Бичиг үсэг дөнгөж тайлагдсан, ядуу зүдүү амьдралаас Солонгосын хамгийн нөлөө бүхий хүн болж чадсан Hyundai компанийг үүсгэн байгуулагчийн түүх

0

Чон Чу-ён хэзээ ч юм Солонгос тосгоны ядуу тариачны нэгэн хүү байжээ. Ядуу зүдүү амьдралыг ялан дийлэхийн тулд Сөүл орох ганц тасалбарын ч мөнгөгүй байсан боловч зориг гарган нийслэлийг зорьжээ. Таарсан ажлыг гололгүй хийж, бизнесээ амжилттай босгож алдаж ч үзсэн, нэг биш удаа шатаж бүгдийг эхнээс нь эхлүүлж байжээ. Нэг үгээр хэлбэл тэр Hyundai Group гэх томоохон компанийг тэгээс нь эхлүүлсэн бөгөөд шантралгүй тууштай зүтгэсний ачаар дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий хүний нэг болж чадсан юм.

Бид Чон Чу-ёнд хүндэтгэлтэй ханддаг, тэрээр өөрийнхөө үлгэр дуурайллаар ямар ч нөхцөлд хүссэндээ хүрч болно гэдгийг харуулжээ. Хамгийн гол нь стандарт бусаар сэтгэх хэрэгтэй.

© Chung Sung-Jun / Stringer / Hulton Archive / Getty Images

Чон Чу-ён 1915 онд Солонгосын Асан тосгонд 7 хүүхэдтэй айлын ууган хүү болон төржээ. Ирээдүйн бизнес эрхлэгч багадаа багш болохыг мөрөөддөг байсан гэдэг, даанч эцэг эх нь хүүгийнхээ боловсролд мөнгө зарах чадалгүй нэгэн байв. Тэд хүүгийнхээ төлөө хийж чадах бүхнээ зориулсан. Чон тэр үеийн тосгоныхны ойлголтоор боловсролтойд тооцогдоно: тэр бага анги дүүргэжээ. Өнөр өтгөн гэр бүлийг тэжээх амаргүй тул эцэг, эхдээ мөнгө олж тус нэмэр болохоор хүү сургуулиа орхиход хүрчээ. Чон эцгийн хамт өдөрт 15–16 цаг хөдөлмөрлөж байсан байна.

© Technical Sergeant Renee` Sitler / Wikipedia

Магадгүй хэн нэгэн ийм ядуу зүдүү хувь тавилантайгаа эвлэрэх байсан биз, харин Чон Чу-ён тэгэх нэгэн биш. Хархүү 16 нас хүрэв үү, үгүй юу гэрээсээ зугтжээ. Найзтайгаа цуг Ковон муж хүрч тэнд барилгын ажилд орж чадсан юм. Цалин бага, гэхдээ Чон амьдрах мөнгөө өөрөө биеэ дааж олж болох юм байна гэсэн мэдрэмжийг мэдэрч эхэлжээ. Хэдэн сарын дараа эцэг нь түүнийг олсон тул залуу гэртээ буцахаас өөр аргагүй болсон байна.

Богино аялал Чон Чу-ёны сэтгэлд гүн ул мөр үлдээжээ: бүгдийг өөрчлөх хүч чадал өөрт нь байгаа гэдэгт тэр итгэсэн байв. Тийм учраас хархүү 17 нас хүрэнгүүтээ нөхдийн хамт энэ удаад Сөүлийг зорьжээ. Гэрээсээ зугтаах хоёр дахь оролдлого бүтэлгүйтэв: өсвөр насны хөвгүүдийг ажилд оруулж өгөхөөр амласан үл таних хүн бүх мөнгийг нь аваад ор сураггүй арилж өгсөн бол дараа нь хөвгүүдийг хамаатан садангууд нь олж тус бүрийн гэр рүүгээ аваад явцгаажээ.

© KIM JAE-HWAN / AFP / Getty Images

Энэ үйл явдлын дараа ч Чон бууж өгөөгүй юм. 18 насандаа тосгоноос зугтаана гэж бат шийджээ. Халаасандаа ганц ч зоосгүй Чон Чу-ён аргагүйн эрхэнд уучлашгүй алхам хийхээр шийдэв: тэр эцгээсээ үхэр хyлгайлжээ. Мал зарж олсон мөнгөөрөө Сөүл орсон байна. Боловсрол эзэмших мөрөөдөлтэй Чон нягтлан бодогчийн сургуульд элсэн оржээ. Бүх зүйл төлөвлөсөн ёсоор сайхан явж байтал зөрүүд хүүгийн аав түүнийг хайж олоод гэрт нь дахиад л буцаагаад аваад иржээ.

Азаар гэрээс оpгох дөрөв дэх оролдлого амжилттай болж таарсан юм. Тэр жилдээ Сөүлд ирж олдсон ажлыг гололгүй хийж эхэлжээ: ачаа зөөгч, барилгачин гээд хийж үзээгүй ажил түүнд байсангүй. Хүнд ажилд нухлагдаж яг л сөхөрч унадаг дээрээ байсан ч Чон бууж өгөөгүй. Тэр өмнөхөөсөө хамаагүй амар нөхцөлтэй ажил олохын тулд ажлын байраа байнга сольдог байв.

© unknown author / Wikimedia Commons

Чон Чу-ён эхнэрийн хамт

Хэдэн жилийн дараа амжилт түүний талд иржээ. Тэр будаа зардаг жижгэвтэр дэлгүүрт хүргэгчийн ажилд орсон байна. Чу-ёны ажилд хичээнгүй, ажил хэрэгч зан төлөв нь дэлгүүрийн эзний бахдалыг төрүүлнэ, ингээд хагас жилийн дараа дэлгүүрийн нягтлан болж албан тушаал дэвшжээ. 1937 онд дэлгүүрийн эзэн хүндээр өвдсөн тул ажлын учрыг сайн олдог ажилтандаа дэлгүүрээ хариуцуулахаас өөр аргагүй болсон юм. Чон Чу-ён ийн 22 насандаа анхныхаа бизнесийнхээ эзэн нь болох нь тэр.

Дэлгүүрийн хүрээ ч тэлж орлого нэмэгдсээр байв. Үнэндээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. 1939 онд Солонгост будааны хатуу хэмжээ хязгаар тогтоосон систем хэрэгжиж эхэлжээ. Худалдаа эрхлэх боломжгүй болсон тул Чон бизнесээ хаахад хүрсэн юм.

© KIM JAE-HWAN / AFP / Getty Images

Бизнес бүтэлгүйтсэн тул нутагтаа буцаж очихоос өөр аргагүйд хүрэв. Ингээд багын амьдралдаа буюу фермер дээр ажиллаж байсан тэр л үедээ эргэн иржээ. Гэхдээ тэр зүгээр суусангүй, фермер дээр хөдөлмөрлөхийн зэрэгцээ шинэ бизнесийн санаа боловсруулсаар байв. 1940 онд Чон Чу-ён дахин Сөүлийг зорьжээ. Эерэг, сөрөг бүх нөхцлийг жинлэж үзээд машин засварын газар нээхээр шийдсэн байна. Нээгдсэнээс хойш нэг сарын дараа засварын газарт нь түймэр гарч шатжээ. Өөр хүн байсан бол бизнес хийх санаагаа орхих байсан биз, харин Чон өр тавьж цааш үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Чон ер бууж өгөхийг хүссэнгүй. Тэр хүчээ нэмж илүү ачаалалтай, илүү санаачилгатай ажиллахаар сэтгэл шулууджээ.

Чон Чу-ёны засварын газар адил төрлийн бусад газруудаас эрс ялгарах онцлогтой. Нэгдүгээрт, зөвхөн өдрийн цагаар ажиллахгүй мөн шөнийн цагаар ч ажиллана. Механикууд нь машинуудыг өрсөлдөгчдөөс 5 дахин хурдан засна. Хоёрдугаарт, автомашинтай хүн бол баян гэж Чон үздэг байж, тиймээс дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэсэн зарчим баримталдаг. Тийм ч учраас нэмэлт үйлчилгээ үзүүлнэ: байнгын үйлчлүүлэгчдээ солонгос амттан, хоолоор дайлдаг байжээ.

© TSGT Renee’ Sitler / Wikimedia Commons

Сонирхолтой нь машин засах бизнес санаа нь амжилттай хэрэгжиж чаджээ. 3 жилийн дотор гэхэд 20 ажилтантай байсан засварын газар 70 болтлоо өргөжсөн юм. Үүний зэрэгцээ бизнес ч их орлого авчрах нь мэдээж. Чон Чу-ён өөрөө машины талаар бараг ямар ч ойлголтгүй, тэр ч бүү хэл машин ч барьж чаддаггүй байсан гэдэг. Боловсролын үнэ цэнийг сайн мэдэх тэр албан бусаар үргэлжлүүлэн суралцсаар байв: оройн цагаар өөрт хэрэгтэй ном зохиол их уншдаг байжээ. Чон зөвхөн боловсролтой л хүнийг л ажилд авдаг байсан нь өөрийнхөө дутагдалтай талыг нөхөх зорилготой байсан бололтой.

Чон төр засгийн шахалтыг дахин мэдэртлээ ажил төрлөө амжилттай явуулж байлаа. Чон Чу-ён дахин бизнесээ хаахад хүрчээ. Дахиад л төрөлх тосгондоо эргэж ирсэн юм. Азаар энэ удаад гар хоосон биш: бизнес эрхлэгч энэ хугацаанд 50 мянган вон хуримтлуулж чаджээ, энэ нь тэр үеийн ханшаар маш их мөнгөнд тооцогдоно.

© Kurita KAKU / Gamma-Rapho / Getty Images

Дэлхийн хоёрдугаар дaйны дараа Солонгос улс уналтын байдалд байв. Чон Чу-ён ч хямрал болгонд боломж байдаг гэдгийг сайн ойлгосон хүн. Ингээд 1946 од Сөүлд эргэн ирж гадаадын бaйлдааны техник, тээврийн хэрэгсэл засах үйлчилгээ үзүүлэх Hyundai Motor Industrial компанийг үүсгэн байгуулжээ. Харин 1947 онд барилга, дaйн бaйлдааны улмаас сүйдэж уcтсан барилгыг зэргээн засах ажил хийдэг Hyundai Civil Industries-ийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Эдгээр компаниудаар дамжуулан Hyundai улсын төдийгүй гадаадын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болжээ.

© KIM JAE-HWAN / AFP / Getty Images

Hyundai нэг удаа гүүр сэргээн засах ажил авчээ. Төсөл 2 жилийн дотор, 55 сая воны төсвөөр гүйцэтгэгдэх ёстой байв. Ажил хийж дуусахад компани 65 сая воны алдагдал хүлээгээд байсан гэдэг. Уг төсөл Hyundai-г эгээтэй л дампууруулсангүй. Чон Чу-ён ч үүнд санаагаар унаагүй юм: “Энэ бол ялагдал биш, энэ бол шинэ сорил” гэжээ. Чоны хувьд сургамж болж, тэр бизнесийг өөрөөр харж эхэлсэн төдийгүй төрийн өндөр албан тушаалтнуудын дунд түүний нэр хүнд ихэд өсжээ. Хэдий компани 20 жилийн турш өр төлсөн ч гэсэн эцсийн дүндээ компани хоxирол амссан гэхээсээ илүүтэй хожсон гэж үздэг юм.

Усан онгоц хийхээр шийдэхэд Чон Чу-ёны нэр хүнд үүргээ гүйцэтгэсэн гэдэг. Солонгос урьд нь хэзээ ч ачааны усан онгоц үйлдвэрлэж байсангүй, тиймээс түүний бизнес санаанд итгэх хүн ховор байв. Мэргэжилтнүүдийн нэг нь эргэлзээгээ ил хэлэхэд Чон Чё-ён ингэж хариулжээ: “Туршиж ч үзээгүй юм бол болохгүй гэдгийг яаж мэдээд байгаа юм бэ?”. Бизнес эрхлэгчийн өөдрөг бодол хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлж, мөн өмнөх бизнесийн нэр хүнд ч санхүүгийн асуудлыг шийдэхэд нь тусалжээ. Ингээд 1972 онд  Hyundai Heavy Industries компани төрсөн байна. Чон Чу-ёны хариулт ч Hyundai-гийн уриа болж хувирчээ.

© KIM JAE-HWAN / AFP / Getty Images

1961 онд улс орны удирдлага солигдсон нь Чон Чу-ёны бизнест ч нөлөөлсөн байна. Улсын шинэ удирдагч Пак чон Хи Солонгосыг өрсөлдөхүйц зах зээлтэй, өндөр хөгжилтэй улс болгохыг мөрөөдөж байв. Ерөнхийлөгч хөгжлийн эхлэлийг чеболи дээр суурилуулахаар шийджээ – олон төрлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн компаниудын үйл ажиллагаанд төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх замыг сонгосон байна. Чон Чу-ёны нэр хүнд бас л энэ тал дээр давуу эрх эдлэв: Hyundai нь Солонгосын анхны чебол мөнөөс мөн тул бүс нутгийн зах зээлийг дор нь эзэлжээ.

Нэг удаа Чон Чу-ён машин үйлдвэрлэх их хүсэлд автаж, гэхдээ солонгосын технологи, мэдлэгийг ашигласан машинтай болохыг мөрөөджээ. 1986 онд Hyundai Pony Excel машинаа танилцуулсан юм. Төд удалгүй Hyundai компанийн үйлдвэрлэсэн машинууд дотоодын төдийгүй гадаадын зах зээлд ч эрэлт хэрэгцээтэй болжээ.

Hyundai компани өнөөдөр жилдээ 1,6 сая орчим машин үйлдвэрлэж байна. Тус байгууллагад 75 мянга гаруй хүн дэлхий өнцөг булан бүрт ажиллахын зэрэгцээ дэлхийн 193 улсад 6 мянган дилерийн төв, салонуудаар дамжуулан үйлчүүлэгчиддээ үйлчилгээг хүргэх ажээ.

© Marianarbh1 / Depositphotos.com

Чон Чу-ёныг чанга удирдагч гэдэг, тэр ч бүү хэл түүнийг сүүлчийн эзэн хаан гэж тодорхойлдог. Тэрээр ажилтнуудын боловсрол, хөгжил дэвшилд зориулсан сургалтын системийг нэвтрүүлсэн удирдлагуудын анхных нь юм. Hyundai компанийн үндэслэгч ажилтнууддаа зориулсан бэлтгэл сургалт явуулах институтийг нээж ажиллуулжээ. Уг институтэд албан тушаал, боловсролын түвшин үл харгалзан бүгд суралцах ёстой. Залуу насандаа боловсорч сурах боломжгүй байсан ажилтнуудын хувьд энэ нь маш том боломж байлаа: Чон Чу-ён ч ажилтнууддаа захиж хэлэхдээ, сайн суралц, өөрийнхөө хүч чадлыг харуул, ингэж чадсан цагт ямар ч өндөр оргилд хүрч чадна гэдэг байжээ.

Хэдий чанга хатуу удирдагч хэмээгддэг байсан ч ажилтнуудынхаа хөдөлмөр, оюун ухаанд бүрэн итгэдэг нэгэн байсан гэдэг. Солонгос хүний оюун ухаан, хөдөлмөрлөх чадалтай дүйхүйц ард түмэн байхгүй гэж тэрээр хэлдэг байжээ. Том компанийн том захирал гээд бусдаас хөндийрөөгүй юм. Хар ажилчин байж үзсэн тэрээр ажилтнуудтай цуг гар бөмбөг тоглодог, солонгос бөх барилддаг нэгэн байв. Үүнээс гадна шинэ ажилтнуудын сургалтанд байнга ирж сонирхдог байжээ.

© Chung Sung-Jun / Newsmakers

Чон Чу-ён зөвхөн чадалтай бизнес эрхлэгч байгаад зогсохгүй мөн өглөгч, тусч нэгэн байжээ. 83 настай бизнес эрхлэгч оpгох гурав дахь оролдлогоо гүйцэлдүүлэхээр нэг үхэр xулгайлж байсан гэмээ ухаарч, үүнийгээ төлөхөөр 65 жилийн дараа төрөлх нутагтаа 1001 үхэр бэлэглэжээ. Үүнээс гадна Чон төрсөн тосгоноороо нэрлэсэн “Асан” гэдэг сайн үйлсийн сан үүсгэн байгуулсан байдаг. Уг сан нь эмнэлгийн туслалцаа дэмжлэг, нийгмийн халамж,  шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, тэтгэлэг олгох зэрэг үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Чухам Чон Чу-ёны хүчээр л Өмнөд Солонгост 1988 оны зуны олимп зохион байгуулагдсан гэдэг.

© Chung Sung-Jun / Newsmakers

Чон Чу-ён 85 насандаа буюу 2001 онд өөд болжээ. Hyundai компанийн үндэслэгч хэдий 20 жилийн өмнө өөд болсон ч нийгэм одоо ч түүнийг хүндэтгэж явдаг. Солонгосын технологи, инновацийн зарим нэг томоохон арга хэмжээ зүгээр ч нэг түүний нэрээр нэрлэгдээгүй юм.

Та урьд нь Чон Чу-ёны тухай сонсож байсан уу? Амжилтад хүрэх зам – хичээнгүй зан, боловсрол, ухаан эсвэл зүгээр аз байхад л болно гэж бодож байна уу?

59
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

47 Сэтгэгдэл

  1. Баян Отгоо

    Баян Отгоо

    2021/05/04 at 02:11

    exsel dr n l jolooch bolj blaa daa.shantarch bolohgui gdgiig bataljee

  2. Batamgalan Enkhbold

    Batamgalan Enkhbold

    2021/05/04 at 07:25

    Үнэхээр хөдөлмөрч тууштай хүн юм даа

  3. Х. Гантулга

    Х. Гантулга

    2021/05/04 at 10:02

    Пак гён хегийн аав охин нь хөөрхий шоронд хувь заяа гэж

  4. С. Ундрах

    С. Ундрах

    2021/05/04 at 10:53

    👍💪💖

  5. Шавь Мөнх

    Шавь Мөнх

    2021/05/04 at 12:10

    Үйлдвэрлэлийг дэмжвэл хөгжүүлэх нэгэн төрдөг л юм байна

  6. Bazar Zolboo

    Bazar Zolboo

    2021/05/04 at 12:33

    Х. Гантулга Пак Жөнхый охин шүү энэ хүний охин биш

  7. Tsetsegmaa Tseveg

    Tsetsegmaa Tseveg

    2021/05/04 at 12:45

    Удирдагч нь ч бизнесмен нь ч үнэхээр эх оронч өөрийн улсаа хөгжүүлэх Сайхан зорилготой улсынхаа бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой мундаг юмаа. Манайх бол гайгүй гараад ирэхээр дараад дарамтлаад устгана. Ялгаа
    Их байнаа. Ёстой сайхан мэдээлэл байна. Баярлалаа

  8. Tsendee Jamyandagva

    Tsendee Jamyandagva

    2021/05/04 at 12:55

    Гайхалтай хөдөлмөрч сайхан түүх намтар байнаа

  9. Nyambat Khishgee

    Nyambat Khishgee

    2021/05/04 at 14:10

    Уйгагүй шантрахгүй зүтгэж явсаар маш том амжилтыг амьдралыг бүтээжээ. Маш гоё түүх байна агуу хүн юм аа

  10. Jargal Dashzeveg

    Jargal Dashzeveg

    2021/05/04 at 15:02

    Ийм хүмүүс олон байгаасай даа.

  11. Otgoo Sandag

    Otgoo Sandag

    2021/05/04 at 15:23

    Ямар их уйгагүй хөдөлмөр, зүтгэл, хүсэл эрмэлзэл, тэвчээр вэ. Энэ бүхний дүнд өөрийнхөө түүхийг, компанийхаа түүхийг бүтээж, солонгос улсын аж үйлдвэрийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж, үнэхээр бахархмаар хүн юм

  12. Battulga Wanjil

    Battulga Wanjil

    2021/05/04 at 15:35

    Манай дарга нар буцаах тухай огт бодож үзээгүй байх

  13. Chimgee Damdin

    Chimgee Damdin

    2021/05/04 at 16:43

    Үнэхээр уйгагүй зүтгэлтэй хөдөлмөрч хүн .

  14. Munhnaran Shijirbaatar

    Munhnaran Shijirbaatar

    2021/05/04 at 17:14

    kino bdag daa deer ued Ubs deer gardag bsan

  15. Suren Khandaa

    Suren Khandaa

    2021/05/04 at 17:55

    Энэ хүний тухай Солонгосын Элчинд ажиллаж байсан Б.Лхагва, манай нагац ах “Хорвоо дэлхий уудам, Хийх
    ажил их” гэсэн нэртэй номыг монгол хэл дээр орчуулсан байсныг би олж авч уншиж байлаа. 2020 онд энэ номыг олж авах санаатай хайгаад олдоогүй, харин хувилж хуулбарласан ном гудманд зарж байсан.

  16. Altansukh Erdenetsogt

    Altansukh Erdenetsogt

    2021/05/04 at 18:40

    Suren Khandaa тэр ном Дэү корпорацийн Ким Ү Жүний өөрийн туулсан амьдралаа бичсэн ном биздээ

  17. Altansukh Erdenetsogt

    Altansukh Erdenetsogt

    2021/05/04 at 18:44

    Nyambat Khishgee Өмнөд Солонгост Улсан гээд Хюьандайгийн машин хүнд үйлдвэрийн бүхэл бүтэн том хот байдаг бас нүсэр үйлдвэрүүд байдагдаа ажиллаж байсан

  18. Д. Бадамцэцэг

    Д. Бадамцэцэг

    2021/05/04 at 19:26

    gaihamshigtai hodolmorch hvn ymaa tenger min

  19. Tuya Damdin

    Tuya Damdin

    2021/05/04 at 19:48

    Их гоё мэдээлэл оруулсанд баярлалаа.

  20. Batsaihan Jambaa

    Batsaihan Jambaa

    2021/05/04 at 19:53

    Манай УИХ-д үе үед сууж байгаа хүмүүс ЯГ дуурайна даа.АМЖИЛТ ХҮСЛЭЭ ШҮҮ…

  21. Erkhem Ulzii

    Erkhem Ulzii

    2021/05/04 at 20:17

    Suren Khandaa хэзээч 3 бүү бууж өг гэдэг ном шүү

  22. Flower Garden

    Flower Garden

    2021/05/04 at 21:02

    Manaihan duuriamaar yum zovohgui ulsiin mungu idne. Tuuhend muu ner uldeedeg uls turchid manaid ih bna daa

  23. Batbayar Bayaraa

    Batbayar Bayaraa

    2021/05/04 at 21:11

    Энэ хүний туулсан амьдралаар гоё кино байдаг. Дахиад үзмээр санагдчилаа

  24. Gunsen Bileg

    Gunsen Bileg

    2021/05/04 at 21:35

    Эх оронч хөдөлмөрч хүн 2000 онд хойд солонгосын ард түмэндээ олон тооны үхэр будаа хүнсний тусламж өөрийн биеэр хүргэн өгч байсан санагдаж бна.

  25. Munkhchimeg Raash

    Munkhchimeg Raash

    2021/05/04 at 21:55

    Hyundai. Giin RD tuv bas Ansan dahi hyundai.giin uildwer dotor ywj baih daaa solongos uls yagaad iim bayan bn hugjiliiin neg heseg yah argagu mun l bn da gej bodoj ywj bilee. Ard iiim mundag hun baijee. Gaihaltai tuuh bn.

  26. Amraa Vaanchig

    Amraa Vaanchig

    2021/05/04 at 22:41

    Хойд Солонгос гаралтай хүн

  27. Zorig Enkhtsetseg

    Zorig Enkhtsetseg

    2021/05/04 at 22:55

    Лхагва багшийн ном сайн орчуулгатай сайхан ном болсон,Ядуу зүдүү солих хувцасгүй Чойгийн эмээ өвөл бөөстэй хувцсыг нь гадаа хөлдөөж өглөөд галд ээж өмсүүлдэг байсан тухай ярихдаа энэ гайхамшигт хүн хүүхэд шиг уйлж бсан хэсэг… сэтгэлд тод үлдэж

  28. Маралгуа Ө.

    Маралгуа Ө.

    2021/05/04 at 23:07

    Uunuu Uunuu

  29. Хонгорзул Б. Т.

    Хонгорзул Б. Т.

    2021/05/04 at 23:09

    Batbayar Bayaraa ymr nerte kino we

  30. Batbayar Bayaraa

    Batbayar Bayaraa

    2021/05/04 at 23:56

    Хонгорзул Б. Т. Санадаггүй ээ гол дүрийн залууг санаад үйл явдал санаад л бна

  31. Н. Энхээ

    Н. Энхээ

    2021/05/05 at 00:14

    Уйгагүй хөдөлмөр л хүнийг илүү их зүйл хийх санаа өгч урагш тэмүүлэх хүч өгдөг л гэж энэ байх даа

  32. Баримтат кино нь бдагдаа

  33. Isolution SH

    Isolution SH

    2021/05/05 at 01:00

    Ehlel ii batzaya ah ene hvniig dawah baih

  34. Баяраа Баяраа

    Баяраа Баяраа

    2021/05/05 at 02:52

    Энэ хүний тухай ямар кино байдаг юм бэ, мэдэх хүн байна уу

  35. Hoyo Chinba

    Hoyo Chinba

    2021/05/05 at 06:17

    Suren Khandaa daewoo n boss n tuhai nom

  36. Gantumur Ganbaatar

    Gantumur Ganbaatar

    2021/05/05 at 07:59

    Gan-Erdene Ganbaa Цэгмидсамбуу Алтантуяа

  37. Batdulam Jambadoo

    Batdulam Jambadoo

    2021/05/05 at 08:37

    Солонгосдоо 1-рт ордог АСАН гээд том эмнэлэг нээсэн гэдэг. Тэр эмнэлгийн эмч нар дэлхийд танигдсан алтан гартанууд. Эмнэлгийн эмчилгээ,оношлогооны тоног тохооромж гайхалтай🙏🙏🙏

  38. Zorig Enkhtsetseg

    Zorig Enkhtsetseg

    2021/05/05 at 08:43

    Цаг үеийн захиалгаар бүтсэн мэт хүн,хичээнгүй зүтгээд үүнээс хүнд хүчирыг туулсан хүн бүр Чон шиг Хьюндэй шиг болж чаддаггүйн учир,дайн э/з уналтыг өөрт,улсдаа ашигтайгаар эргүүлж чадсан хүн төрөлхтний ширхэгийн бүтээгдэхүүн гэдэгт итгэдэг шүү

  39. Tsetsegsaikhan Daramgarid

    Tsetsegsaikhan Daramgarid

    2021/05/05 at 09:40

    ямар агуу хүн бэ

  40. Enkhee Batulzii

    Enkhee Batulzii

    2021/05/05 at 10:22

    uildver ugui baij ehnii zahialgaa avch mongoorni uildver barisan gardaa hen ingej zorigloh bilee

  41. Enkhee Batulzii

    Enkhee Batulzii

    2021/05/05 at 10:23

    usan ongotsnii uildver bosson tuuhees

  42. Baadai Bolormaa

    Baadai Bolormaa

    2021/05/05 at 10:55

    tegsen shvv .vneheer eh oronch

  43. Baasan Myagmar

    Baasan Myagmar

    2021/05/05 at 11:27

    УИХ гишүүдэд албан ёсоор үзүүлж харьцуулж баймаар байгаан

  44. Khurelbaatar Bayaraa

    Khurelbaatar Bayaraa

    2021/05/05 at 11:30

    Cccc

  45. Eegii Eegii

    Eegii Eegii

    2021/05/05 at 11:40

    Dutuu l bndaa😁😁😁

  46. Bor Boroo

    Bor Boroo

    2021/05/05 at 13:57

    Манайд ингэж хөдөлмөрлөж баяжсан хүн бхгүй, ихэнх нь мэдээлэлд ойр байдлаа ашигласан, авилга хээл хахуулиар уул уурхай газар нутаг, тендер луйвраар авч баяжсан хүмүүс. Тэрийгээ Эрээнээс хэдэн “гахай” үүрч олсон гэж цайруулна. Тэгсэн мөртлөө улсад бөөн өртэй бас гадаадад өртэй. Овоо том үндэсний хэмжээний компани юмуу гэхээр ард нь Хятадын нэг том компани бж бх жишээтэй. Нэг өвчтэй хүүхдийг эмчилгээнд явуулж чадахгүй мөртлөө Азидаа дээгүүр орох хөрөнгөтэй ч гэх шиг.

  47. Aldar Dorj

    Aldar Dorj

    2021/05/05 at 18:25

    Suren Khandaa 대우 korporatsiin ezniih ee ter Ter hun mash tom heregt tatagdaj orson bga odoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *