Янз бүрийн согтууруулах төрлийн ундаанууд бидний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

1

Британийн эрдэмтэд согтууруулах төрлийн ундаа хүний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Үүнд согтууруулах төрлийн ундааны хэмжээнээс гадна төрөл чухал үүрэг гүйцэтгэнэ.

Та бүхэндээ судалгааны үр дүнгээс товчлон хүргэж байна.

Шар айраг = өөртөө итгэлтэй

Ихэнх тохиолдолд таашаал, тайвшрал авчирдаг байна. Санал асуулгад оролцогчдын 44% нь шар айраг ууснаар өөртөө илүү итгэлтэй болдог гэсэн бол 25% нь эрч хүчээ яахаа мэдэхээ больдог гэжээ. Идэвхтэй болох энэ мэдрэмж нь меланхолик хүмүүст мэдрэгдэх нь бага байв: 40% нь бие нь суларч сулбайдаг гэсэн бол маш мэдрэг хүмүүсийн 10% нь амархан уйлж байв.

 

Улаан дарс = ядаргаа

Тодорхой хэмжээгээр улаан дарс уусан хүмүүсийн 60% нь ядарч байгаагаа мэдэрсэн байна. Туршилтанд орсон хүмүүсийн тал хувь нь бие нь суларч бүрэн тайвширсан гэсэн бол дөрөвний нэг хэсэг нь өөртөө илүү итгэлтэй болж байсан гэв. Бас нэг сонирхолтой зүйл бол эсрэг хүйстнээ илүү их сонирхож эхэлжээ. Уг ундааг тайвшруулах нөлөөтэй гэж үзэх хэрэгтэй болов уу: уг согтууруулах ундааг уусны дараах уур хилэнгийн байдал зөвхөн 3%-д л илэрсэн байна.

 

Цагаан дарс = сээтэгнэх

Манантсан мэдрэмж төрүүлэх ундаа гэж хэлж болно. Тайвшруулна – санал асуулгад оролцсон хүмүүсийн 33% нь ингэж үзсэн юм, харин 29% нь өөртөө итгэлтэй болсон. Улаан төрлийг бодвол цагаан дарс нь хайр дурлалын адал явдалд илүү татдаг байна. Тэгэхээр зөвхөн эрч хүчээр сэлбээд зогсохгүй, хайр дурлалын харилцаа тогтооход нөлөөлж болохыг туршилтанд оролцогчид баталсан. Цагаан дарс уусны дараа ядрах, бие сулрах шинж тэмдэг ховор мэдрэгдсэн байна.

 

Өндөр градустай согтууруулах төрлийн ундаа = бөөн сэтгэл хөдлөл

Өндөр градустай согтууруулах төрлийн ундаа нь бөөн сэтгэл хөдлөл төрүүлнэ: санал асуулгад оролцсон хүмүүсийн ихэнх (58%) нь эрч хүчтэй болсон, зорилгодоо дайчин болсон хүмүүсийн эзлэх хувь нь 59, өөрийнхөө сексийн чадамжид итгэл төрсөн хүмүүсийн хувь 42-т хүрчээ. Болгоомжлоорой: гаж нөлөө бий. 48% нь (бараг тал нь) тэнэгтэх хам шинжээр шаналдаг, 30 орчим хувь нь сэтгэл санаа нь таагүй болдог бол 22% нь сэтгэлээ онгойлгохын тулд уйлах шалтгаан эрэлхийлдэг гэжээ.

21
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Laura Lambert

    Laura Lambert

    2017/12/21 at 18:08

    ppp

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *