Marine Life Park урьд нь дэлхийн хамгийн том аквариум байжээ. Одоогийн байдлаар БНХАУ-ын Chimelong Ocean Kingdom хамгийн томд тооцогдоно

© Depositphotos.com

 

Интернетээс энэ барилгын гэрэл зургийг хараад Сингапур явж өөрийн нүдээр харахаар шийдсэн юм

© Rufi0h / Reddit

 

Хүүхдийн номын сан гэнэ. Экологийн орчинг бүрдүүлэх гэсэн зарчмыг баримтлан зохион байгуулжээ

© publiclibrariesnsw / flickr

 

Харин энэ бол наcанд xүрэгчдэд зориулсан Бишана номын сан. Цонхнууд нь барилгаасаа нааш гарч ирсэн. Уншигчид нэгэн капсулд байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Бусдаас зайдуу номоо уншиж, компьютер дээрээ ажиллахыг хүссэн хүмүүст хамгийн тохиромжтой.

© Gabriel Yeo / flickr

 

Амьдралдаа харсан хамгийн жижигхэн McDonald’s

© karmacy / Reddit

 

Ийм анхааруулах тэмдэг харлаа. Ингэж бичжээ: “Хэрвээ таны арьсны өнгө энэ самбарын өнгөтэй адилхан болсон бол наранд биеэ шарахаа зогсоо”

© BalliBumbulius / Reddit

 

Дээвэр дээрээ задгай усан сантай алдарт Marina Bay Sands зочид буудал

© Uwe Schwarzbach / flickr

 

Ирээдүйн нисэх онгоцны буудал хармаар байгаа бол Сингапурыг зорь. Орчин үеийн технологийг байгаль орчинтой гайхалтай зохицуулжээ. Хүрхрээ – ямар санагдаж байна?

© Kenny Teo / flickr

Та хэзээ нэгэн цагт Сингапурт очиж байв уу? Тэнд таны сонирхлыг өөр юу хамгийн ихээр татсан бэ?

6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *