Байгаль эхийг хайрлаж, хүндэтгэнэ гэдэг ямар чухал зүйл болохыг харуулах, дизайнеруудын бүтээсэн гайхалтай 20+ санаа

2

Модыг тайрч авахын оронд чөлөөтэй ургах боломжоор хангах эсвэл онгон байгаль дахь ан амьтдын явах газрыг хязгаарлахгүй байх үүднээс хурдны зам дээгүүр ногоон байгууламж хийх – эдгээр жижиг зүйлс асар их өөрчлөлтийг бий болгоно – тэр тусмаа өнөөдөр байгальд бидний оролцоо өмнөхөөсөө ч илүү хэрэгтэй болсон! Маш олон догь, эко орчныг бүрдүүлсэн дизайнууд бий болж байгаад бурхандаа талархъя, эдгээрээс харахад дизайнерууд хүрээлэн буй орчин болон байгаль эхэд хүндэтгэл үзүүлж байгаа нь тодорхой байна.

Бид бүхэн эко буюу хүрээлэн буй орчиндоо илүү анхаарсан амьдралын хэв маягтай байхын тулд хичээх хэрэгтэй, тиймээс зарим дизайнеруудын байгаль эхийг нэн тэргүүнд тавьж, гайхалтай дизайны санаа гаргаж, интернет хэрэглэгчдийг байлдан дагуулж чадсан бүтээн байгуулалтыг сонирхуулахаар бэлтгэлээ.

1. Зул сарын арал, Австралид авто зам доогуурх нүхэн гарц болон гүүрэн гарц 30 орчим байдаг ба эдгээр нь улаан хавчнуудыг аюулгүй зам хөндлөн гарч нүүдэллэхэд нь тусалдаг байна.

parksaustrali / Instagram

 

parksaustrali / Instagram

 

2. Зарим хог хаягдлыг гадна талд нь тавих боломжтой хогийн сав, шил сав түүдэг хүмүүс тааламжгүй үнэртэй хогийн савыг ухах шаардлагагүй болж байгаа юм.

© Drop-a-Titan-on-it / reddit

 

3. Хутга болон сэрээ болж задардаг хоолны хэрэгсэл!

snapcutleryinsta / Instagram

 

4. Сингапур дахь зам дээгүүрх гүүрэн гарц, энэ нь амьтдад аюулгүй зам хөндлөн гарахад нь тусалдаг

© cheekyasian / reddit

 

5. Модыг тайрахын оронд, ургуулахаар шийдсэн зоогийн газар

© Figueira Rubaiyat / Tripadvisor

 

6. Япон дахь төмөр замын доогуурх яст мэлхийнд зориулсан тунел, энэ нь яст мэлхийнүүд галт тэрэг явах үед гэмтэх эрсдэлийг бууруулах ач тустай

© Unknown / imgur

 

7. “National Geographic” гадуураа гялгар уутаар биш, цаасаар хучигддаг болжээ!

© Benjurphy / reddit

 

8. Орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах, нохдод зориулсан усан оргилуур бүхий усны цорго

© TrumpetLife69 / reddit

 

9. Хүмүүс модны үндсийг тайралгүй, дээгүүр нь хашаа босгожээ – эдгээр хүмүүст шагнал өгөх нь зүйтэй!

© UncleCarbuncle / reddit

 

10. Энэ усны нөөцлүүр өөрөөс нь ус авсны хариуд таныг хичнээн ширхэг хуванцар савтай уснаас татгалзаж, байгаль эхийг хамгаалж байгааг хэлж өгнө.

© lolersaurus / reddit

 

11. Голландчууд амьтдад зориулан уг гүүрийг хийсэн бөгөөд эко-гүүр гэж нэрлэжээ.

© tim641 / reddit

 

12. Модыг тайрахын оронд тойрог зам хийсэн байна

© ethan_kahn / reddit

 

13. Тэр чигтээ модон дээр суурилсан тоглоомын талбай

© WasIsMitDenKohlen / reddit

 

14. Хэрэмний гүүр, Лонгвью, Вашингтон

© wikipedia.org

 

15. Австрали, Викториагийн хурдны зам дээгүүрх хэрмэнд зориулсан торон гүүрэнд камер суулгасан бөгөөд заримдаа шувууд энд үүрээ засах нь бий.

© National Geographic

 

16. Шар айрагны компани лаазан дээрх хуулгыг амархан авагддаг байхаар шийдэж өгчээ

© Unknown / reddit

 

17. Байгальд үзүүлж буй жинхэнэ хүндэтгэл

© Unknown / imgur

 

18. Энэ зоогийн газар гоожуурын доогуур ургамлууд тавьсан нь усыг хий дэмий урсахаас сэргийлжээ

© halfandhafu / reddit

 

19. Зам барихдаа модыг дайруулж биш, тойруулж хийжээ

© ondiseno.com

 

20. Тэд модыг тайрч болох байсан ч, тэгсэнгүй.

© mrmodojosr / reddit

 

21. Савлагаан дээрх хуулгыг хаяхын оронд шугам болгон хэрэглэх боломжтой

© adarunti / reddit

 

22. 90 настай энэ мод зоогийн газар дотор байдаг бөгөөд одоо хотын нэгэн өв уламжлал болсон байна

© Kit Kat / TripAdvisor

Модоор хүрээлэгдсэн тоглоомын талбай бол яг л хүүхдийн мөрөөдөл биелж буй мэт зүйл! Та амьдралдаа энэ мэтчилэн эко шийдлүүдийг харж байсан уу?

55
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *