
Баян, амжилттай бас алдартай болохын тулд өнөөдрийн одод маш олон ажил гололгүй хийхэд хүрсэн юм. Жишээ нь, Жессика Честейн Микки-Маусын хувцас өмсөөд хүүхдүүд зугаацуулдаг байжээ, харин Сильвестер Сталлонне амьтны хүрээлэнгийн арслан амьдардаг төмөр торыг цэвэрлэдэг байсан байна.
Алдартнуудын намтрыг бид анхааралтай судалж үзлээ. Тэдний ихэнх нь кассчин, зөөгч, тэр ч бүү хэл алиалагч байсныг огт гадарлаж байсангүй.
1. Жессика Честейн

Алдартай жүжигчин болохоосоо өмнө Жессика Честейн нэг хэсэг хүүхдийн баярт зориулсан аниматороор ажилладаг байжээ. Тэр Микки-Маусын хувцас өмсөөд л ажилдаа гардаг байв.
2. Марго Робби

Өсвөр насандаа Марго Роббиг нэг зэрэг 3 ажил хийдэг байсан гэдэг. Жүжигчин маань зочид буудлын үйлчлэгч, Subway-д сэндвич бэлтгэгч, серф-дэлгүүрт худалдагчийн ажил хийж байсан түүхтэй.
3. Меган Маркл

Ирээдүйн кино од, ханхүү Харригийн гэргий уран гоё бичигтэн ажээ. Үүнд гайхаад байх зүйл ч алга, яагаад гэвэл тэр мэргэжлийн уран бичээч чиглэлээр чөлөөт уран бүтээлч хийж ажиллаж байжээ.
4. Виктория Бекхэм

Виктория Бекхэм залуудаа промо загвар өмсөгч байсан бөгөөд их дэлгүүрийн үнэртний дэлгүүрийн лангууны цаана үнэртэн сурталчилдаг байжээ.
5. Николас Кейж

Боевик киноны од Николас Кейж олон жилийн өмнө Лос-Анжелесийн алдартай театр болох Fairfax-д попкорн зардаг байсан гэдэг.
6. Мэттью Макконахи

Мэттью Макконахи Австралид амьдарч байсан үе бий, тэр үед нэг дор 6 ажил хийдэг байжээ, эдгээрийн нэг нь банкны хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан юм.
7. Хью Жекман

Хью Жекман 2015 онд өөрийнхөө нэгэн хуучны гэрэл зургийг твиттертээ тавьсан байсан юм. Тайлбарт нь: “Миний алиалагч байсныг батлах нотолгоо нь энэ байна даа” гэж бичжээ. Тэр нэгэн ярилцлагадаа өөрийгөө хүүхдийн баяраар үйлчилдэг байсан алиалагч байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг юм.
8. Брэд Питт

Брэд Питт кино од болохоос өмнө өөрийгөө сорьж үзээгүй салбар гэж үгүй. Тэр хэдэн сарын турш лимузины жолоочоор ажиллаж үзжээ, мөн тавилгын мужаан хийхийн хажуугаар жүжигчний ур чадварт суралцаж байжээ.
9. Меган Фокс

Меган Фокс кинонд тоглож эхлэхээс өмнө хийж байсан “цорын ганц жирийн ажил” нь Флоридад смузи дэлгүүрийн ажил гэж хэлж байсан удаатай. Долоо хоногтоо нэг удаа гадилын хувцас өмсөж зам дээр хүмүүст дэлгүүрийн сурталчилгаа тараадаг байжээ.
10. Карди Би

Карди Би-г өсвөр насандаа хүнсний дэлгүүрт кассчин байсныг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тэрээр долоо хоногт 250 ам.долларын цалин авдаг байжээ.
11. Сильвестер Сталлоне

“Rocky”–гийн од болохоосоо өмнө Сильвестр Сталлоне юу эсийг хийж байсан юм бэ дээ? Тэр дундаас амьтны хүрээлэнгийн арслангийн тор цэвэрлэдэг цэвэрлэгчийн ажлыг дурдаж болох юм.
12. Аманда Сейфрид

Аманда Сейфрид өсвөр насандаа загвар өмсөгч хийж байгаад 17 нас хүрснийхээ дараа өндөр настнуудын асрамжийн газар зөөгчийн ажил хийж байжээ.
Та залуудаа ямар ажил хийж байсан тухайгаа бидэнтэй хуваалцаарай. Тухайн үед олж авсан туршлага таны ирээдүйн ажил төрөл, амьдралд хэрэг болсон уу?







