Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг 10 улс

2

Байгалийн үзэсгэлэнт тогтоц, үнэгүй боловсрол, цэвэр цэмцгэр байдал. Хүмүүс нь эерэг сэтгэлгээтэй, найрсаг. Үлгэр гэж бодож байна уу? НҮБ-ийн тоон үзүүлэлтийг үндэслэн National Geographic дэлхийн хамгийн аз жаргалтай улс орныг нэрлэжээ.

Швед

Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг 10 улс 1

Баруун Европын уг улсын ард иргэд нь амьдралдаа бүрэн сэтгэл хангалуун байдаг. Нууц нь Fika-д байгаа ажээ – найз нөхөд, ажлын андтайгаа шинэ сонин хуваалцахын тулд завсарлага авч аяга кофе уудагт оршино. Энэ завсарлага нь 15 минут үргэлжлэх бөгөөд 2 цаг тутамд болох зүйл. Энэ утгаараа ч Швед улс кофены хэрэглээгээр өндөрт ордог байна.

Австрали

Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг 10 улс 2

Байгаль орчны бохирдлын хувь хэмжээ маш бага, хүн амын бөөгнөрөл ихтэйд ордог улс. Үүний учир шалтгаан нь барбекю. Австраличууд төлбөртэй эсвэл төлбөргүй паркад пикник, барбекю хийж идэхээр бөөндөө цуглацгааж цагийг зугаатай өнгөрөөнө. Хэрвээ танд австрали найз нөхөд байхгүй бол BBQ танд найз нөхөдтэй болоход туслах болно.

Шинэ Зеланд

Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг 10 улс 3

Эргэн тойрон гүн цэнхэр уулс, зэрлэг байгаль байхад аз жаргалтай байхаас өөр яалтай билээ? Байгаль орчны бохирдлын хувь хэмжээ маш бага, төрөл зүйл олонтой амьтны аймаг зэрэг нь оршин суугчдын сэтгэлийг баясгадаг ажээ.

Голланд

Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг 10 улс 4

Идэвхитэй хөдөлгөөнийг чухалчилдаг голландын ард түмэн дугуйн аялалд маш дуртай. Аюулгүй зорчих унадаг дугуйн замаараа тэд бахархана, уг замын нийт урт нь 30,000 км үргэлжлэх ажээ. Прокатаар унадаг дугуй аваад аялаарай.

Канад

Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг 10 улс 5

Аялагчдын хувьд жинхэнэ аз жаргалын орон. Өндөр өндөр уулс, уужим тал – үндэсний паркаараа тэд бахархана. Байгалийн сайхныг харан суугаа хэн ч аз жаргалтай байх нь мэдээж.

Финлянд

Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг 10 улс 6

Финийн үндэсний саунд суугаад л та ядаргаа, стрессээ умартах болно. Хүн амын тоо бага ч гэсэн (5,2 сая хүн амтай) 3,3 сая саун тоологддог байна: нуур, цөөрөм, ажлын байранд хүртэл саун байна.

Норвеги

Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг 10 улс 7

Норвегичууд байгаль эхээ дээдлэн хүндэлнэ. Skala гэх хамгийн өндөр оргилд гарвал бүхий л зовлонгоосоо салж чадна гэж итгэцгээнэ. Тус улсын хаана ч байсан та өөрийн майхныг босгоод байгалийн сайхныг бишрэн сууж болно.

Исланд

Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг 10 улс 8

Галт уул, зэрлэг арал, халуун рашаан – энэ бүгд тус улсын ард иргэдийг аз жаргалын үндэс. Бүлээн гүехэн усанд зэрлэг байгаль ширтсэн шиг хэвтсэн хэнбугай ч бүгдийг умартана биз ээ.

Швейцар

Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг 10 улс 10

Тус улсын ард иргэд нь амьдралын эрүүл хэв маягийг баримтална – цанаар гулгах, усанд сэлэлт … Тийм ч учраас таргалалт багатай улс ажээ.

Дани

Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг 10 улс 9

Дэлхийн хамгийн аз жаргалтай улс. Арга ч үгүй биз дээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ нь үнэ төлбөргүй. Ард иргэд нь эелдэг: таныг танихгүй ч гэсэн аяга цай уухыг урина.

24
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Erdenechuluun Tumurbaatar

    Erdenechuluun Tumurbaatar

    2016/08/24 at 22:57

    Manai mongol oroxgui yum bxdaa

  2. Erdenechuluun Tumurbaatar

    Erdenechuluun Tumurbaatar

    2016/08/24 at 22:58

    Amar taiwnaaraa ed naraas iluu. Deerx bux orond tsagaach nar duuraad ewgui bolsoon

  3. zochin

    2016/08/25 at 10:49

    mongol orohgui ee

  4. Зочин

    2016/08/25 at 14:39

    Saihan ym aa gehdee minii ekh oron hamgiin hamgiin bidl baigal delkhiigee svitgeed bga bolohoos bish bidend ym bvgdiig hairalsan shvv dee hvnii nutagiin gazar shoroog bishirch bhaar ekh nutariinkhaa uul ys gazar shoroog deedelj ywtsgaay mongolchuudaa

  5. Зочин

    2016/08/25 at 16:07

    энэ бүгд монголд байна. энэ улсуудад нүд алдам хээр тал. говь элсэн манхан уул баянбүрд , говийн сүрлэг уулс байхгүй.

  6. Jimmy

    2016/09/06 at 12:38

    Greetings! Very helpful advice in this particular post!

    It’s the little changes that make the largest changes. Thanks for sharing! http://bing.org

  7. Jack

    2016/09/22 at 10:33

    Everyone loves what you guys are usually up too. This sort of clever work and coverage!
    Keep up the very good works guys I’ve added you guys to my personal blogroll. http://yahoo.org

  8. Зочин

    2016/11/02 at 21:12

    Mongoliig hoish ni tataj bga yum bol humuus ni teneg, uls turchid ni bird shig shunaltai. Busdaar ednees dutahgui!

  9. Зочин

    2016/11/03 at 10:50

    Нутаг орноо гамшгийн үүр болгочихоод миний нутаг сайхан гээд орилж суудаг бид азгүй ухаангүй хүмүүс.

  10. Итгэлт

    2016/11/06 at 12:21

    Мэдэх юм алгадаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *