Хятадад олон нийтийн цагдаагийн ажилтан коронавирус тархахаас сэргийлж байна гэх нэрийдлээр эзнийх нь өмнө хоёр пудель нохойг нь төмөр саваагаар зодож хөнөөжээ!

0

Эх сурвалжуудын мэдээлснээр олон нийтийн цагдаагийн ажилтан болон нохойны эзний дунд ноцтой маргаан дэгдсэн бөгөөд үр дүнд нь хоёр пудель нохой үрэгджээ.

Олон нийтийн цагдаагийн ажилтан нохойгоо гадуур салхилуулж явахаа зогсоох хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан боловч, оршин суугч түүнийг тоолгүй нохойнуудаа авч гадагш гарсан байна.

Нохойны эзний найз болох нэгэн блоггерын оруулсан бичлэгээс харвал, олон нийтийн цагдаагийн ажилтан нохойнуудын нэг рүү нь хэрцгийгээр дайрахад, эзэн нь нохойгоо хамгаалж буй нь харагдана.

Бичлэгт нохойны эзэн олон нийтийн цагдаагийн ажилтнаас эмээсэндээ хойш ухарч, нохойгоо гартаа тэврээд хамгаалж байгааг харж болох ажээ.

Цагдаагийн ажилтан мөн нохойн эзнийг нохойнуудаа өгөхгүй бол, чиний амь насыг хөнөөнө гэж сүрдүүлжээ.

Нохойнуудын нэг нь 10 настай бөгөөд хөлдөө маш хүнд бэртэл авсан гэнэ.

 

 

Хүмүүс уг бичлэгийг үзээд цагдаагийн ажилтанд хандан, “Чи өнөөдөр нохойны амь хөнөөлөө. Маргааш хүний амь хөнөөх үү? Ийм харгис хэрцгийллийн дунд шударга ёс хаана байна?” гэж бичжээ.

Харин өнөөх олон нийтийн цагдаагийн ажилтан бүдүүлэг авир гаргасандаа хүлцэл өчиж, дараах постыг бичсэн байна.

Тэр хэлэхдээ, “Надад үнэхээр харамсалтай байна, би уг нохдын эзэнд нөхөн төлбөр өгөх болно.” гэжээ.

Тэр мөн оршин суугчид нохойгоо коронавирусын халдвартай холбоотойгоор гадуур салхилуулахаар авч гарах нь хориотой үйлдэл болохыг анхааруулж хэлсэн байна.

“Харин нохойн эзэнд олон удаа учирлаж хэлсэн боловч, бүх хүн даган хэрэгжүүлж буй шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй.” хэмээн постондоо дурджээ.

 

 

Цагдаагийн ажилтан цааш үргэлжлүүлэн, “Бидний аль аль нь маш их стресстэж, догшин ширүүн авир гаргасан. Бид маргалдсаны дараа, би арай хэтрүүлсэн байна. Би чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.” гэж хэлсэн аж.

Хятадын хэвлэл мэдээллийн мэдээлж буйгаар уг хэргийг одоо орон нутгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ.

Хятадад тархсан коронавирустай холбоотойгоор оршин суугчдыг гэрийн тэжээвэр амьтдаасаа татгалзахыг санал болгосон – учир нь вирус амьтдаар дамжин хүнд халдварлах эрсдэлтэй гэж үзэх хүн олон байсан билээ.

Өнгөрсөн 7 хоногт “Missing Animal Aid Group”-ийн зүгээс хэд хэдэн цус болчихсон үхсэн нохойг ачааны машины арын тээшинд ачсан байгааг бичлэгээр үзүүлсэн.

Түүнчлэн Хятадын Сичуан мужид айлуудын хаалгыг тогшиж, аюулгүй байдлын үүднээс гэрийн тэжээвэр амьтдаа хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа тухай мэдээлэл хүртэл байгаа юм.

 

Гэрийн тэжээвэр амьтадтай энэ мэтчилэн зүй бусаар харьцах хандлага Хятадад сүүлийн нэг сарын хугацаанд хүчтэй ажиглагдах болсон билээ.

Гэсэн хэдий ч ДЭМБ-ын зүгээс уг вирусын халдвар гэрийн тэжээвэр амьтнаас хүнд халдсан тохиолдол байхгүйгээс гадна, гэрийн тэжээвэр амьтанд вирус илэрсэн тохиолдол нэг ч бүртгэгдээгүй талаар мэдээлсэн байна.

Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

35
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. Murun Murun

    Murun Murun

    2020/02/29 at 12:01

    Харгис орон шүү аймаар

  2. Алтантогос Санто

    Алтантогос Санто

    2020/02/29 at 12:02

    Арай аймаар уу👹🤯🤐

  3. Khaliun Shirbazar

    Khaliun Shirbazar

    2020/02/29 at 12:03

    Тэнэг амьтан бэ.

  4. Munguntuya Munguu

    Munguntuya Munguu

    2020/02/29 at 12:06

    Iim l hogiin uls shde Aimshigtai….

  5. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2020/02/29 at 12:07

    ideh yumgyi ulun gazar hool bolgoh gej tegee biz 😰😱

  6. Tsatsaa Luvsan

    Tsatsaa Luvsan

    2020/02/29 at 12:07

    Hertsgii gulug

  7. Хар Цагаан

    Хар Цагаан

    2020/02/29 at 12:10

    ebii 2 gvlvgn yasan ih vbdvv bol.bvr nulims garchihlaa.

  8. Hero Baatar

    Hero Baatar

    2020/02/29 at 12:11

    huuli bieluuleegui l bol ingeh ni zarchimiin huvid zuv bsn bn…harin huvi humuusiin ul oilgoltsoh haritsaa hetersen bn…tehdee tsagdaa suuld ni uuchlal guisan l bn…harin manaid bol hunii erh gd baahan hashgirah bj dee

  9. Саруул Батбэх

    Саруул Батбэх

    2020/02/29 at 12:33

    baliar zavaan sejgiin hyatuud uheesei iim baliar bodoltoi yumnud uur uvchin ahij garaad uhjil taaraa

  10. Temuujin Sad

    Temuujin Sad

    2020/02/29 at 12:35

    amitnaas hund haldsan tohioldol bhguishd

  11. Urnaa Enkhtur

    Urnaa Enkhtur

    2020/02/29 at 12:35

    Hyataduud mash evgui muuhai humuus ihtei bhoo.

  12. Дуламсүрэн Армаа

    Дуламсүрэн Армаа

    2020/02/29 at 12:43

    Ийм балиар мэдээ битгий хийж бай…сайн сайхныг л сонсго мэдэв үү Хором.мн ээ

  13. Ochirbat Mishig

    Ochirbat Mishig

    2020/02/29 at 12:59

    Гадаадын энэ мэт тэнэг ач холбогдолгүй юмыг мэдээлэл болгон тавьж хандалтаа нэмэх гэсэн явуургүй үйлдлээ зогсооцгоовол таарна

  14. Umbaa Natsagdorj

    Umbaa Natsagdorj

    2020/02/29 at 13:22

    Манай худлаа мэдээлэл өгдөг зугтдаг томордог новшнуудтай адил хаа газар иймэрхүү хүмүүс байдаг л юм байна

  15. daini hajuugaar dajin gej ene dee

  16. Selenge Erdembayr

    Selenge Erdembayr

    2020/02/29 at 13:49

    Hashirahgui muuhai humuus ysnii hertsgii um aa

  17. Ariunaa Svrka

    Ariunaa Svrka

    2020/02/29 at 14:38

    Iim aimar muu zuil hiiheer etses suuldni oorsdond ni muu zuil irj bgaa bur amitnaas doloondor amitand zurh setgel baidag harin hytaduudad hezeech yugch hairlah zurh setgel bhgvi oodgvi amitad 😡😠😠😠

  18. Батсүрэн

    2020/02/29 at 15:26

    Манай орны цагдаа нарын дунд ч гэсэн бараг иймэрхүү харанхуй балмад залуус олон байдаг шүү. Монголын цагдаа нарт хариуцлага тооцох механизм гэж байхгүй. Дээд шатны даргад нь хэлээд нэмэргүй. Цагдаагийн ёс зүйн утас дээр суудаг хүн худал мэдээлэл өгч төөрөгдүүлж цагдаа нарыг өмгөөлж хамгаалдаг. Цагдаа нарыг даврааж болохгүй. Хэрэлдэж загнах юм бол адилхан хэрэлдэх ёстой юм. Бие, эд хөрөнгөд халдах юм бол шүүхэд өгөх нь зөв юм.

  19. Tselmuun Erdemtugs

    Tselmuun Erdemtugs

    2020/02/29 at 16:05

    Ymar muuhai hum be ter humd nohoi n hichneen chuhal bolohiig oilgoochee nohoi hedii 4hultei bolov ch uurd hunii hamgiin sain naiz baidag

  20. Khishigee Jinkhene

    Khishigee Jinkhene

    2020/02/29 at 16:36

    Хятадууд хүн биш хорхойны бүтэцтэй нь тодорхой тиймээс хүний соёлт ухаан санаанд багтамгүй их зүйлс гарахымаа

  21. Gongor Bolormaa

    Gongor Bolormaa

    2020/02/29 at 16:50

    Iim bolohoor Hujaag Corona n avan odog gemeershdee

  22. Tsend Nyam

    Tsend Nyam

    2020/03/01 at 12:46

    Туйлшрал хаа сайгүй л байх юм даа. Маогийн Соёлын хувьсгал, манай соёлын довтолгооны үеэр тэднийхэн, манайхан яалаа? 1930 -аад онд манайх лам нараа цөөлж байгаа нь энэ гэж яалаа? Сая манайх хотруу орох гарах хөдөлгөөн хааж байгаа нь энэ гэж бас л туйлшраад байгаа харагдана.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *