Ердөө 9-хөн настай хүү хувийн эдлэн газар, тансаг харш эзэмшдэг ба өөрийн гэсэн супер автомашинуудтай ажээ. Тэрээр тансаг амьдралаа Инстаграмаараа дамжуулан бусадтай хуваалцдаг гэнэ

1

Нигери улсад амьдардаг Мухаммед Аваль Мустафа буюу Инстаргам сүлжээнд Момфа Жуниор нэрээрээ алдартай нэгэн хүү биднийг анхны хуурцагныхаа мөнгийг ч олж чаддаггүй байсан насандаа хувийн эдлэн газар, супер автомашины цуглуулгатай болжээ.

The Sun хэвлэлийн мэдээллэж буйгаар тэрээр Нигерийн тэрбумтан Исмайла Мустафагийн хүү ажээ. Түүний хувьд Инстаграм сүлжээнд 1.1 сая дагагчтай юм.

Исмайла Мустафа 2019 онд хүүгийнхээ 6 насны төрсөн өдрөөр том хэмжээний эдлэн газар болон харш бэлгэнд өгч байв. Тухайн үед тэрээр өөрийн цахим хуудастаа, “Өөрийн гэсэн орон гэртэй болно гэдэг хүний амьдралдаа мэдэрч болох хамгийн гайхалтай мэдрэмжүүдийн нэг билээ. Өөрийн гэсэн гэрийг юутай ч харьцуулж үнэлж болохгүй” хэмээн бичиж байсан гэдэг.

Түүнчлэн тэрээр “Унаж босох үед очих газартай байна гэдэг хамгийн сайхан зүйл. Гэр орон гэдэг чамайг яаж ч явсан хэзээд чиний талд байх түшиг билээ. Хүүдээ гэртэй болсонд нь баяр хүргэе. Ааваас нь” хэмээн бичиж байв.

Мөн тэрээр “Миний хүү албан ёсны татваруудыг бүгдийг нь бүрэн төлж барагдуулсан тул бусдаас хүндлэл хүлээх эрхтэй. Миний хүү бол Gucci брендээр гоёсон хамгийн залуу эдлэн газрын эзэн” хэмээж байсан удаатай.

Момфа Жуниорын хувьд өдгөө 9 настай бөгөөд 25,000 дагагчтай өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан тансаг амьдралаа бусадтай хуваалцдаг ажээ.

The Sun хэвлэлийн мэдээллэснээр түүний гэр бүл Лагос хотод бизнес эрхэлж хөрөнгө мөнгөтэй болсон бөгөөд улмаар хөрөнгө оруулалтын салбарт хүч үзэх болсон ажээ. Гэсэн ч тэрээр саяхан 10 сая фунт стерлинг угаасан xэргээр саатуулагдсан ба Авилгaтай тэмцэх газраас түүний xэргийг судалж үзээд шүүхэд шилжүүлсэн юм. Харин тэрээр $469,000-ын барьцаа төлж батлан даалтад гараад байгаа аж.

Тэгвэл түүний өмгөөлөгч Гбоега Оёволе “Lagos Today” хэвлэлд “Миний үйлчлүүлэгч гадаад улсад коронавирусын халдвар авсан тул шүүх хуралд биечлэн очих боломжгүй байна. Үүнийг нотлох баримт бичгийг Эдийн засаг, санхүүгийн гэмт xэрэгтэй тэмцэx газарт хүргүүлсэн. Бүрэн эдгэрснийхээ дараа үйлчлүүлэгч маань өөрийн биеэр амласан ёсоороо нутагтаа очих болно. Түүнийг бaривчлагдаагүй байгаа гэдгийг та бүгдэд хэлэх байна” гэжээ.

Тэгвэл тэрээр саяхан өөрийн Инстаграм хуудастаа “Тэнгэрийн хүү газардлаа. Лагос хотод томоохон бизнесийн ажил хийнэ” гэсэн тайлбартай зураг оруулж, төрөлх нутагтаа ирснээ зарласан байна.

8
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *