Энэ эмэгтэй нүүрэндээ долоо хоногийн турш зуун настын гель түрхээд санаанд оромгүй үр дүнд хүрчээ

3

Алоэ вера буюу зуун наст нь олон янзын ашигтай, эрүүл мэндэд тустай чанартай болохоор хүмүүс зуу зуун жилийн турш хэрэглэсээр иржээ. Энэхүү их хэмжээний усыг навчиндаа шингээн авдаг богинохон ишт ургамлыг одоо гоо сайхны олон бүтээгдэхүүнд хэрэглэдэг билээ. Навчинд шингэсэн ус нь гоо сайхны бүтээгдэхүүний үндсэн түүхий эд буюу гель болдог байна. Их хэмжээний амин дэм, минерал, амин хүчил, антиоксидант агуулдаг нь арьсанд ид шидийн гэмээр үйлчилгээ үзүүлнэ.

Таны арьсанд үзүүлэх зуун настын үйлчилгээ нь таныг ёстой гайхуулах биз ээ…

1. Антиоксидант болон бактерийн эсрэг үйлчилгээтэй

Зуун наст нь полифенол хэмээх нэгэн төрлийн хүчирхэг антиоксидант агуулна. Зуун настад байх энэ полифенол нь янз бүрийн халдвар, үрэвсэл үүсгэх бактерийн өсөлтийг таслан зогсоодог юм.

2. Шaрх түлэгдэлтийг хурдан эдгээнэ

Зуун настыг янз бүрийн шарх түлэгдэлтийг эмчлэхэд өргөн ашигладаг бөгөөд үүнд нарны түлэгдэл бас орно. Дөрвөн янзын туршилтын явцад зуун наст нь аливаа нэг шарх түлэгдэлтийг бусад эм тарианаас ойролцоогоор 9 хоногийн өмнө эдгээж аниулж байсан байна.

3. Үрчлээ суухаас сэргийлнэ

Зарим судалгаагаар зуун настыг хэрэглэн арьсны хөгшрөлтийг сааруулж болдог нь тогтоогджээ. Нэгэн туршилтад 45-с дээш насны 30 эмэгтэй оролцсон ба зуун настыг тодорхой хэсэгт түрхэж үзэхэд тухайн хэсэгт ялгарах коллагены хэмжээ нэмэгдэж арьсны уян хатан байдал 90 хоногийн турш сайжирч байжээ.

4. Батга гаралтыг багасгаж, түүнээс үүсэх янз бүрийн арьсны сорви болон бусад нүхжилтийг багасгаж илүү цайруулдаг байна

Зуун наст нь батга болон түүний шарх сорвийг арилгах байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Микробын эсрэг үйлчилгээтэй энэ ургамал нь батга бий болохоос сэргийлж, батганаас болж үүсэх янз бүрийн үрэвсэл, арьс улайлт зэргийг багасгана.

5. Байгалийн гаралтай чийгшүүлэгч

Зуун настыг янз бүрийн арьсны чийгшүүлэгчийн оронд ашиглаж болно. Арьсыг цэвэрлэж, зөөллөх ба арьсны нүх сүвийг бөглөхгүй онцлогтой мөн эрэгтэй, эмэгтэй хүнд хүйс харгалзахгүй адилхан үр дүнтэй.

 

Зуун настын тусламжтайгаар сэргээх маск хийх нь

Зуун настыг өдөр болгон хэрэглэх нь таны арьсыг эрүүлжүүлж, янз бүрийн үрэвсэл, улайлт зэргээс сэргийлдэг. Та энэхүү ашигтай ургамлаар хийсэн маскыг өдөр болгон нүүрэндээ тавьж таны арьс хэрхэн богино хугацаанд залуужиж, эрүүл болж байгааг туршиж үзээрэй.

Зуун настаа угаана

Зуун настаа угааж бүх л навч нь цэвэр болсон эсэхийг шалга.

Навч зөөллөх

Зуун настын навчийг зөөлөн дарж зөөллөнө.

Навчаа хэрчих

Та өөрийн хэрэгцээнд таарах хэмжээгээр зуун настын навчийг зүсэх ба таллах эсвэл түүнээс багаар хэрчиж авч болно.

Навчны захыг авах

Навчны хажуу ирмэгийг тайрч авах нь цэвэрлэхэд хялбар болгоно.

Навчаа задлах

Навчаа гараар болон хутгаар задалж болно. Навчнаас шингэн гелийг нь авч саванд хийхийн тулд халбага ашиглаж болно.

Нүүрээ арчих

Зуун настын гелийг гараараа авч нүүрэндээ түрхэн арчина. Хаттал нь буюу 20 минут тэр хэвээр байлгана.

Угаа

Цэвэр алчуураар нүүрээ арчаад толинд харж таны арьс хэрхэн гэрэлтэж байгааг хараарай. Арьс тань зөөлөн, эрүүл болсон байх болно.

30
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enh Amar Amraka

    Enh Amar Amraka

    2018/12/28 at 11:55

    Tiinshdee sn shuzuun nast

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *