Шөнө бүр дэрэн доороо саримс хийж унтвал зохистой гэдгийг батлах 4 шалтгаан

0

Саримс нь хавдрын эсийг үгүй хийх, бие хоргүйжүүлэх, биеийн жинг бууруулах, урт наслалтад хүргэх зэрэг олон эерэг нөлөөг хүний эрүүл мэндэд хүргэж байдаг. Хэдийгээр эвгүй үнэртэй хэдий ч үр ашгийг нь нэг л мэдэрсэн бол өдөр бүрийн хэрэглээнд тань багтана гэдэгт итгэлтэй байна. Манай сайт уншигч танд саримс дэрэн доороо хийж унтвал зохистой гэдгийг батлах 4 шалтгааныг хүргэхээр бэлдлээ.

Хамар битүүрлийг арилгана

Саримс өөртөө аллицин хэмээх антибиотик агуулж байдаг тул түүний үнэр нь хамар битүүрлийг үгүй хийж, амьсгалын замыг чөлөөлж, элдэв халдварыг намжаах ач тустай байдаг. Үр дүн нь шууд мэдрэгдэхүй боловч аажимдаа амьсгал чөлөөтэй авах боломжтой болж буйг та мэдрэх болно.

 

Дархлалын тогтолцоог дэмжинэ

Дээр дурьсан аллицин нь хүний бие дэх гадны халдварыг дарж, биеийг эрүүлжүүлэх эерэг нөлөөтэй. Харин дэрэн доороо саримс хийж унтаж хэвших нь аливаа өвчин тусах магадлалыг бууруулж байдаг ажээ.

 

Хортон шавжийг устгана

Шөнө унтаж байхад тань шавж өөр лүү тань ойртох вий гэхээс айдаг бол, өглөө шумууланд хазуулж сэрэхээс эмээж байгаа бол дэрэн доороо саримс хийж унтаж хэвшээрэй. Хортон шавжнууд саримсны үнэрийг тэвчдэггүй аж.

 

Таатай унтаж амрахад тустай

Саримс нь нойргүйдлийг дарахад тустай В1 амин дэмээр тун баялаг. Түүнчлэн нойрыг өдөөдөг мелатонины хэмжээг нэмэгдүүлдэг В6 амин дэм ч тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг ажээ. Мөн саримс нь мэдрэлийн тогтолцоонд сайнаар нөлөө үзүүлж, сэтгэл санааг тайвшруулах эерэг нөлөөтэй байна.

Хүний эрүүл мэндэд тустай өөр ямар ногоо байна вэ? Байгалийн гаралтай өөр ямар зүйлсийг та хэрэглэдэг вэ?

8
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *