Та завгүй ч гэсэн хэдхэн секунд зарцуулаад үүнийг заавал унш! Би урьд нь яагаад хамгийн чухал зүйлд хангалттай цаг гардаггүй юм бол гэж боддог байв

2

Бид үргэлж л хаашаа ч юм яарч, сандарч, санаа зовж байх бөгөөд аливаа зүйлд цаг хугацаа хүрэлцдэггүй нь түүнийгээ зөв зохион байгуулж, гол зүйлээ тодорхойлж чаддаггүйтэй холбоотой юм. Өдөр болгон сунаж унатлаа зүтгэвч амжуулсан юм бараг үгүй. Яаж хангалттай цаг хугацаа олох вэ?

Энэ удаа орчин цагийн хамгийн чухал зүйл болох цаг хугацааны талаар бодлоо хуваалцъя. Та ямар ч завгүй байлаа гэсэн заавал үүнийг уншаарай.

 

Хувь хүний хөгжил

“Чөтгөрийг бүх дэлхийн муу үйлстнүүдийн хуралд урьжээ. Хурлын нээлт дээр муу үйлстний хаан хэлэхдээ “Бид хүний өөрийгөө хөгжүүлэхийг хорьж чадахгүй. Бид тэднийг уншихгүй байлгаж, илүү ухаалаг болохыг нь зогсоож чадахгүй. Бид тэднийг хуучны үнэт сургаалыг хэрэглэхгүй байлгаж чадахгүй. Тэд өвөг дээдсийн мэдлэгтэй холбогдонгуут бид тэднийг захирч хянаж чадахаа байна.

Тиймээс тэд юу хүссэнээ хийг, харин бид цаг хугацааг нь хулгай хийж аваад тэднийг үргэлж завгүй байлган өсөж хөгжихийг нь саатуулах хэрэгтэй. Бидний хийх ёстой зүйл бол энэ. Та нар хүмүүст үргэлж хаа сайгүй саад болж байх ёстой”

– “Харин бид яаж тэгэх хэрэг вэ?” хэмээн шулмас, чөтгөрүүд асууж гэнэ.

“Тэднийг хэрэгтэй хэрэггүй зүйлд цаг зарах болгон толгой тархийг нь ялих ялихгүй зүйлээр төөрөгдүүл. Хамгийн гол нь тэднийг материаллаг баялагт сонирхолтой болго. Тэд аль болох их мөнгөтэй болохыг бодож, өөртөө үнэтэй машин, байр зуслантай болог.

Улам л их мөнгө олж, ресторан, кафед үнэтэй хоол захиалж, орчин үеийн хувцас өмсөж, гэртээ үнэтэй засвар хийж, цаг үеийн загварын дагуу тавилга авч тавиг. Үрж үрж, мөнгө олж, дахин үрж, урт хугацааны өр зээл тавиг. Тэд ингэж баян тарган болохыг хүсдэг болох үед хувь хүний хөгжил зэрэг зүйл тэдэнд огт хэрэггүй болно.

Эхнэр хүнийг ажилладаг болгож, эрчүүдийг долоо хоногт 6-7 өдөр, 10-12 цаг ажилладаг болговол тэд хүүхэдтэйгээ харьцах, ажиллах цаг зав гэж үгүй болно. Гэр бүл нь утгаа алдаж салж сарних ба хүн ганцаар болж гуниж гутрах үед нь бид архичин болоход нь туслах хэрэгтэй.

Тэдний гэрт телевизор болон компьютер нь байнга асаатай байдаг болго. Дэлгүүр, ресторан болгонд ач холбогдолгүй боловч чанга дуутай хөгжим байнга дуугарч байг. Энэ нь тэдний оюун ухааныг боомилох болно. Кафены ширээ болгон дээр янз бүрийн сэтгүүл сонин байг.

Оюун ухааныг нь хэрэгтэй хэрэггүй мэдээллээр 24 цагийн турш бөмбөгд. Явах зам болгонд нь сурталчилгааны самбар харааг нь булааг. Шуудангийн хайрцгийг нь янз бүрийн сурталчилгаа, шуудангаар бараа захиалах боломжтой урамшууллаар, мэдээний янз бүрийн хавсралтаар, янз бүрийн үнэгүй үйлчилгээ зэрэг хуурамч зүйлээр дүүргэ.

Зурагтаар нь царайлаг сайхан гоолиг бүсгүйчүүд байнга гарч эрчүүдэд нь царайны сайхан хамгийн гол зүйл гэж ойлгуул. Ингэвэл тэд өөрсдийн эхнэртээ сэтгэл хангалуун биш байх болно.

Тэдний эхнэрийг сайн ядраах хэрэгтэй ба тэдэнд эр нөхрөө хайрлах хүч чадал бүү үлдээ. Хэрвээ тэд эр нөхрөө хайрлахгүй бол эрчүүд нь өөр газраас тэр хайр энхрийллийг хайх болно. Энэ нь гэр бүлийг нь сарниулах нэг нөхцөл юм!

Шинэ жил болон бусад баяраар нь баярын янз бүрийн шуугиан болох зурагтаар гарах концерт, хошин шог, согтуурсан найр наадам зэргээр дүүргэж хүүхдүүд нь энэ баярын жинхэнэ утга учрыг ойлгохгүй байхаар өнгөрөөх хэрэгтэй. Тэд амралтаасаа ядарч үхэх шахсан юмнууд ирж байг. Ер нь л тэд байнга завгүй, ядарсан байхаар болго.

Тэд хээр хөдөө гарч бурхны бүтээсэн зүйл болох шувуудын жиргээ, голын чимээ… зэргийг сонсох цаг завгүй байг. Харин оронд нь зугаа цэнгэлийн төв болох янз бүрийн баар сав, парк, спортын тэмцээн, тоглоом, концерт, киногоор дар. Хүмүүс үргэлж завгүй, завгүй, завгүй байг!

Хүний амьдралыг тэрхүү ”сайхан” зүйлүүдээр нь дүүргэж бурхнаас хүч чадал авах завгүй байлга. Удахгүй тэд зөвхөн өөртөө л найдаж өөрийн эрүүл мэндийг, гэр бүлийг золиослон мөнгө олох гэж ажилд улайрах болно. Энэ л хамгийн чухал юм шүү!”

Энэ бол шилдэг төлөвлөгөө байв! Чөтгөр шулмасууд даалгавраа биелүүлэхээр баяртай тарцгаасан бөгөөд тэд ийш тийш явж хүмүүсийг улам илүү завгүй болгон, үргэлж яарч байдаг, өөртөө болон гэр бүлдээ гаргах цаггүй болгож эхэлжээ.

Аз жаргалтай амьдралын нууц бол маш энгийн юм. Бүх л зүйлд амжилт олох гэж оролдох хэрэггүй. Үе үе өөрийнхөө гол зорилгыг эргэн харж бай: мөнгө, гэр бүл, эрүүл мэнд, өөрийгөө хөгжүүлэх… Аль нэг нь тодорхой үед илүү их анхаарал, цаг шаардах болно. Амжилтын хойноос хөөцөлдөх явцдаа өөрийгөө зорилготой хүн биш харин тэргэнд орсон морь шиг болгох аюултай гэдгийг бүү март.

Чөтгөр шулмын арга нь амжилттай болсон болов уу? Та л мэдэх хэрэг! Энэ мэдээллийг бусдадаа хүргээрэй. Мэдээж та хэрвээ завтай бол шүү дээ…

31
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Tuguldur Tuuguu

    Tuguldur Tuuguu

    2018/12/28 at 16:15

    Teneg ym

  2. Миша Болд

    Миша Болд

    2018/12/28 at 20:46

    Yamar vnen vg we?Bid ch yag l ingej amldarch baigaa shvv!

  3. Хуягцогт Энхбат

    Хуягцогт Энхбат

    2018/12/28 at 20:57

    Есүсийн тэнэг сурталчилгаа

  4. Anu Tsog

    Anu Tsog

    2018/12/28 at 21:21

    Jesus gedgiig ni,chi yaj medjiigaan?

  5. Herlen Maamuu

    Herlen Maamuu

    2018/12/28 at 22:42

    Yu ch oilgosongui

  6. Eenjii Eenjii

    Eenjii Eenjii

    2018/12/29 at 03:33

  7. Mutse Edelweiss

    Mutse Edelweiss

    2018/12/29 at 03:37

    Nileed nurshsan l boloxoos vnen l yum bichij

  8. Baigalmaa Batchuluun

    Baigalmaa Batchuluun

    2018/12/29 at 19:26

  9. Ariunaa Boldbaatar

    Ariunaa Boldbaatar

    2018/12/29 at 20:21

    Цэгц Цэгц

  10. Altantuya Dagva

    Altantuya Dagva

    2018/12/30 at 17:04

    Чөтгөрт л хорлогдоод бгаам бна л бид чинь

  11. Д. Нэргүй

    Д. Нэргүй

    2018/12/30 at 17:43

    Jesus ingej heleegui eee humuus min Bibli bol hun turulhtunii tuuhen. sudar Yu ch medgui bj duraaraa burhiimaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *