Хөрш зэргэлдээ зэрэгцэн амьдрахад хамгийн их тэвчээр барж, дургүй хүрмээр санагддаг 11 төрлийн хөрш

0

Статистик тоонд хэрэв итгэвэл, бид хөршүүдтэйгээ таатай харилцаа тогтоож чаддаг байна. Санал асуулгад оролцох хүмүүсийн ихэнх нь хөршүүдтэйгээ сайн танил төдийгүй мөн нэг удаа ч болов ямар нэгэн байдлаар тусалж байсан гэжээ: хүүхэд, гэрийн тэжээвэр амьтныг нь харж өгөх, мөнгө зээлүүлэх, эд зүйлээ түр хэрэглүүлэх, хэрэгтэй зөвлөгөө өгөх зэргээр. Үүний зэрэгцээ туслах нь бүү хэл “Сайн байна уу” гэж мэндлэхээс ч дургүй хүрмээр хөрш гэж бас байдаг ажээ.

Манай нийтлэлд дурдагдах эдгээр 11 төрлийн хөршийн аль нэгтэй зэрэгцэн амьдарч байгаа бол таны өмнөөс “харамсаж” байна. Нийтлэлийн төгсгөлд ямар хөршийг сайн хөрш гэдгийг танд танилцуулна.

1. Хогоо үүдэндээ гаргаж тавигч

Энэ төрлийн хүмүүсийн гайгаар хогийн цэг бараг л үүдэнд байдаг гэж хэлэхэд буруудахгүй. Хогийн цэг орцны үүдэнд байсан ч гэсэн тэд хогоо гаргаж хаяхаас залхуурна. Муухай үнэртэй хогоо гэрийнхээ үүдэнд орхих нь тэдний хувьд энгийн үзэгдэл. Бидний дунд нэг биш удаа бусдын хогийг гаргаж хаяж байсан хүмүүс цөөнгүй байгаа болов уу. Тэвчээр бартал хогоо үүдэндээ гаргаж тавигчид чухам биднээр л хогоо гаргуулж хаяулах хүсэлтэй байгаа юм шүү дээ.

 

2. Тaгнуулч

Маш ажигч этгээд, тэр хөршүүдээ өөрсдөөс нь ч илүү сайн мэднэ. Заримдаа ч бас хэрэг болдог л доо: орцонд ямар нэгэн онцгой зүйл тохиолдлоо гэхэд ажигч хүний мэдээлэл хэрэг болно шүү.

 

3. Байгальд дурлагч

Амьд гэсэн болгоныг хайрлан хамгаална: нохой, муур, тоть бас тэр өхөөрдмөөр хорхой шавьж нь түүний цэвэрхэн биш гэр оронд нь үржсээр л… “Яасан гэж? Жоом чинь сайн экологийн илэрхийлэл” – гэж байгальд дурлагч өөртөө итгэлтэй нь аргагүй хэлнэ. “Манай байр урилгагүй зочдоор дүүрлээ” гэж харин хөршүүд нь гунигтай нь аргагүй амандаа үглээд л хоцорно.

 

4. Байнга юм гуйгч

Төлөвлөлт гэдэг зүйлд суралцах ёстой нэг хэсэг хүмүүс: үнэхээр тохиромжгүй үед ямар нэгэн зүйл нь дуусчихдаг. Хөрш рүү ороод чимх давс авах – түүний хувьд бол энгийн үзэгдэл. Ингэхдээ цаг хэд болж байгааг  ч харахгүй, шөнө үү, өглөө эрт үү, огт хамаагүй.

 

5. Автомашинд дурлагч

Хөршүүд түүний машиныг сайн мэднэ: хэдэн литрийн шатахууны багтаамжтай, хэдэн цилиндртэй, форсунк нь хэзээ бөглөрдөг, хэд хүртэл хурдалдаг гээд л… Байрныхаа гадаа байнга машинаа засах тэр эр бас чанга дуу тавина. Мэргэжлийн хүн ирээд зөвлөгөө өгвөл үл тоомсорлосон байдлаар хүлээн авдаг.

 

6. Тагтан дээрх эмээ

Ямар нэгэн зүйлд мөнхийн сэтгэл дундуур явдаг хүмүүс байдаг. Ялангуяа гадаа эрх дураараа тоглож байгаа хүүхдүүдийг хараад л шууд уур нь хүрэх хүмүүс цөөнгүй. Тагтан дээрээсээ хүүхэд хүмүүжлийн номлол уншихаа тэд иргэний үүрэг гэж боддог бололтой.

 

7. Тоглоомчин

Тоглоомын баг сонгох сонголтын хувьд үнэхээр бүтэлгүй хөрштэй байх хэцүү. Тyлааны зөв буруу тактиктай багтай тyлаанд орох ямар хэцүү болохыг хөршүүд сайн ойлгоно. Арга ч үгүй биз: шөнө болгон хананы цаанаас бyyдалцаан сонсож, хожигдсондоо уурлаж хашгирах гэймер сонсогдоод байна.

 

8. Залуу авьяастан

Магадгүй их л авьяастай хүүхэд байх. Одоохондоо шууд тодорхойлох амаргүй л дээ, яагаад гэвэл тэр дөнгөж л анхныхаа алхмыг хийж байгаа хүүхэд. Гэхдээ л эв хавгүй татах хийлийн чавхдас хөршүүдийн тэвчээрийг барна.

 

10. Өөрчлөлт хийх дуртай хөршүүд

Гэрийнхээ тавилгыг байнга л өөрчилж байдаг айлууд байдаг. Бараг долоо хоног тутамд байрлалаа өөрчлөхөөр шийдсэн хосуудын дуу хоолой хананы цаанаас сонсогдоно: “За алив, шкафаа түлхээрэй”.

 

11. Хөл хөдөлгөөн тасардаггүй айл

Түм түжигнэж, бум бужигнасан айл, найз нөхдөө дуудаж найрлах дуртай айл. Тэдэнтэй муудалцаад байж болдоггүй: гомдол хэлэхээр ороод 2 цагийн дараа гэдэс дүүрэн, багахан халаалттай ч гарч ирж мэдэх юм.

 

Бонус: үл үзэгдэгч хөршүүд

Магадгүй хамгийн шилдэг хөрш: хэн ч хараагүй, хэн ч сонсоогүй хөрш. Тэр байранд ер нь хүн амьдардаг эсэх нь ч эргэлзээтэй.

Хөршүүдтэйгээ яаж тайван амьдарч болох талаар танд өгөх зөвлөгөө байна уу? Дээр дурдсан хөршүүдтэй та хэрхэн зохицож амьдарч байна вэ?

45
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2021/03/26 at 13:41

    Солонгост бол дээр нь муухай үнэртэй суудаг хүмүүс олон. Тийм хөрш хэцүү. Цонхоо онгойлгохоор муухай үнэр орж ирээд. Орнууд хараа муу дээр нь үнэр амт бас муу мэддэг.

  2. Энэ дээрх хүн яг үнэн ярьж байна

    2021/11/28 at 23:20

    Солонгост яаж амьдардаг юм бол

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *