Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино

0

Шүүмжлэгч нарын бус харин үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг олон ангит 20 кино.

Олон ангит кино бусад төрлийн киноноос юугаараа ч дутахгүй: сонирхолтой кино зохиол, шилдэг хувцаслалт, авьяаслаг жүжигчид. Харамсалтай нь сайхан кинонуудаас кино наадмын шагнал аваагүй өч төчнөөн кинонууд бий хэдий ч үзэгчдийн дунд алдаршсан байх нь сайшаалтай.

Энэ удаад бид олноо шуугиан тариад байгаа “Game of Thrones”, “Sherlock”, “True Detective”, “Fargo”, “Downton Abbey” зэргийг дурьдахгүй, яагаад гэвэл хүн болгон л мэддэг, авах боломжтой бүхий л шагналыг авчихсан кинонууд. Бид та бүхэнд тэр болгон хүмүүсийн мэддэггүй гэхдээ үзээд харамсахааргүй тийм кинонуудыг танилцуулах гэж байна. Танд гэж хэлэхэд доорх кинонууд бүгд шинээр гарсан буюу 2010 оноос хойших кинонууд юм.

Westworld

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 1

Энэ кино дээр гайхмаар баг ажилладаг: найруулагчаар Жонатан Нолан бол кино зохиолыг бичсэн Кристоферын ах, авьяаслаг жүжигчид болох Энтони Хопкинс, Рамин Жавади. Киноны дууны хувьд бол дурьдаад ч хэрэггүй, бүтээлийн сондор гэж хэлж болно. Үзсэн хүмүүсээс асуувал танд гоо сайхан, утга уянга, өрнөсөн их үйл явдлаар дүүрэн гэж хэлнэ.

  • IMDb рейтинг – 9,1

 

Polseres vermelles

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 2

Адил нэртэй америк ремейктэй бүү андуураарай – тэр кино маш их шүүмжлэлд өртсөн юм шүү. Харин испани хувилбар бол өөр. Хүндээр өвдсөн өсвөр насныхан эмнэлэгт цугтаа эмчлүүлдэг бөгөөд зургуулаа нийлж дэлхийг өөрчлөхөөр шийднэ: орлуулшгүй нэгэн, царайлаг, ухаантай, охин, удирдагч мөн удирдагч болох байсан ч болоогүй нэгэн. Сэтгэл догдлуулсан уг түүхийг Альберт Эспинос бичсэн бөгөөд тэрээр өөрөө өвчинтэйгөө 10 гаруй жил тэмцжээ.

  • IMDb рейтинг – 8,20

 

The Young Pope

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 3

Живх хэрхэн солихыг ч мэдэхгүй залуу аавын тухай өгүүлнэ. Паоло Соррентино найруулж, Жуд Лоу XII-р Пия хамба ламтны дүрийг бүтээжээ. Инээдмийн зэрэгцээ уянгын үйл явдлыг заримдаа эргүүлж үзэх хүсэл төрнө. Ямар ч байлдаантай киноноос илүү сонирхол татна гэдгийг баталж байна.

  • IMDb рейтинг – 8,5

 

Stranger Things

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 4

Үзэх дуртай киноны төрөл юу вэ: бүтэлгүй өсвөр насныхны тухай, 80-аад оны үеийн Стивен Спилбергийнх шиг шинжлэх ухааны зөгнөл, Стивен Кингийн зохиол шиг айдас төрүүлэм далдын хүч. Дээрээс нь өхөөрдөм хүүхдүүд болон сэтгэл татам дуу хөгжим нэмчихнэ. Бялуугаа интоороор чимэглэдгийн адил бид ч бас киногоо 90-ээд оны үеийн Вайнона Райдераар чимчихнэ. Уг кинонд дээр дурдсан бүх орцууд орсон бөгөөд анхны ангиасаа эхлээд л багагүй шуугиан тарьжээ.

  • IMDb рейтинг – 9,00

 

The Pillars of the Earth

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 6

Английн дундад зууны үеийн түүхийг харуулсан кино. Кен Фоллетийн романыг дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд гол дүрийг Эдди Редмэйн бүтээжээ.

  • IMDb рейтинг – 8,10

 

Shameless

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 5

Олон хүүхэдтэй Галлахерын гэр бүлийн түүх, гэр бүлийн тэргүүн дандаа л үл бүтэх хэрэгт орооцолдох бөгөөд энэ бужигнасан амьдралд гэр бүлээ авч явах амаргүй үүргийг бусдын адил үүрч яваа эр хүн. Өнөөг хүртэл 7 хэсэг гарсан байхыг бодоход ямар их алдаршсаныг нь та биднээр хэлүүлэлтгүй ойлгох биз ээ.

  • IMDb рейтинг – 8,70

 

Peaky Blinders

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 7

Бүүдгэр орчин, сэтгэл догдлуулсан дуу хөгжим, урьдчилан таашгүй үйл явдал, мундаг эрчүүд – энэ бүгд хэдэн сая үзэгчдийг татаж чадсан. Загварлаг дээрэмчдийн тухай дурьдаад ч хэрэггүй – тэдний үсний засалт, хувцаслалт, биеэ авч яваа байдал.

Этгээд бөгөөд зарим нэг газраа үнэхээр дуураймаар хэллэгийг жүжигчид өөрийн болгох гэж хэдэн цагаар дасгал сургуулилт хийжээ. 20-оод оны Бирмингемд одооныхоос тэс өөрөөр ярьцгаадаг байсан юм. Тэр цаг үеийг мэдрэхийг хүсвэл уг киног заавал үзэхийг санал болгож байна.

  • IMDb рейтинг – 8,80

 

Black Mirror

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 8

Киноны анги болгон давтагдашгүй үйл явдалтай – эцэс төгсгөлгүй хөгжих медиа технологи. Бид бүгдийн сайн мэддэг зүйл – нэг зураг аваад л хэдэн мянган лайк цуглуулах дуртай хүмүүс та бидний дунд хэдэн мянгаараа байгаа.

Уг киноны 3-р хэсэг гарсны дараагаар Фейсбүүкт киноны сэдэвтэй төстэй Nosedive тоглоом хүртэл гаргаад амжсан юм. Орчин үед хүнийг сошиал сувгаар үнэлсэн үнэлгээгээр нь хүлээж авдаг болсон гэхэд хилсдэхгүй. Хэрвээ чи dislike цуглуулж үнэлгээ чинь унахад хүрвэл өөрийгөө гайхуулах селфи хийхийн тулд тансаг зэрэглэлийн оффис хайх хэрэг гарах вий дээ. Харамсалтай нь боломжтой бүх газруудыг дуусгажээ.

  • IMDb — 8.90

 

Narcos

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 9

Таныг баярлуулж, гуниглуулж заримдаа сандал дээрээ үсрэхээс наагуур болгох тийм л үйл явдлаар дүүрэн кино. Цагдаа нар хар тамхины алдартай наймаачин Пабло Эскобарог мөрдөж байгааг өгүүлнэ. Киноны 2-р хэсэг анхныхаасаа л илүү болсон гэж үзэгчид үзээд байгаа.

  • IMDb — 8.90

 

Mahabharat

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 10

Энэтхэгийн хэдэн мянган жилийн түүхийг эргэн сөхөх цаг нэгэнт болжээ. Хаад, баатар эрс, бурхад хоорондоо тулалдаж, оюун ухаанаар уралдана. Үзэгчдэд юуны түрүүнд тусгай эффект нь маш их таалагдсан бөгөөд сайн сайхны төлөөх мөнхийн тэмцлийг хүн болгон хүсэх нь мэдээж. Анги болгоны дараа бурхан Кришна асуулт тавьж үлдээнэ.

  • IMDb — 8.70

 

Spartacus: Blood and Sand / Spartacus: Gods of the Arena

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 11

Баатарлаг гладиатаруудын тулаан, ромчуудын их зан – Ромын эзэнт гүрнийг бат бөх оршиход нөлөөлсөн бүхий л хүчин зүйлийг та эндээс үзнэ.

  • Spartacus: Blood and Sand – IMDb — 8.60
  • Spartacus: Gods of the Arena – IMDb — 8.60

 

The Hollow Crown

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 12

Вильям Шекспирийн жүжгийг дэлгэцийн бүтээл болгох санаачлага гаргасан киноны багийнханд малгайгаа авч мэхийн ёслохоос гадна авьяаслаг жүжигчин Том Хиддлстон, Бенедикт Камбербэч, Жерими Айронс нарыг магтахгүй өнгөрч болохгүй. Бүх зүйл гайхалтай болсон.

  • IMDb — 8.50

 

TVF Pitchers

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 13

Энэтхэгийн олон ангит уг кино америкт лав алдаршаад байгаа. 2010-аад оны үеийн 10 шилдэг олон ангит киноны жагсаалтад багтсан. 4 сайхан залуу өөрсдийнхөө бизнесийг эхлүүлэхээр ажлаасаа гарцгаана. Тэднийг юу хүлээж байгаа бол?

  • IMDb — 9.4

 

Выжить после

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 14

Сүүлийн үед гарсан оросын олон ангит кинонуудаас шилдгээр тодорсон. Москва хот аймшгийн хот болж хувирчээ, амь насанд аюултай мутантуудаар дүүрэв. 11 хүн бункерт нуугдсан бөгөөд дээш гарахыг маш их хүснэ. Үйл явдал хэрхэн өрнөхийг та өөрөө цааш үзнэ үү.

  • IMDb — 7.50

 

Over the Garden Wall

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 15

Харанхуй ойд төөрсөн ах, дүү нарын адал явдлыг өгүүлсэн богино хэмжээний олон ангит хүүхэлдэйн кино.

  • IMDb — 9.20

 

Bron/Broen

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 16

Олон ангит кино гэхэд маш ээдрээтэй үйл явдал өгүүлсэн. Дуу хөгжим, зураглал, түүх, жүжигчид. Мөч болгоныг анхааран үзэх кино мөнөөс мөн. Швед-Данийн хамтарсан бүтээл юм.

  • IMDb — 8.60

 

Suits

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 17

Ажилдаа гарамгай хуульчид, зүрх шархлуулагчид – ямар ч төвөгтэй хэргийн учрыг тайлж чадна.

  • IMDb — 8.7

 

Horace and Pete

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 19

Нью-Йоркийн уушийн газрын эзнээр Хорас болон Пит нарын залгамжлагчид ажиллуулсаар 100 гаруй жил болжээ. Бага зэргийн гүн ухаан, өчүүхэн ичгүүр сонжуургүй явдал, өдөр болгон буцлах амьдралыг гаргана. Хорас болон Пит нарын бааранд тухлан суугаад бусдын амьдралыг ажиглах хүсэлтэй хүмүүс цөөнгүй. Театрын найруулгаар бүтээсэн кино тул илүүц зүйл ганц ч байхгүй.

  • IMDb — 8.90

 

The Crown

Үзэгчдийн саналаар шалгарсан шилдэг 20 олон ангит кино 20

Залуу гүнж Элизабет хүний хань, өхөөрдөм хүүхдүүдийн эх бөгөөд хүчирхэг хатан болж байгааг харуулна. Үйл явдал дэс дараатай аажимдаа өрнөнө, үзэгчдийн хүсэн хүлээсэн кино болж чадсан гэж үзэж байна. Винзорын гэр бүлийн үл ойлголцол, улс төрийн зөрчилдөөн, гэр бүлийн хүнд хэцүү байдал – энэ бүгд хэнд ч тохиолдож болно.

  • IMDb — 8.8
17
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
9
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. lalalal

    2016/12/14 at 20:33

    7,5 tai drama ntr yuga hiij yvdg yumbe

  2. Зочин

    2016/12/14 at 20:39

    hud jagsaalt bn game of thrones, breaking bad, prison break oruulaagu shildeg tsuwraliin jagsaalt gj bdiimuu hha

  3. me

    2016/12/14 at 22:35

    Goe jagsaalta baina, Black miroor zaaval uzeerei, 19-hon angitai. Ene omnoh comment bichsen batsaan bol oilgohgui lk baih

  4. me

    2016/12/14 at 22:36

    Goe jagsaalt baina, Black mirror zaaval uzeerei, 19-hon angitai. Ene omnoh comment bichsen batsaan bol oilgohgui l baih

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/149590/comment-page-1/ © XopoM News

  5. me

    2016/12/14 at 22:38

    Bas Stranger things uzvel E.T uzej osson 70-80-aad oniihon uidahgui shuu. West world bas dajgui, odoo ch HBO-oor garch baigaa.

  6. пабло

    2016/12/14 at 22:54

    За тэр Narcos бол бас л вэзүүн кинодоо

  7. lalala

    2016/12/14 at 23:22

    tehdee breaking bad game of thrones , prison break, ntr geed l martsan goe kinonuud bn shuu

  8. Зочин

    2016/12/15 at 08:08

    Breaking bad бхгүй бна өө

  9. ШИНЭ ОН

    2016/12/15 at 17:32

    ЗӨВ ШҮҮ

  10. Lucifer bas dajguu shdee alga bhii?

    2016/12/25 at 04:33

    Lucifer bas dajguu shdee alga bhii?

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/149590/ © XopoM News

  11. Зочин

    2023/04/29 at 23:31

    mongolchuud chin sohor ymu haishe ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *