Бид яагаад бага насны хүүхдүүддээ юмаа бусадтай хуваалцаж байх ёстой гэж заах хэрэггүй вэ?

0

“Хуваалцах нь өөрөө халамж юм” – энэ бол бидний сурч өссөн ойлголт бөгөөд хүүхдүүдээ ч мөн ийм бодолтой болж хүмүүжээсэй гэж хүсдэг. Гэхдээ заримдаа тоглоом аваад шидчихдэг, ширүүн зан ааштай хүүхэдтэй тоглоомоо хуваалцах ёстой гэж хүүхдэдээ хэлнэ гэдэг туйлын хэцүү шийдвэр болж хувирдаг. Тиймээс энэ тохиолдолд хамгийн гол нь хүүхдийнхээ насыг харгалзан үзэх хэрэгтэй бөгөөд арай илүү том болох хүртэл нь хүлээх хэрэгтэй. Ингээд “хуваалцах” гэдэг ойлголтыг хүүхдэдээ хэзээ, хэрхэн заах ёстойг хамтдаа мэдэж авцгаая.

Хүүхдүүд хуваалцах гэж юу болохыг ойлгохгүй

Хөлд ороод удаагүй бяцхан хүүхдүүд хуваалцах гэдэг зүйлийн жинхэнэ мөн чанарыг ойлгоход хэтэрхий балчирдана. Тиймээс тоглоомоо өөр нэг хүүхэдтэй хувааж тоглох ёстой гэдгийг яаж ч хэлээд бүрэн дүүрэн ойлгуулж чадахгүй. Таны сургаал үгс чихнийх нь хажуугаар өнгөрөхөөс цаашгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тиймээс хүүхдээ оюун ухаан болон сэтгэл зүйн хувьд хангалттай хөгжих хүртэл хүлээх хэрэгтэй. Учир ойлгох насан дээрээ ирэхэд нь тэдэнд хуваалцах бол бусдад хайр халамж түгээж байгаа хэрэг гэдгийг амархан ойлгуулж болно шүү дээ.

 

Ямар нэг зүйлийг өмчлөх нь тэдэнд өөрийгөө илүү сайн мэдэхэд тусалдаг

Хүүхдүүд хуваалцах гэдэг ойлголтыг ойлгохгүй байгаагийн нэг шалтгаан нь тэдэнд бие даасан, хувь хүн гэсэн ойлголт хараахан байдаггүйтэй холбоотой. Тиймээс зүгээр л тэдэнд өөрсдийн тоглоомоо өмчлөх боломжийг нь олгочих. Ингэлээ гээд тэд хувиа хичээсэн, харамч хүн болж хүмүүжихгүй. “Тэдэнд хувь хүн гэсэн совин зөнгөөрөө төрж байгаа нь л энэ юм”.

Мөн бяцхан хүүхдүүд энэ насан дээрээ бусдын эзэмшдэг зарим зүйлийг авч болохгүй гэдгийг мэддэггүй.

 

Тэд хуваалцах гэдгийг тоглоомоо хэн нэгэнд үүрд өгөх гэж байна гэж ойлгодог

Асуудлыг улам хүндрүүлдэг бас нэг зүйл бол цаг хугацаатай холбоотой ойлголт юм. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнх нь тоглоомоор өөр нэг хүүхэд тоглох нь тийм ч сүртэй зүйл биш мэт санагдах боловч хүүхдийн хувьд энэ нь маш том эргэлзээ, дургүйцэл юм. Яагаад гэвэл өөр хэн нэгэн өөрийнх нь эд зүйлийг түр хэрэглээд, буцааж өгнө гэдгийг тэд төсөөлж ч чадахгүй. Ээлж ээлжээрээ тоглох ёстой гэж хэлсэн ч ямар ч ялгаа гарахгүй л болов уу.

 

Тэд сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй

Бяцхан хүүхдүүд өөрсдийн хүсэл, сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй. Хэрэв тэд ямар нэг зүйл авахыг хүсэх л юм бол өөрсдийн болгож байж л санаа нь амарна. Тэднийг яаж ч ятгаад нэмэргүй.

 

Энэ бол хуваалцах нь сайн зүйл гэдгийг хүүхдэдээ ойлгуулж болох хамгийн тохиромжтой арга

Мэдээж заримдаа хүүхэд тань тантай өөрийн зүйлээ хуваалцах болно. Гэсэн хэдий ч энэ нь тэд хуваалцах гэдэг зүйлийн утга учрыг ойлгосон гэсэн үг биш. Хэрэв  ийм зүйл тохиолдвол тэдэнд өөрийн зүйлээ хуваалцсанд нь баярласнаа илэрхийлж, тохирсон хариуг нь барих хэрэгтэй. Ийнхүү санамсаргүй байдлаар ийм зүйл олон удаа давтагдвал та түүнд ямар ч нэмэлт арга ашиглахгүйгээр “хуваалцах”-ын үр ашгийг заачихлаа гэж ойлгож болно.

Хэрэв хэн нэгэн хүүхдийн тань тоглоомыг авлаа гэж бодоход та хүүхдийнхээ тухайн үеийн мэдрэмжийг ойлгож байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Тоглоомоо булаалгаад сэтгэл дундуур байгаа гэдгийг нь мэддэг, бас санаа зовж байна гэдгээ хэлж байх хэрэгтэй. Харин тоглоом булаасан хүүхдийн хувьд дараагийн удаа булааж биш асууж байж авах хэрэгтэй гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. Гэсэн ч хэт их шахах хэрэггүй. Хэрэв та хүүхдээ тоглоомоо өөр хэн нэгэнтэй хуваалц гэж үргэлжлүүлэн шаардвал тэд үүнийг эсрэгээр нь хүлээн авч харин ч “амин хувиа хичээсэн” хүн болж магадгүй. Учир нь байнга хүнтэй хуваалцах байх гэсэн айдас эсрэгээрээ өмчлөх мэдрэмжийг өдөөж байдаг байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам хүүхэд тань дэлхий ертөнцийг танин мэдэж хуваалцах нь хүмүүсийг аз жаргалтай болгодог гэдгийг ойлгох болно.

15
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Odontuya Sukhbaatar

    Odontuya Sukhbaatar

    2020/08/30 at 12:24

    Buyant B Lee

  2. Түмээ Баяраа

    Түмээ Баяраа

    2020/08/31 at 00:28

    Шинэбаяр О.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *