Алдартнуудын нэрээр нэрлэгдсэн арван зүйлийн амьтад

0

Алдартнуудын нэрээр нэрлэгдсэн арван зүйлийн амьтад


Сүүлийн жилүүдэд биологичид шинэ төрөл зүйлийн амьтдад алдартнуудын нэрийг өгөх нь ихэссэн байна. 17.000-24.000 нэр төрлийн амьтан, ургамал, микроорганизмууд алдартай дуучид, жүжигчид, улс төрчид болон бусад алдартнуудын нэрээр нэрлэгдээд байгаа аж. Сониуч зантай уншигч та бүхэндээ зориулаад та бидний мэдэх алдартнуудын нэрээр нэрлэгдсэн арван зүйлийн амьтны зураг болон нэрийг мэдээллийн дэлгэрэнгүйд нийтэлсэн байгаа ба эрхэм таны сонирхлыг татсан мэдээлэл болж чадсан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа энэ дашрамд илэрхийлье.Richard Dawkins загас
Саяхан олдсон, дотроо дөрвөн зүйл бүхий энэ загас Английн судлаач, биологич Richard Dawkins-ын нэрээр нэрлэгдсэн. Richard Dawkins “Миний нэрээр загасны төрөл нэрлэгдсэнд маш их баяртай байна. Энэ загаснууд үнэхээр үзэсгэлэнтэй.” гэсэн байна.

[ XopoM.com ] фото

Bob Marley шимэгч
Карибын тэнгис дэх загасны биен дээр шимэгчлэн амьдрах жижиг хавч хэлбэрийн энэ биет нь регги од Bob Marley-гийн нэрээр нэрлэгджээ. Арканзасын их сургуулийн далай тэнгисийн биологич Paul Sikkel хэлэхдээ “Би Marley-гийн дууг мөн түүнийг шүтэн биширдэг болохоор байгалийн энэ гайхамшгийг Bob Marley гэж нэрлэсэн.” гэжээ.

[ XopoM.com ] фото

Beyonce морин хэдгэнэ
Саяхан нээгдсэн ховор зүйлийн энэ морин хэдгэнийг нэрт дуучин Beyonce-ын нэрээр нэрлэжээ. Энэ оны 1-р сард тус нээлтийг хийсэн эрдэмтэн Brian Lessard “Энэ морин хэдгэний цээжин дээр алтан үс байдаг нь надад Beyonce-ийг санагдуулсан.” гэсэн байна.

[ XopoM.com ] фото

John Cleese лемур бич
2005 онд нээгдсэн лемурын нэг төрөл Английн инээдмийн жүжигчин John Cleese-ийн нэрээр нэрлэгджээ. Мадагаскарт амьдардаг энэ лемурын төрлийг нээсэн эрдэмтэн Urs Talmann энэ жүжигчин эрхмийн олон кинонд дуртай бөгөөд түүнд талархал илэрхийлэх үүднээс ийнхүү нэрлэсэн гэнэ. Харин John Cleese түүний энэхүү үйлдэлд талархаж, мөн лемурт хайртай гэдгээ хэлсэн байна.

[ XopoM.com ] фото

George W. Bush цох
Америкийн хуучин ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн энэ цох улс төрчийн нэрээр нэрлэгдсэн цорын ганц шавьж биш юм. 2005 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Dick Cheney болон Батлан хамгаалах яамны нарийн бичиг Donald Rumsfeld-ын нэрээр нэрлэгдсэн цохнууд байсан байна. Цохны гурван төрлийг нээсэн эрдэмтдийн багийн гишүүн Quentin Wheeler өөрийгөө консерватив үзэлтэй нэгэн гэдгээ түүнчлэн улс төрийн байр сууриа илэрхийлэх үүднээс ийнхүү нэрлэсэн хэмээжээ. Мөн түүний хэлснээр Bush түүний энэ үйлдэлд талархал илэрхийлсэн гэнэ.

[ XopoM.com ] фото

Kate Winslet цох
Алдарт Титаник киноны жүжигчин Kate Winslet-ийн нэрээр нэрлэгдсэн энэ цохыг нээсэн шавьж судлаач Terry Erwin цохоо ийнхүү нэрлэсэн нь ой мод үгүй болж байгаагаа үүдэн шавьжнуудад аюул нүүрлээд байгааг сануулах үүднээс ийм алхам хийсэн гэнэ.

[ XopoM.com ] фото

Adolf Hitler цох
Словень дахь тавхан ширхэг чийгтэй агуйгаас олдсон энэ цохыг 1933 онд Германы шавьж судлаач нээсэн бөгөөд тэрбээр цохыг Adolf Hitler Германы канцлерыг томилсон өдрийн өмнөх өдөр олсон учир ийнхүү нэрлэсэн гэнэ.

[ XopoM.com ] фото

David Attenborough палеосаурус
Америкийн палеонтологич Robert Bakker-ын нээсэн эрт галавын үеийн далай тэнгисийн хэвлээр явагч палеосаурусын нэрний тухайд тэрбээр Британий нэвтрүүлэгч, байгаль судлаач Attenborough-ын хүндэтгэлд зориулж энэ нэрийг өгсөн бөгөөд Bakker энэ эрхмийг хүүхэд байхын үлэг гүрвэлд дуртай байсан гэдгийг мэдэх учир ийн нэрлэсэн гэнэ.

[ XopoM.com ] фото

Hugh Hefner туулай
Playboy-г үндэслэгч Hugh Hefner-ийн нэрээр намгийн туулайг нэрлэсэн нь гайхмаар зүйл биш ч юм шиг. Бүтэн нэрээрээ бол Sylvilagus palustris hefneri хэмээн нэрлэгдэх энэ туулай Америкийн зүүн өмнөд хэсэгт амьдардаг. Сонирхолтой нь Hefner энэ ховор зүйлийн туулайг хамтгаалах ажилд санамсаргүйгээр хандив өргөж байсан юм байна.

[ XopoM.com ] фото

Хунтайж Charles мэлхий
2008 онд Эквадорт олдсон энэ мэлхийний зүйлийг Английн хунтайжийн нэрээр нэрлэсний учир нь Британий дээдэс халуун орны ой, амьтан ургамлын аймгийг хамгаалах буяны үйлсэд идэвхтэй оролцдогийг хүндэтгэсэнд оршиж байгаа аж.

[ XopoM.com ] фото
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. huslenjx

    2012/08/14 at 16:09

    xexexex
    :-x

  2. jerry-man

    2012/08/14 at 17:27

    xaxaxaxaxa

  3. Зочин

    2012/08/14 at 18:00

    daanch de..beyonce-g min yu bolgotsiin be.. lol

  4. Зочин

    2012/08/14 at 20:52

    тэр bob marley яаж байгаан бэ

  5. Зочин

    2012/08/14 at 22:25

    hitler nertei tsoh bhdaa yahawdee muuhai yum shvtej yawdag hvniig min

  6. Зочин

    2012/08/17 at 16:16

    bob marley шимэгч edr xaxaxaxaxaxaxaxa :-)

  7. Зочин

    2016/02/05 at 17:41

    teneg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *