Бидний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн Титаник кинон дээр гардаг зураг авалтын 13 алдаа. Хамгийн гярхай хүн л үүнийг анзаарч байсан биз ээ

0

Утга агуулгаараа үзэгчдийн тaaшаалд нийцэж, сэтгэлд хоногшсон кинонууд олон бий. Гэвч тэр бүх уран бүтээлүүд огтхон ч алдаагүй гарна гэж байдаггүй билээ. Тэгвэл дэлхий даяар 2 тэрбум америк долларын ашиг олж, олон олон шагналын эзэн болж чадсан алдарт Титаник кинон дээр гардаг зураг авалтын алдаануудыг хүргэхээр бэлдлээ.

1. Мэнгэний байрлал өөрчлөгдсөн

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Rose DeWitt Bukater-ын мэнгэний байрлал өөрчлөгдсөн байгааг зураг авалтын багийнханы хэн нь ч анзаараагүй өнгөрүүлсэн бололтой. Түүнийг хөлөг онгоцонд суухаар ирэх үед мэнгэ нь зүүн хацар дээр нь байсан бол киноны дунд хэсэгт мэнгэ нь баруун хацар дээр нь байгаа харагдах ажээ.

 

2. Хашлага өөрчлөгдсөн

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Анхааралтай ажиглавал эхний зураг дээр хөлөг онгоцны тавцангийн хашлага холбоогүй, хоорондоо зайтай байгаа бол киноны бэлгэ тэмдэг болсон хоёр дахь үзэгдэл дээр тавцангийн хашлага хоорондоо холбогдсон байгаа нь харагдаж байна.

 

3. Ёс зүйн алдаа

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Кинонд нийгмийн олон анги давхаргын ялгааг онцлон харуулсан үзэгдлүүд олон бий. Тэгвэл дээд зэрэглэлийн зорчигчид болох Rose болон түүний ээж Ruth DeWitt Bukater киноны туршид нийгмийн дээд ангийн төлөөлөл болж ёс зүйн олон шинжийг илтгэн харуулдаг. Гэвч энэхүү үзэгдэл дээр хоол, цай уух үедээ бээлийгээ тайлдаг язгууртны уламжлалыг Ruth DeWitt Bukater санамсаргүй байдлаар мартчихсан бололтой. Магадгүй тэр хумсаа янзлахаа мартсан эсвэл бага зэрэг даарсан ч байж болох юм…

 

4. Цаг үетэйгээ нийцээгүй хувцаслалт

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Jack-ыг ядуу, доод анги давхаргын нэгэн хэмээн цаг ямагт зүxэж явдаг Cal Hockley өөрийн тансаг хувцаслалтаараа алдартай нэгэн билээ. Гэвч дээрх үзэгдэлд тэрбээр оймсгүй гутал өмссөн нь тухайн үеийн загварын чиг хандлагатай зохицолдоогүй байгаа ажээ.

 

5. Зүүлт алга болсон нь

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Эхний зурагт Rose ээжийн хамт хоолонд орж байхдаа үс нь боолттой, зүүлт хүзүүндээ зүүсэн байгааг харж байна. Гэвч хэдхэн хормын дараа түүнийг өрөөнөөс гүйж гарах үед үс нь задарч, зүүлт нь алга болсон байх аж.

 

6. Харах өнцөг солигдох төдийд тэр хормойгоо бариад авжээ

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Rose амиa xорлохоор зогсож байх үед Jack түүнийг авардаг билээ. Энэ үзэгдэлд бүсгүйг цааш харж байхад даашинзны хормой нь доош унжсан байгааг харж буй биз ээ. Харин хэдхэн хормын дараа тэрээр хормойгоо барьчихсан зогсож байгаа нь сонирхолтой байгаа биз?

 

7. Jack-ын хантааз

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Өмнөх үзэгдэлд бас нэгэн алдаа гарсан нь Jack-ын хантааз алга болдог явдал юм. Үзэгдэл солигдох бүрт тэр хантаазаа тайлж, өмсөж олон янзаар зураг авалтад орсныг үүнээс ажиглаж болохоор байна.

 

8. Хучлага солигдсон нь

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Магадгүй үзэгчдийн нүдэнд хамгийн их өртсөн ч солигдоод байгааг нь огтхон ч анзаараагүй нэг зүйл бол Rose-ын хучлага биз ээ. Амиa xорлох бүтэлгүй оролдлогынхоо дараа тэрээр анх энэ хучлагаар биеэ ороосон байдаг бол дараа нь киноны төгсгөл хэсэгт өнөөх хучлаганы хээ өөрчлөгдсөн байхаас гадна, хөлөг живсэн байхад хучлага хуурай байгаа нь сонирхол татам байдаг.

 

9. Эд зүйлс алга болсон нь

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Хөлгийн харуулын өрөөнд Jack бaривчлагдсан байх үед Rose түүнд туслахаар орж ирдэг. Яг энэ үед түүний ард харагдах тавиур дээр дэр харагдах боловч хэдхэн мөчийн дараа гэнэт алга болчихсон байх ажээ.

 

10. Хагарсан шил буцаж нийлсэн нь

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Rose Jack-ыг аврахын тулд сүх гарган авахаар шил хагалдаг үзэгдэлд түүнийг сүхээ гарган авсны дараа шил нь буцаж нийлсэн байгааг та дээрх зурагнаас харж болно.

 

11. Хөлөг онгоц буруу тал руугаа живж, аврах завинд татах хүч үйлчлээгүй

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Титаник хөлөг урд талаараа мөсөн уул мөргөж, тэр хэсгээсээ эхэлж живж эхэлдэг. Гэтэл кинонд тус хөлөг хойд хэсгээрээ эхэлж живж байгаа харагддаг. Түүнчлэн аврах завийг тогтоож байгаа олс татах хүчний дагуу хазайх ёстой байтал эгц эгц доош унжсан харагдаж байгааг эхний зургаас харж болохоор байна.

 

12. Хэн ч тэнгэрт анхаарлаа хандуулаагүй

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Астрофизикч Neil deGrasse Tyson өөрийн мэргэжлийн зүгээс Титаник кинонд хэд хэдэн алдаа гарсан байгааг нэрлэсэн байдаг. Тухайлбал, цэлмэг тэнгэртэй шөнө ямар ч од, сар тэнгэрт харагдахгүй байгаа нь огтхон ч байж боломгүй зүйл гэдгийг тэрээр хэлсэн байдаг.

 

13. Хөлдсөн мөс алга болсон нь

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Атлантын далайн хүйтэн шөнө Rose, Jack хоёр амьд үлдэхийн тулд тэмцэж байгаа энэ үзэгдлийн эхэнд Jack-ын хамар доор мөстөж, хөлдсөн зүйл байгаа нь харагддаг. Гэвч удалгүй дараах үзэгдэлд хөлдсөн мөс түүний нүүрнээс ор мөргүй алга болсон байх ажээ.

Та энэ киноноос өөр алдаа олж харж байсан уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

13
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *