
Заримдаа бид илт байгаа зүйлийг огт анзаарч хардаггүй, хэрвээ анхаарал хандуулан сайтар ажиглавал шинэ соргог зүйлсийг олж харах болно. Чухам тийм л шинэ зүйлүүдийг интернет хэрэглэгчид бусадтайгаа хуваалцжээ. Бид өөрсдөө яагаад урьд нь үүнийг ажигласангүй вэ гэж гайхан суух хүн ч цөөнгүй.
Зарим нэг баримтууд биднийг үнэхээр алмайруулахад хүргэсэн, хамар дор л ил байсан зүйлийг огт анзааралгүй өдий хүртэл явж дээ. Бид үнэндээ сохор юм шиг л явдаг бололтой.
- Нохой болон муур хоншоорноосоо болоод яг хамар доорхоо харж чаддаггүй. Тийм учраас яг хамар доор нь тавьсан амттаныг идэхгүй үнэрлээд байдаг юм. Тэд тэнэгээсээ болж үнэрлээгүй юм шүү, үл үзэгдүүлэх тэр л хоншоорноос болж байгаа юм. © tinyhatonapumpkin / reddit

- Хувийг эсрэг чиглэлд тооцож бас болно. Өөрөөр хэлбэл 25-ын 8% гэдэг бол үнэндээ 8-ийн 25%-тай адилхан (2 л гарна). Тиймээс тооцоолох энгийн аргыг сонгох боломжтой юм. © wlwlvr / reddit
- WWW (World Wide Web) товчлолыг уншихын тулд бүтэн үгийг нь хэлэхээс ч урт болдог. © InnerTubeBoatWeirdo / reddit
- Эмнэлгийн чөлөөний хуудасны 40%-ийг ихэвчлэн Баасан эсвэл Даваа гаригт авдаг болохыг статистик тооцоо харуулна. Үүнээс харахад ажилтнууд амралтын өдрөө уртасгах хүсэлтэй байдаг гэж ойлгогдоно. Гэхдээ Даваа болон Баасан гариг – бүх ажлын өдрүүдийн 40%-ийг бүрдүүлдэг. Уг статистик тооцоог үндэслэн эдгээр өдрүүдэд эмнэлгийн чөлөө авахыг хориглосон компанид хүртэл би ажиллаж үзсэн. © RodeoBob / reddit
- Амьтад дундаас зааны хөх хүнийхтэй маш адилхан. Та зааныг дөрвөн хөл дээрээ явж байгааг нь хардаг байсан учраас урьд нь түүний хөхийг анзаараагүй үлдсэн юм. © breastronaut / reddit

- Амьтдад ч гэсэн хүмүүсийн адил орон нутгийн аялга гэж байдаг ажээ. © Just_Cardboard_Box / reddit
- Гэрэл бидний хүүхэн хараанд иртэл бид өнгөрснөө харсаар байдаг. © Justin_Credible98 / reddit
- Нулимсны суваг нулимс ялгаруулдаггүй, харин өөрийнхөө хуримтлалыг гадагшлуулдаг. © Katiesullivan01 / reddit
- Биднийг уйлахад хамар битүүрч шингэн ялгардаг. Энэ нь бас л адилхан нулимс гарч байгаа хэрэг, нус гоожоогүй юм шүү. © xrihon / reddit

- Сувилагч танд дусал хийхээр төмөр зүүг судсанд хийхэд зүү тэндээ үлдэхгүй. Тэнд зөвхөн хуванцар хоолой л үлдэнэ, тиймээс тайвширч болно. Гэхдээ та огцом хөдөлж огт болохгүй, тарианы шингэний урсгалыг тасалдуулж болзошгүй. © Snakes_for_Bones / reddit
- Хувцас таны биеийг дулаацуулахгүй, хувцас таны биеийн дулааныг л хадгалж байгаа хэрэг. © kittenkerplooie / reddit
- Гар барих анхны үндсэн зорилго нь – танд ямар нэгэн зэвсэг байхгүй гэдгийг батлахад оршиж байжээ. © TrainToUnknownLands / reddit
- Хан боргоцой жимс нь өөр хоорондоо наалдаж ургасан жимсгэнүүдээс бүрэлддэг. © kittenkerplooie / reddit

- Буцалж байгаа ус дандаа нэг ижил хэмд байдаг, яагаад? Яагаад гэвэл 100 хэмд ирэхэд усны молекул хий боловсруулж эхлэх бөгөөд агаарын бөмбөлөг хэлбэрт шилждэг. Саванд буцалж байгаа уснаас та үүнийг маш ойлгомжтойгоор харж болно. © Mcreeper51 / reddit
- Угтаа бол таны нүд хамраа байнга харж байдаг, гэхдээ тархи энэ мэдээллийг шүүчихдэг юм. Хэрвээ хүн өөрөө ухаарах юм бол хамар танд харагдаж эхэлнэ. © paulmarchant/ reddit
- Терминатор болон бусад роботуудад бидний кинон дээрээс хардаг шиг дэлгэц огт хэрэггүй. Тэдний “тархи” ямар ч тохиолдолд хүссэн мэдээллээ авч чадна, эс бөгөөс тэднийг робот гэж хэлэхэд хэцүү. Авсан мэдээлэл болгоноо харааны мэдрэхүйд шилжүүлэх нь машинуудын хувьд цагаа дэмий үрсэн хэрэг болно. © TheDevilsAdvokaat / reddit

- Майкл Фелпсийг та мэднэ биз дээ, түүхэн дэх хамгийн шилдэг усанд сэлэгч? Тэрээр махчин загастай уралдаад хожигдсон. Энэ уралдааныг олон хүн үзсэн, уралдаан эхлээд л хэн түрүүлэх нь тодорхой байсан ч хүмүүс үзсэн юм. Оцон шувуу хүртэл дэлхийн хамгийн хурдан тамирчнаас илүү хурдан сэлдэг. Майкл махчин загастай уралдахад 6,3 км/цаг хурдалсан байдаг. Оцон шувуу 5-10 км/цаг хурдлах чадалтай, тийм ч учраас цагт 50 км хүртэл хурдлах махчин загасны хоол болдог ажээ. © mushupenguin / reddit
- Таныг ямар нэгэн зүйл гүүгл-ээс хайж байхад хайлтын систем танд л зориулсан тусгай хайлтыг идэвхжүүлдэг. Хайлтын систем таны тухай бүх мэдээллийг цуглуулна, энэ дундаас танд хэрэгтэй мэдээллийг санал болгоно. © edgar / reddit
- Улаан, шар бас ногоон амтат чинжүү – үнэндээ нэг л ногоо юм, болж байгаа үе нь л өөр. © kadno / reddit
- Дунгийн хясааг чихэндээ ойртуулахад бид далайн чимээ сонсдоггүй. Энэ бол бидний судсаар гүйх цусны урсгалын чимээ болно. © Ron Soprano / quora

- Биднийг хоолоо зажилж байхад доод эрүү л ажилладаг. Бид яг одоо хэдэн мянган хүнийг хоосон агаар зажлахад хүргэлээ. © Random_Weirdo_Girl / reddit
Ойлгомжтой мэт боловч тэр болгон хүмүүс анзаарч мэдээд байдаггүй баримт танд байгаа бол бидэнтэй заавал хуваалцаарай.








Handaa Boldbaatar
2020/02/29 at 16:15
Suuliinh ni yg shuu😂😂😅😂
Цэлмэг Цэлмэгбаяр
2020/03/01 at 00:08
Svvlih n😂🤣🤣
Б. Сугармаа
2020/03/01 at 05:00
ter tom mootei hvvhnvdrvv guildeed bdg zaluust bas 2dx.bolomj garvh irj bn shd😂
Bajuuna
2020/03/01 at 12:25
Enhbaatar Ochirsuren neg zaan awaach nza😂
Bolor Gantumur
2020/03/01 at 12:39
hamraa harah gej uzevshd hhah
Халиун Болд
2020/03/01 at 13:40
Хаха хөл гэж уншчаад гайхаад балмагдав
Ane Buudai
2020/03/01 at 17:13
hoorhon l yum bna dag
オューンドラマ せかい
2020/03/01 at 17:53
Barag l chx shg ene garchgiih emegteichuded ataarxsan eregtei hun ugsun bha te😅
Dogsom Dolgor
2020/03/01 at 19:02
Huurhun ym be 🤣🤣🤣
Л. Ариукаа
2020/03/01 at 21:20
Tgher zaad lebchik zuuj uguh hrgte😂
Ganzorig Angarag
2020/03/01 at 21:43
Худлаашд
Happinessmn Peace
2020/03/01 at 21:56
хөөрхөн л юм бншдэ
Манлай Г'
2020/03/01 at 22:15
hvn ym bishv ahahahah
Baynbat Sergelen
2020/03/01 at 22:24
hvn iim huhtei bdiinmuu
Davaa MK
2020/03/02 at 01:20
Тэгээд л Энэтхэг.өмнөд азууд шүтээнээ болгож.
Galsan Gunjee
2020/03/02 at 10:04
Eee huulhiiduu zulzagaa ih udaan hevliidee teej zobj turdug amitan gesen shv
Ganaa Uuriintuya
2020/03/02 at 13:11
анх удаа харж бна.салтаандаа байдаг гэж бодож байсан.
U.L. Enhtaivan
2020/03/02 at 16:44
Baavgai bas urdaa yum shig bnuu
Энхболд Амарсанаа
2020/03/02 at 20:02
Эр заанд гарын алга, 5 хуруу байдаггүй нь харамсалтай.
М. Содмарал
2020/03/03 at 00:17
Zaani hoh minii hamar door bsn bn ;>
Тэнгис Тэнгис
2020/03/03 at 10:49
Хөх байсымуу 🤣🤣
Furry Furry
2020/03/03 at 16:59
baawgain erehten bas yag bdiin gesen shvv 😂😂😂