Нэгэн эмэгтэй салсан нөхрөөсөө өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийсэн гэрийн ажлынхаа хөлсийг нэхэмжилж 60 мянган еврогийн нөхөн төлбөр авчээ

0

Португалийн дээд шүүх нэгэн эрийг хуучин эхнэртээ 60 мянган еврогийн нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргажээ. Нөхөн төлбөр нь гэр бүл байсан өнгөрсөн 30 жилийн хугацаанд эхнэрийнх нь хийсэн гэрийн ажил, хоол хийж, угааж цэвэрлэсний хөлс ажээ.

Шүүхийн уг шийдвэр эхнэр, нөхөр хоёрын хооронд он удаан жил үргэлжилсэн салах үйл явцад цэг тавьсан юм. Эхнэр нь эхлээд гэр бүл байх хугацаандаа үнэ төлбөргүй хийж байсан хөдөлмөрийнхөө хөлсөнд 240 мянган еврогийн нөхөн төлбөр нэхэмжилжээ. Барселуша (Португалийн хот)-гийн шүүх эмэгтэйн нэхэмжлэлийг хүлээж аваагүйгээр барахгүй салж байгаа нөхрийг ямар нэгэн төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзжээ.

ridus.ru

Харин уйгагүй гэрийн эзэгтэй бууж өгөхийг хүссэнгүй. Тэр дараагийн шатны шүүхэд давж заалдаад заргаа авч чадсан юм. Нөхөр нь шүүхийн шийдвэрийг хүлээж авахыг хүсээгүй бөгөөд давж заалдсан ч түүний өргөдлийг авч хэлэлцэлгүй эмэгтэйд нөхөн төлбөр төлөхөөр дахин шийдвэрлэжээ. Нөхөн төлбөр төлөх шалтгааныг дараах байдлаар шүүх тайлбарласан байна: гэрийн ажил нь нийгэмд төдийлөн илт нөлөө үзүүлдэггүй ч гэлээ өөрийн гэсэн эдийн засгийн үнэ цэнтэй ажил. Энэ нь улс орны эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байдаг зүйл гэжээ.

bbci.co.uk

Шүүх хурлын үеэр эхнэр нь 30 жилийн хугацаанд өөрийгөө сайн эхнэр байсан гэдгийг мөн баталжээ, өөрөөр хэлбэл эр нөхрийнхөө ажил төрлөө хийх бүхий л нөхцлийг хангаж, гэр орны ажлыг бүрэн хариуцаж чадаж байсан гэдгийг баталсан байна. Тийм ч учраас нөхөр нь эд хөрөнгөө өсгөж чадсан, мөн эхнэрийн гүйцэтгэж байсан төлбөргүй ажлын хөлснөөс тодорхой хэмнэлт гаргасан нь тодорхой.

Нөхөн төлбөрийн дүнг тооцон гаргахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэж 360 сард буюу 30 жилд үржүүлсэн байна. Нийт гарсан дүнгийн гуравны нэгийг нь энэ хугацаанд эхнэрийн зарцуулсан хөдөлмөр, цаг хугацаанд суутган тооцжээ.

Эхнэрийнх нь гаргасан зарга нүдээ олсон зөв үйлдэл гэж та бодож байна уу?

2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *