Зарим хүмүүс маш унтамхай байдаг нь тэдний “төрөлхийн” шинж чанар болохыг судлаачид олж тогтоожээ. Тэд бол унтах гэж төрсөн хүмүүс юм

0

Массачусеттсын төв эмнэлгийн судлаачид өдрийн цагаар нойрмоглодог, унтдаг хүмүүсийн шалтгаан нь генийн удамшлын шинж чанартай байдгийг олж тогтоож, Nature Communications сэтгүүлд хэвлүүлжээ.

Тэд судалгаагаа Испанийн Мурсиагийн Их Сургуулийн судлаачид тэргүүтэй хэд хэдэн байгууллагатай хамтарч явуулсан бөгөөд зүрх судасны бодисын солилцоотой ч мөн холбоотой гэдгийг олж тогтоогоод байгаа ажээ.

Харвардын Анагаахын Сургуулийн суралцагч, Массачусеттсын төв эмнэлгийн Геномийн тасгийн эмч, доктор, профессор Dashti хэлэхдээ, “Өдөр унтах явдал нь зарим талаар маргаантай зүйл” хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр Испани тэргүүтэй баруун европын соёлд үдийн цайны дараа зүүрмэглэх явдал түгээмэл байсан ч сүүлийн үед энэ уламжлал нь тасраад байгааг дурьдаад, өмнө нь ийм соёлгүй байсан АНУ-д зарим компаниуд ажилтнуудыхаа идэвхтэй байдлыг дэмжих зорилгоор тодорхой хугацаанд зүүрмэглэх цаг гаргаж байгааг онцолжээ.

Тэд энэхүү судалгаагаараа өдрийн унтлага хийх явдал нь биологийн хувьд ямар учир шалтгаантай байдгийг илрүүлэх зорилго тавьж ажиллажээ.

Ийнхүү Массачусеттсын төв эмнэлгийн Sexena судалгааны төвийн судлаач доктор, профессор Richa Saxena-аар ахлуулсан баг олон хүмүүсийн ген дээр ажиглалт хийх явцад хүний ген нь нойр, нойргүйдэл, эрт босох, орой унтах зэрэг олон зүйлд нөлөөлж байдгийг илрүүлжээ.

Saxena-гийн судалгааны баг болон Мурсиагийн Их Сургуулийн Физиологийн тэнхимийн судлаач доктор, профессор Marta Garaulet нар ген нь тодорхой өвчний шалтгаан болдог эсэхийг тогтоох зорилготой олон тооны хүмүүсийн ДНХ-д судалгаа явуулсан юм.

Энэ судалгаагаа тэд Их Британийн Биобанкнаас 452,633 хүний генийн мэдээллийг авч, хүн тус бүрээс өдөр унтдаг эсэх талаар асуулга явуулжээ. Энэхүү ажиглалтаар 123 бүс нутгийн иргэд өдрийн цагаар унтдаг гэдэг нь ажиглагдсан байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын өдрийн үйл ажиллагааг нь ч бас хянажээ. Энэ нь өдөр унтах явдал нь гентэй холбоотой гэсэн дүгнэлтээ батлах үйл ажиллагааны нэг хэлбэр байсан аж.

Энэхүү судалгаагаар өдрийн цагаар унтах явдлыг 3 төрлөөр хувааж авч үзэх боломжтой гэжээ.

  • Дур сонирхлоороо унтдаг: Зарим хүмүүс ядаргаанаас үүдэлтэй нүдээ амраах шалтгаанаар унтдаг хүмүүс.
  • Нойргүйдлээс үүдэлтэй унтдаг: Урьд шөнийн дутуу нойроо өдрийн цагаар нөхөж авдаг хүмүүс.
  • Эрт сэрсэн нойроо нөхөх: Хэт эрт сэрсэн учраас дутуу нойроо авахаар өдөр унтдаг хүмүүс гэж ангилжээ.

Судалгааны үр дүнгийн талаар доктор, профессор Dashti, “Өдрийн цагаар зүүрмэглэх явдал нь хүний биологийн шинж чанартай хамааралтай байдаг нь нотлогдлоо” хэмээсэн бол доктор, профессор Marta Garaulet, “Ирээдүйд ажилтнуудынхаа үр бүтээлтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд магадгүй үдийн цайны дараа хэсэг зуур унтах цагийг компаниуд гаргах хэрэгтэй байх” гээд бүсэлхий орчмоор жин нэмэх, цусны даралт нэмэгдэх шалтгаан зэрэг салбар судлагдахуунууд энэхүү судалгаатай уялдаж явагдах шаардлагатай байгааг дурьджээ.

Түүнчлэн хэд хэдэн генээс өдөр унтах явдал нь орексин гэж нэрлэгддэг нейропептидтэй холбоотой болох нь батлагдаад байгаа билээ. Учир нь өмнө дурьдсан нейропептид нь сэтгэц болон сэтгэл хөдлөлд нөлөөлж нойргүйдлийг бий болгож байдаг ажээ.

3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *