Өөрсдийн аюулгүй байдал, хамгаалалтын зардалд маш их хэмжээний мөнгө төлдөг 10 алдартан

0

Баян, алдартай хүмүүс тансаг амьдралаар амьдардаг. Тэд өөрсдөөсөө юу ч харамлахгүй, гэхдээ бүгд өөрийн гэсэн үнэлгээтэй байдаг хорвоод бид амьдарч байгаа. Бүх зүйлд төлбөр төлнө. Тэр дундаа өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд мөнгө төлөх нь бий. Алдартнууд мэргэжлийн бие хамгаалагч, эд хөрөнгөө хамгаалах мэргэжилтнүүдийг хэдэн сая доллараар хөлслөн авдаг ажээ.

Тэднийг ойлгох хэрэгтэй – дийлдэшгүй шүтэн бишрэгчээс болоод хэн ч xохирохыг хүсэхгүй шүү дээ (харамсалтай нь иймэрхүү хэрэг нэг биш удаа гарч байсан). За, ингээд оддын хамгаалалтын зардалтай танилцацгаая.

1. Женнифер Энистон

instagram.com

Америкчуудын хайртай жүжигчин Женнифер Энистон “Friends” цувралд тоглосныхоо дараа алдартай болсон юм. Бүхэл бүтэн 10 хэсгээс бүрдэх уг кино одоо ч өөрийн төрөлдөө алдартай хэвээрээ л байна. Жүжигчний эргэн тойронд шүтэн бишрэгчид нь байнга багшралдаж байдаг, түүнтэй цуг зургаа даруулах эсвэл гарын үсгийг нь авах хүсэлтэй хүн алхам тутамд таарна. Тийм учраас Женниферийг гэмтэж бэртэлгүй, эрүүл саруул байлгах зорилгоор булчинлаг биетэй залуучууд хамгаалагчаар нь ажилладаг ажээ. Жүжигчин сард өөрийн хамгаалалтандаа 20,000 ам.доллар зарцуулдаг.

 

2. Женнифер Лопез

instagram.com

Жүжигчин, дуучин Женнифер Лопез – Холливудын томоохон оддын нэг. Байнга анхаарлын төвд байх тэрээр найдвартай хамгаалалт дор байхаас өөр аргагүйд хүрнэ. Түүний хамгаалалтыг халагдсан цaгдаа эсвэл цэpгийн хүмүүсийг хөлсөлдөг агентлаг хариуцдаг. Уг агентлаг зөвхөн алдартнуудтай л ажилладаг ажээ. Лопез сар болгон өөрийн болон хүүхдүүдийнхээ хамгаалалтад 42,000 ам.доллар зарцуулдаг байна.

 

3. Рианна

instagram.com

Рианна сүүлийн хэдэн жил дуу хөгжмийн ажлаасаа түр завсарлага авч бизнес эрхлэгч бүсгүй болж хэдэн тэрбум долларын эзэнт гүрэн байгуулжээ. Рианнаг гэрээсээ гарахад анзаарахгүй байхын аргагүй, тиймээс тэр аюулгүй байдалдаа жил болгон 500,000 ам.доллар зарцуулдаг. Энэ төлбөрт мэргэжлийн бие хамгаалагчид багтана. Дуучин бүсгүй бие хамгаалагч нартайгаа маш дотно, нөхөрсөг харьцаатай ажээ.

 

4. Харри Стайлс

instagram.com

Харри Стайлс бол One Direction хамтлагийн гишүүн байсан хүн. Хамтлагаасаа гарч гоцлол дуугаар явсан бөгөөд нэг хэсэг үнэхээр алдаршиж байсан юм. Сүүлийн жилүүдэд Стайлзад үнэхээр таагүй зүйл тохиолдсон гэхэд болно: түүнийг нэг орон гэргүй нөхөр байнга дагаж мөшгиж байлаа, бас толгойдоо гар бyy хүртэл тулгуулж үзсэн. Ингээд Мик Жаггерийн бие хамгаалагч байсан залууг хөлсөлж аваад зогсохгүй нэмэлт хамгаалалт ч авсан юм. Хамгаалагчид түүнээс холдоно гэж байхгүй, тэрээр хамгаалалтад жилд 1 сая доллар зарцуулдаг ажээ.

 

5. Дэвид болон Виктория Бэкхем нар

instagram.com

Дэвид, Виктория хоёрт өөрсдөөсөө илүү хамгаалах зүйл тэдэнд бий. Тэд 4 хүүхдийнхээ аюулгүй байдлыг давхар хангах ёстой. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалагч Робби Рич хариуцдаг, тэр энэ хугацаанд Бэкхемийн гэр бүлийн гишүүн болсон гэхэд буруудахгүй. Гэр бүлийн хос хамгаалалтад жилдээ 1 сая доллар зарцуулдаг байна.

 

6. Ким Кардашьян

instagram.com

Дэлхий даяар шуугисан том хэмжээний дээpэм 2016 онд Ким Кардашьян хүүхдүүдтэйгээ Парист өөрийнхөө гэрт амарч байхад нь болсон юм. Тэдэн рүү бyy тулган айлган cүрдүүлсэн гэдэг. Реалити-шоуны од өөрийгөө болон хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь ямар чухал болохыг олон нийтэд хэлж байсан бөгөөд уг үйл явдал амьдралыг нь эрс өөрчилсөн тухай ч ярьсан байдаг. Тэр аюулгүй байдлаа хангуулахын тулд өдөрт 100,000 гаруй ам.доллар зарцуулдаг, жилд нийт дүнгээр 3,5 сая доллар зарцуулдаг байна. Дээрээс нь томоохон арга хэмжээний үеэр нэмэлт хамгаалалт ч авдаг болжээ.

 

7. Кайли Женнер

instagram.com

Кайли Женнер бол Кардашьяны гэр бүл дундаас хамгийн алдартай нь. Арьс арчилгааны өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүн гаргаснаас хойш тэрбум долларын үнэлгээтэй брэндийн эзэн, бизнес эрхлэгч бүсгүй болсон байдаг. Ким Кардашьяныг дээpэмд өртсөний дараа тэдний гэр бүл бүгдээрээ аюулгүй байдалдаа маш нухацтайгаар хандах болсон гэдэг. Женнер өөрийн аюулгүй байдалдаа сард 400,000 ам.доллар зарцуулдаг. Түүний бие хамгаалагчид үнэхээр харц булаасан залуус байдаг тул сошиал сүлжээ хэрэглэгчдийн ярианы сэдэв болцгоожээ.

 

8. Анжелина Жоли

instagram.com

Анжелина Жоли – алдартай жүжигчин, хайр халамжаар дүүрэн эх хүн. Зургаан хүүхдийн аюулгүй байдалд Жоли 2 сая ам.доллар зарцуулдаг ажээ. Түүний гэр бүлд бие хамгаалагчаар ажиллаж байсан хүний хэлснээр бол хүүхэд болгон тусдаа нэг нэг бие хамгаалагчтай. Урьд нь ажиллаж байсан бусад бие хамгаалагчид ч Жолигийн гэр бүлд ам сайтай байдаг ажээ.

 

9. Леди Гага

instagram.com

Леди Гага зөвхөн алдартай дуучин төдийгүй алдартай жүжигчин – сүүлийн жилүүдэд түүний жүжиглэлтийн ур чадвар улам нэмэгдэж байгааг бид түүний бүтээлээс харж болно. Саяхан түүний нохойнуудад таагүй зүйл тохиолджээ – нохойг нь зугаалуулж байсан залууг хүндээр гэмтээгээд гэрийн тэжээвэр амьтдыг нь xулгайлсан байсан юм (дараа нь буцааж өгсөн л дөө). Леди Гага зөвхөн өөрийнхөө аюлгүй байдалд өндөр үнэ төлөөд зогсохгүй мөн нохойнуудаа хамгаалуулах гэж мөнгө төлдөг. Ер нь байшингийнхаа эргэн тойронд бүрэн хамгаалалт тавих болжээ. Энэ бүгдэд жилд 2,1 сая ам.доллар төлдөг байна.

 

10. Бейонсе болон Jay-Z

instagram.com

Алдартай төдийгүй нөлөө бүхий хос өөрсдийн аюулгүй байдалд бүрэн анхаарал хандуулдаг. Тэдний дундын хөрөнгө тэрбум доллараас давсан тоо гарна. Жей-Зи хайртай Бейонсе болон гурван хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд дээд зэргээр ханддаг. Гэр бүлийн хэрэгцээнд сyм үл нэвтрэх машин үйлчилдэг, хамгаалалтын алба ажилладаг. Энэ бүгдэд тэд жилд 4 сая ам.доллар зарцуулдаг байна.

5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *