Дэлхийн өнцөг булан бүрд орших, тэсэхийн аргагүй халуун цаг агаартай газрууд. Там л ёстой ийм байдаг байх

0

Дэлхийн дулаарлын тухай бид өдөр болгон ярих болсон. Арга ч үгүй биз, дэлхийн агаарын дундаж хэм нэмэгдэж байна шүү дээ. Энэхүү өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрд гараагүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ “тамын халуун”-ыг санагдуулам их халдаг газар дэлхий дээр хэд хэд байдаг. Үүнийг хэмийн өөрчлөлтийг сансраас судалж байгаа хиймэл дагуулаас ирүүлсэн мэдээнээс харж болох юм. Жинхэнэ аюултай халуун газар хаана байдаг юм бэ?

Этиоп-д Даллол гэх нэртэй газар бий. Урьд нь уурхайн суурин байсан юм, харин одоо амьтан ч гүйхээ больжээ. Галт уулын идэвхижлээс болоод амьтай болгон эндээс дaйжжээ. Жилийн дундаж хэм 35 хэмээс энд буудаггүй.

ecoindustry.ru

Австарлийн Кубер-Педийг олоход амаргүй, яагаад гэхээр газар доорх хот юм. Орон нутгийн оршин суугчид газар доор амьдрах нь хавьгүй тухтай гэж үзсэнтэй холбоотой. Энд сүүдэрт ороод ч 37 хэмээс доош бууж чадахгүй. Газар доор илүү тухтай байж болох л юм, гэхдээ улирлын шинжтэй шороон шуурга эхлээгүй үеэр л.

wozap.ru

Ливийн баруун-хойд хэсэгт байрлах Эль-Азизийн цаг агаарыг хэлэхэд хэцүү. Хэнд ч ойлгомжтой шалтгааны улмаас агаарын хэмийг хэмжих боломжгүй болжээ. Урьд нь бол термометрийн зүү тогтмол 48 хэмийг зааж байв.

funart.pro

Суданы Вади Халфа хот дээрх заалтыг нэг хэмжүүрээр давж гарна. Тэсэхийн аргагүй халуунаас гадна элсэн шуурга нутгийн ард иргэдийг зовоодог юм. Бас аадар бороо орох нь элбэг. Байгалийн аймшигтай үзэгдэл цаанаа л нэг аюултай.

wikimedia.org

Сахарын элсэн цөлийн өмнөд хэсэгт Тимбукту гэх хот бий. Дэлхий дээрх хамгийн халуун газарт тооцогддог. Тэнд жил болгон агаарын хэмийн дээд амжилтыг тогтоодог болоод удаж байна. Жишээ нь, өнгөрсөн жил гэхэд л термометрийн зүү 54 хэмээс дээш гарчээ.

yandex.net

Бас дахиад л Ливи, энэ удаад элсэн цөлийн төвд орших Гадамес хотыг сонордуулъя. Агаарын хэм тогтмол 55-ыг заана. Тиймээс хүмүүс өдрийн ихэнх цагийг гэртээ өнгөрөөдөг ажээ. Байшингууд нь зузаан гэгч нь шавар ханатай байдаг.

tourpedia.ru

Тунист байрлах Кебили хот урьд нь усанд умбаж, амарч жаргасан ард иргэдтэй, тэмээн цуваа тасардаггүй газар байжээ. Одоо амьдрал тэс өөр болсон – агаарын хэм 56-аас дээш байх нь элбэг.

wixmp.com

Хятадын газар нутагт Данься гэдэг нэртэй геопарк бий. Уг газар өнгө өнгийн уултай. Үнэндээ байгалийн сайхныг биширч чадахгүйд хүрнэ. NASA-гийн хиймэл дагуул БНХАУ-д төдийгүй дэлхийд халуунд тооцогдох хэмийг тэмдэглэн авчээ – 66 хэмийн халуун.

divoworld.ru

За, тэгээд австралийн эзэнгүй цөл жагсаалтыг тэргүүлэх нь эргэлзээгүй. Эндхийн агаарын хэмийг тийм ч амархан хэмжиж чадахгүй ээ, ялангуяа ган гачигтай үед. Бороотой байна уу, ган гачигтай байна уу хамаагүй. 70 хэмийн халууныг хэн ч давж гарахгүй нь мэдээж.

mtdata.ru

Та ямар халууныг давж гарч чадах вэ?

12
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *