Чацарганы хатаасан навчийг цайны оронд хандалж ууж байгаарай! Учир нь таныг маш олон өвчин зовиураас салгаж, бие махбодид эерэг нөлөө үзүүлнэ

2

Даралт ихсэх болон даралттай холбоотой янз бүрийн бэрхшээл, ходоод гэдэсний хямрал, амин дэмийн дутагдал, ханиад томууны үед хатаасан навчийг цайны оронд хандалж уун хэрэглэх бөгөөд заримдаа гоньд, яншуйтай хольж хоолондоо хэрэглэж болно.

1. Чацарганын навчны ханд нь үе мөчний өвчний үед сайн нөлөөтэй (1 хоолны халбага нунтаг навчийг аяга усанд хийж 10 минут буцалгаад, хагас аягаар өдөрт 2 удаа ууна).

2. Амин дэмийн дутагдалтай үед 5 гр хуурай навчийг 1 аяга буцалсан усанд хийж хандална.

3. Ходоод гэдэсний хямралын үед чацарганын навч, мөчрийн ханд хийж ууна.

4. Арьсны янз бүрийн өвчний үед чацарганын навч, мөчрийн ханд бүхий усанд орно.

5. Навч болон үндсэнд нь судасны бөглөрөл үүсэхээс сэргийлэх зумарин хэмээх бодис ихээр агуулагдсан байдаг.

6. Ханиад томууны үед адил хэмжээний чацарганын навч, алтан зул цэцэг, алтан цэгцүүхэй цэцгийг хандалж ууна.

7. Чацарганын навч нь амны хөндийн янз бүрийн өвчин, үрэвсэлд сайн нөлөөтэй.

8. Чацарганын навчны хандыг чихрийн шижин (тэр тусмаа судсанд нөлөөлөх хэмжээтэй үед), цус багадалт, ходоодны шарх болон бусад өвчин, элэгний өвчин, ханиад, даралт ихсэх зэрэгт хэрэглэнэ.

9. Мөн холестерины хэмжээ ихэдсэн, хэт таргалалтанд сайн нөлөөтэй.

9
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/06/30 at 08:31

    Ariunaa Boldbaatar

  2. Ganzorig Tserendorj

    Ganzorig Tserendorj

    2019/06/30 at 10:08

    ямар ШУ баталсан юм бол эх үүсвэрийг нь заагаад өгөөч

  3. Ишдорж Бямбацэнд

    Ишдорж Бямбацэнд

    2019/06/30 at 12:21

    Adiyabaatar Azzaya Lhagvaa Lhagvaa Ishdorj Baasanjav

  4. Surenchimeg Puntsag

    Surenchimeg Puntsag

    2019/07/02 at 14:57

    Haanaas avah ve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *